おほもと Oomoto

Оомото буюу Их үндэсний тухайд(2)

Доорх асуултуудад нэвтрэнэ үү.

→Оомото буюу Их үндэсний тухайд(1)

41 Оомото хэзээ үүссэн бэ?

Оомото нь Мэйжи эзэн хааны он тооллын 25-р оны (1892 он) билгийн тооллын цагаан сарын үед үүсгэн байгуулагч Дэгүчи Нао багшийн биед гэнэт бурхан заларч ,тэрээр бурхны зарлигийг ºâºðìºö үг хэллэгээр íèéòýä ñîíñãîæ эхэлснээр анх үүссэн түүхтэй. Тэр үед тэрээр 57-н нас сүүдрийг зооглон Киото хотын хойд дүүрэг одоогèéн Камэ-ока хотод амьдардаг байжээ.

Оомотод заларсан бурхны нэр бүүр эрт цагийн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байх нь олонтаа бөгөөд анх сансар огторгуйг бүтээж байх тэр үеэс эдүгээг хүртэл оршиж буй бурхан юм. Энэ утгаараа Îîìîòîãèéí түүх àõàðõàí мэт харагдаж болох талтай ч Оомото нь балар эрт цагт ч шашины үйлээ эрхэлсээр байсан гэж ойлгож болно.

Сансар огторгуйг бүтээгч их бурхан энэ ертөнцийн өнөөгийн зүй бус бусармаг бүхнийг ариусган нийгүүлсэж, үүрд мөнхийн хувирàшгүй, үзэсгэлэн төгөлдөр ертөнцийг бүтээхийн тулд 1892 онд энэ ертөнцөд заларч ирсэн бөлгөө.

Дэгүчи Нао үүсгэн байгуулагчèéн мэндэлсэн Тэнпо эзэн хааны он тооллын 7-н оноос (1836он) Оомото үүссэн Мэйжи эзэн хааны он тооллын 25-н он (1892он) хүртэлх үе нь Япон улсад хувьсгал өрнөсөн нийгмийн хувьд тогтворгүй ороо бусгаа цаг үе байлаа.Токүгава-ын цэргийн засаглал ялзралд орж, бүх улс даяар ургац алдаж өлсгөлөнд нэрвэгдэн, ард түмэн засаглалыг түлхэн унагаах хөдөлгөөнд нэгдэж, улмаар Токүгава-ын цэргийн дэглэм унаж Мэйжи эзэн хааны үе эхэлсэн билээ.Үүнээс хойш шинэ болоод хуучин үзлийн хооронд элдэв зөрчил үргэлжлэн, шинэ засаглал бүрэн байр сууриа бэхжүүлж чадаагүй үед Оомото үүсñýí þì.

Яг энэ үед далайн чанадын Америк улсад иргэний дайн, Оросын хаант улсад ажилчин тариачдын тэмцэл эхýëж, нөгөөтэйгүүр капитализм ид хурдаа аван хөгжиж байсан үе бөгөөд олон зуун жилийн ялзрал, мөлжлөгөөс хүн төрºлхтөн ангижрахын төлөөх тэмцлийн түүхэн үе байлаа.

Буцах

42 Үүсгэн байгуулагч нь хэн гэдэг хүн байв?

Христийн шашин болоод Буддын шашин, Исламын шашин зэрэг дэлхийн хэмжээний шашинуудаас эхлээд Тэнри шашин, Кинко шашин зэргийг харахад үүсгэн байгуулагч нь нэг хүн байдаг ба Оомотогèéн хувьд 2 хүн байдаг. Энэ нь үүсгэн байгуулагч Дэгүчи Нао болоод Дэгүчи Онисабүро гэгээнтэн юм.Энэ байдал нь Оомотогын бусад шашинаас онцлог бас нэг тал бөлгөө.

