おほもと Oomoto

Оомото Сургаал

Номлол

Оомото шашèныг үндэслэгч хоёр их багш болох Дэгүчи Нао,Дэгүчи Онисабүро-н гараар бүтээгдсэн Оомото шинюү буюу Оомото-н бурх

ны сургаал,мөн Рэйкай моногатари буюу Сүнсний ертөнцөөр зорчсон нь хэмээх хоёр сургаалыг үндэс болгон, дээрээс нь үе үеийн тэргүүнүүдийн номлолыг нэмж үндсэн сургаал болгон номлодог.

Номлолын үндсэн ухагдахуун?

Бурхан нь хорвоо ертөнцийн түмэн бодист орших бөгөөд хүн төрºëхтөн нь энэ ертөнц дээр бурхны үйлсийг бүтээгч гол хүч болох ба бурхан хүн хоёр нэгдсэн тэр цаг дор бүхнийг бүтээх хязгааргүй хүч бий болох учиртай хэмээн айлдсан Дэгүчи Онисабүро их багшèéн ариун сургаалыг номлолынхоо үндсэн ухагдахуун болгон ирсэн.

Çàí ¿éë /Çàíøèë/

Оомото шашинд дараах дөрвөн хэвшлийг үндсэн чиглэл болгон сургадаг бөгөөд эх газар дээр диваажинг цогцлоон бүтээх хүч хэмээгээд хүмүүний аж амьдралын үндсэн зарчим болгон тунхагласан байдаг.

Мацүри буюу Баяр ёслол. Каннагарано дайдо.Бурхàны таалалд нийцүүлэх зарчим.

Ошиэ буюу сургаал .Тэнжюүно шинри буюу Бурханы ариун сургаал,түүний мөн чанар.

Нараваши буюу хэвшил.Тэнжиндооно цүнэ буюу түмэн бодис түүний зөв оршихуй.

Наривай буюу бүтээх,хөдөлмөрлөх.Тэкигино жимү буюу хүн тус бүр бурхнаас оноогдсон ажил үүргээ үнэн сэтгэлээсээ нягт нямбай гүйцэтгэх.

Дээрх нь åðòºíöèéí хуулиар, түүнчлэн хүн төрлийг олж төрснийхөө хувьд амьдралын мөн чанарыг ойлгон утга учиртай амьдрахад зайлшгүй сахиж мөрдөх үндсэн дөрвөн зарчим болно.

Зарчим ба онол

Оомотод дараах дөрвөн зарчмыг сахих нь бурхны замналаар замнах үндсэн îíîë хэмээн үздэг.

Сэйкэцү шюүги буюу цэвэр ариун байх зарчим. Бие махбодь болоод дотоод сэтгэлийг ариун байлгах зарчим.

Ракүтэн шюүги буюу бурхнаас оноосон ажил үүргээ баясан үйлдэх зарчим.

Шинтэн шюүги буюу гэрэл гэгээ бүхий ирээдүйг цогцлоохын тулд ямагт урагш тэмүүлэх зарчим.

Тоицү шюүги буюу нэгдэн нягтрах зарчим.Эрэмбэ дараалàëàà хүндэтгэн хамтран нэгдэх зарчим.

Сэйкэцү, Ракүтэн, Шинтэн, Тоицү энэхүү дөрвөн зарчим нь сансар огторгуйн хязгааргүй орон зайд байгалийн хуулийн дагуу мөнхөд явагдаж буй билээ. Огторгуйн амьсгал,хэмнэл,байгалийн бүхий л юмс үзэгдэл гагцхүү дээрх зарчмаас үл гажин мөнхөд урган төлжиж,урагшлан хөгжиж байдаг жамтай.Хүмүүн бид ч бас энэхүү зарчмын дагуу дотор болоод гадаад бодийн эргэлтэнд цаг хугацааг элээж буй билээ.Гэвч хүмүүн нь ухамсарт амьдралынхаа явцад дээрх зарчмуудыг мэдсээр байж зөрчдөгт хүмүүний зовлонгèéн учир шалтгаан оршдог болно.

Хүмүүн нь дээрх зарчмуудыг амьдралдаа хэвшүүлэн мөрдвөөс түүний сүнс тэнгэр болоод газартай амьсгалаа тааруулан, улмаар диваажин дахь амьдралаас өөрцгүй сайхан амьдралаар энэ ертөнцөд ч амьдрах боломжтой гэсэн утга санааг илэрхийлнэ.

Оомото нь бурхнû тухай, сансар огторгуйн тухай, хүмүүний амьдрахуйн тухай, өршөөн нигүүлсэх, авран хамгаалахын тухай өргөн цар хүрээтэй, гүн гүнзгийгээр ñóðãàæ уламжилсаар ирсэн билээ.

Бурхнû үйл өрнөсөн ариун дагшин газар болох Аяабэ хотын Байшёо-Эн болоод Камэока дахь Тэн-Он-Кёо-д байрлангаа Оомото шашèнûг үүсгэн байгуулагч их багш Дэгүчи Нао болон Дэгүчи Онисабүро их багøèéн сургаал номлолыг голчлон, хүмүүний аж төрөх ёс түүний мөн чанарт суралцах Оомото Дайдоожё сургалтыг байнга зохион байгуулж байна.


→Оомото шашèнû баяр ёслол,зан үйлийн тэмдэглэлт өдрүүд


© 2008 OOMOTO. All rights reserved.