Нао багш 「Бийрний тайлал бичгийг」, Онисабүро гэгээнтэн 「Сүнсний ертөнцийн тайлал」-г тус тус туурвèн үлдээсэн билээ.Нао багш бурхны зарчмûн талаар нарийн тодорхой номлож, Онисабүро гэгээнтэн түүнийг нь энгийн хүмүүн ойлгоход хялбараар тайлбарлан, улс төр, эдийн засаг, боловсрол, шашин, соёл урлагийн бүхий л салбарт түгээсэн бөгөөд энэ 2 багшийн сургаал нь Оомотогèéн үндсэн номлол билээ. Иймээс бид эдгээр багш нараа Оомотогèéн багш гэсэн давчуу байр суурèнаас бус нийт хүн төрºлхтний багш хэмээн үздэг билээ.

Буцах

43 Дэгүчи Нао гэж ямар хүн байсан бэ?

Дэгүчи Нао нь Оомотог үүсгэн байгуулагч бөгөөд бид 「Үндэслэгч」 хэмээн дууддаг. Дэгүчи Нао үндэслэгч нь Тэнпо эзэн хааны он тооллын 7-н онд (1836он) одоогèéн Киото мужын Фүчияма хотод мэндэлсэн бөгөөд ядуу зүдүү гэр бүлд өсөн бойжсон тул уншиж бичиж суралгүй байсаар насанд хүрчээ. Гэсэн хэдий ч тэрээр ажилч хичээнгүй цэвэр ариун зам мөрөөр амьдарч, олон түмэнд эелдэг энэрэнгүй ханддаг байсан тул үүнийг нь үнэлж тэр үеийн газрын эзэн нь шагнал хүртээж байсан түүхтэй.

Тэрээр нас бие гүйцэж, хүний эхнэр болсноосоо хойш ч эр нөхөртөө хайр халамжтай гэргий байж, улмаар 8-н хүүхдийн эх болсон ба энэ хорвоогèéн зовлон зүдгүүр, амьдралын хүнд бэрхшээлүүдийг даван туулж байхдаа ч ядуу зүдүү хүмүүн болоод доромжлогдон гадуурхагдах зовлонт хүмүүсийн төлөө байнга сэтгэл зовинон байжээ.

Үндэслэгчийн 57-ны нас сүүдэр зооглох 1892 оны цагаан сарын үед гэнэт түүний биед бурхан заларч, өөрөө өөрийн дотоод ертөнцийг удирдан залж чадàхааргүй далдын хүчинд автан, улмаар 「Энэ ертөнцийг угийн бурхны ертөнц мэт ариусган өөрчлөх болно」 хэмээн хэлсэн байдаг. Мөн хүмүүний амьдралын туйлын зорилго ба бурхны зүгээс нийт хүн төрºлхтөнд илгээсэн сэрэмжлүүлэг, хорвоо ертөнцийг өөрчлөн хувьсгах арга замуудын тухай тэрээр номîлж эхэлснээр Оомото үүсñэн түүхтэй.

Улмаар түүний дотоод ертөнцийн гүнээс оргилон гарах бурхны дуу хоолой нь бийрээр дамжин цаасан дээр үлдэх болсон ба энэ нь хожим 「Бийрний тайлал」 хэмээн нэрлэгдэх болсон билээ. Өвлийн тэсгэм хүйтэнд ч тэрээр өдөр үл алгасан бүтэн биеийг усаар ариусган , дараа нь гартаа бийр барьдаг байжээ.Тайшёо эзэн хааны 7-р он буюу 1918 онд 83-н насандаа тэнгэрийн оронд залрах хүртлэх 27-н жилийн турш нийт хоёр зуун мянган хуудас бурхны зарлиг сургаалыг бичиж үлдээсэн байдаг.Түүнээс хойш эдгээрийг эмхэтгэж 「Оомото шинюү」 хэмээн нэрлэсэн ба Дэгүчи Онисабүро гэгээнтний бүтээн туурвèсан 「Сүнсний ертөнцийн тайлал」-тай зэрýãцүүлэн Оомото ñóðãààëûí үндсэн хоёр суäàð болгон залсан билээ.

Өвлийн тэсгэм улиралд цомирлогоо дэлгэх чавганы цагаан цэцэг лугаа түүний хатуу зарчим бүхий энгийн даруу хэрнээ энгүй бардам аж амьдрал нь олон олон бишрэн шүтэгчдээр өөрийгөө тойрон хүрээлүүлж,тэдэнд гүн гүнзгий ертөнцийг таниулан мэдүүлэхэд хүргэсэн билээ.

Буцах

44 Дэгүчи Онисабүро гэж хэн байв?

Дэгүчи Онисабүро нь Оомотог үндэслэгч Дэгүчи Нао багшын хамтаар Оомото шашины тулгын чулууг тавилцаж, сургаал номлолыг айлдсан хүмүүн бөгөөд бид 「Гэгээнтэн」 багш хэмээн дуудаж ирсэн билээ.

Гэгээнтэн багшийн багийн нэрийг Үэда Кисабүро гэдэг байв.Тэрээр Мэйжи эзэн хааны он тооллын 4-р онд (1871) одоогын Киотогèéн Камэ-ока хотын ойролцоо ядуу тариачны ууган хүү болон мэндэлжээ. Мэйжи эзэн хааны 31-р онд(1898) тэрээр 28-н насандаа гэнэт бурханд хөтлөгдөн төрсөн нутгèéнхаа Такакүма ууланд гарч хадан цохион дээр бүтэн долоо хоног нэг дусал ч ус уулгүй бясалгал үйлджээ. Бясалгал үйлдэж байх хугацаанд сүнс нь түүний биеэс гадагшлан энэ ертөнцийн угийн ундрага болсон сүнсний ертөнцөөр аялах ба энэ ертөнцийг авран хамгаалах үүрэг өөрт нь оногдож буйг тэрээр гүнээ ойлгожээ.

Мэйжи эзэн хааны 33-н онд (1900он) үүсгэн байгуулагчûн охин Сүмико-той(хожим нь 2-р үеийн тэргүүн болсон) гэрлэн түүнээс хойш Оомотогийн уг үндэсийг тавилцсан түүхтэй. 「Сүнсний ертөнцийн тайлал」 нийт 81-н боть номыг туурвèн, олон улсын энх тайвны хэл болох эспэранто хэлийг дэлгэрүүлэх, гадаад орны шашины байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэн, олон талт соёлын ажиллагааг өрнүүлэн, өнөөгийн Оомотогын үйл ажиллагааны бүх үндсийг тавьсан гэхэд огт хилсдэхгүй билээ. Дээрх хугацаанд Шёова эзэн хааны он тооллын 10-н он (1935он) Оомотогийн хоёр дахь удаагèéн хэлмэгдүүлэл эхэлж, тэрээр нийт 6-н жил 8-н сар гянданд хоригдон нийт хүн төрºлхтний сайн сайхны төлөө тэмцсэнийхээ хариуд асар их зовлон зүдгүүрийг амссан билээ. Улмаар Шёова эзэн хааны он тооллын 23-н онд(1948он) 78-н насандаа агуу их амьдралынхаа хөшгийг хаасан юм.

Гэгээнтний мэдлэг оюун нь олон төрлийн салбарыг хамарч, тэдгээрийн тухай ул суурьтай тайлбарлан, гүн ухааны чанартай учир шалтгааны үндсийг ч ойлгомжтой тайлбарлан, хорвоо ертөнцийг ариусган хувьсгах дэлхий нийтэд хандсан аугаа сургаалыг номлон үлдээсэн байдаг.Түүний сургаал нь хайраар бялхаж, тэрээр ямар ч гай тотгор, өвчин зовлонг ажрахгүй даван туулж чадах сэтгэл оюун, ямарч дайсныг гэгээрлээр сэнхрүүлэн хувьсгаж чаддаг бурхан хүн байсан.

Буцах

45 Өнөөгийн тэргүүний тухай мэдмээр байна.

Оомотогèéн өнөөгийн тэргүүнийг Дэгүчи Күрэнай гэдэг ба үүсгэн байгуулагчаас хойш тав дахь үеийн тэргүүн болно. Күрэнай тэргүүн нь Шёова эзэн хааны он тооллын 31-р он буюу 1956 онд Киото мужын Камэ-ока хотод төрсөн билээ. Бага наснаасаа өөрийн эмэг эх болох Оомотогèéн 3 дахь үеийн тэргүүн Дэгүчи Наохи болон 4 дэхь үеийн тэргүүн Дэгүчи Кэйко нарын дэргэд өсөн торниж тэдний эрдэм чадал, оюун ухааныг өвлөн авчээ.Тэрээр учир мэдэх болсон цагаасаа л эртний Но бүжиг болоод уламжлалт цайны урлаг, японы уламжлалт соёлыг шимтэн судалж ирсэн бөгөөд түүний зэрэгцээ эм зүйн мэргэжил, тэр дундаа ардын уламжлалт эмчилгээний эм зүйн ухаанд шимтэн суралцаж ирсэн юм.

Күрэнай тэргүүн нь тэргүүний албыг хашиж эхэлсэн тэр цагаас хойш үе үеийн тэргүүдийн замналаар замнаж, хайр энэрэл хийгээд îëîí шашин нэг үндэстэй гэх сургаалд тулгуурласан даян дэлхийн энх тайвны төлөөх үйл ажиллагаа болоод хүний эрх , эрх чөлөө, эрдэнэт амийг дээдлэх үзлийг нийгэмд дэлгэрүүлэх олон төрөл үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсаар байна. Мөн эх газрын хишиг болох хүнс, газар тариалан, хүрээлэн буй байгаль орчныг хадгалан хамгаалах зорилгоор Айзэн мизүхокай, мөн олон улсын энх тайвны эспэранто хэлийг түгээн дэлгэрүүлж түүгээр дамжуулан уламжлалт соёл урлаг, нийгмийн халамжийн áîëîí øàøíû олон талт үйл ажиллагааã удирдан зохион байгуулж байна.

Буцах

46  Оомото нь дайны өмнө хэлмэгдүүлэлд өртсөн гэж сонссон.Хэлмэгдэх болсон учир шалтгаан юу байв?

Оомото нь дайны өмнө 2 удаа хэлмэгдэлд өртсөн юм.Тайшё эзэн хааны он тооллын 10-н он буюу 1921 он болоод Шёова эзэн хааны он тооллын 10-н он буюу 1935 оíуудад тус тус хэлмэгдэлд өртсөн.

Тэр дундаа 1935 оны хэлмэгдүүлэл нь ул мөргүй устгах зорилго бүхий аймшигт хэлмэгдүүлэл байлаа.

Шёовагèéн 8, 9-н он гэдэг нь дэлхий нийтийн чиг хандлагà нэг хэлбэрт загварчлагдаж эхэлсэн үе байсан ба яг энэ үед Оомото нь хайр энэрэлийн үзэлд тулгуурласан оюун санааны хувьсгалыг Япон улсын тухайн үеийн засаглалûí äýýä ò¿âøíýýñ õýðýãæ¿¿ëýõýýð øèéäâýðëýí 1934 онд Шёова шинсэйкай буюу Шёовагын ариун бурхны нийгэмлэгийг үүсгэн байгуулж нийт улсын хэмжээнд үйл ажиллагаагаа эхэлсэн ба тэр даруй хэдэн саяар тоологдох гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн юм. Улмаар тэр үеийн засгийн газар энэхүү хөдөлгөөнийг буруугаар тусган авсан ба энэ хөдөлгөөнд зарим нэг оролцогсдын алдаатай үйлдэл,эндүүрлээс шалтгаалан дээрх хэлмэгдүүлэлд өртсөн билээ. Тус хөдөлгөөнийг нийтийн амар амгаланг сахиулах хуулийг зөрчсөн болоí эзэн хаанд тэрсýлсэн гэх шалтгаар ял тулгасан билээ.

Энэ хэлмэгдүүллийн үеэр уг хөдөлгөөний удирдаã÷, зохион байгуулагч байсан Дэгүчи Онисабүро гэгээнтэн болоод 2-р үеийн тэргүүн, 3-р үеийн тэргүүн, түүнчлэн тэднээс гадна 50 гаруй удирдах албан тушаалтан баривчлагдан хоригдож, ялын тогтоол гараагүй байхад үүсгэн байгуулагчèéн бунханыг эвдлэн сүйтгэж, Аяабэ болоод Камэ-ока дахь төвүүдээс эхлээд бүх улсын булан бүрт байсан Оомотогын салбар хороо, тэдгээрийн байшин барилга,сүм хийдүүдийг ул мөргүй эвдлэн сүйтгэсэн билээ.

Тэр үеийн сонин сэтгүүлд 「Оомото бол тэрсүүд шашин」 гэх мэт үнэнээс хол хөндий гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг улс даяар цацан түгээж байсан хэдий ч Шёовагèéн 17-н онд тухайн үеийн дээд шатны шүүхээр ялгүй гэдэг нь нотлогдон, улмаар Шёовагын 20-н он буюу 1945 онд дээд шатны шүүхийн магадлан шалгалтаар дахин нотлогдож, тэр жилдээ Япон улс дайнд бүрэн ялагдсàнаар уг хэрэг бүрэн мөсөн цагаадаж дуусгавар болсон билээ.

Буцах

47 Оомотогèéн бýëãý тэмдэг нь ямар утга санааг агуулж байгаа вэ?

Оомотогèéн бýлãýдлийн тэмдэг нь Жюүёо но мон (10-н гарагийн сүлд) гэж нэрлэгдэх 10-н ширхэг дугуй хэлбэрт дүрсээс бүтдэг.Төв дунд нь том дугуй дүрс байрлах бөгөөд түүнийг тойрон 9-н ширхэг жижиг дугуй дүрс байрладаг.10-н дугариг дүрс нь сансар огторгуйн үүсэл замналыг илэрхийлэх бөгөөд 10-н зүгт тэлэх хязгааргүй огторгуй гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ тоо нь буддын шашинд ч гэсэн гүн гүнзгий утга санааг илэрхийлэх бөгөөд сансар огторгуйг 10-н зүгийн ертөнц хэмээн орлуулан илэрхийлдэгтэй адил 10 гэдэг нь Оомотод бүрэн төгс гэсэн утга санааг илэрхийлэх бурханы тоо юм.

Оомотогèéн Жюүёо но мон (10-н гарагийн сүлд) гэж нэрлэгдэх 10-н ширхэг дугуй хэлбэрт дүрс нь 「Эрт цагаас үүрдийн мөнхөд үргэлжлэх бурхны үйл сансар огторгуйд бялхан буй」 гэсэн бурхны аугаа үйлийн илэрхийлэл билээ.

Мөн Оомотод нэг дугариг дотор 10 гэсэн тоог ханз үсгээр бичсэн бýлãýдэл байх ба энэ нь угийн бýëãýдлийн 10-н дугариг дүрсийг 10 гэсэн тоон илэрхийллийн ханз үсгээр бичсэн хувилбар бөгөөд хялбаршуулсан загвар хэмээн ойлгож болно.

Буцах

48 Яагаад Оомото шашин гэж хэлдэггүй Оомото гэдэг вэ?

Оомото нь тэнгэр газрыг бүтээгч их бурхан анх үүсгэн байгуулагч Дэгүчи Нао багшийн биед залрах үеийн бурхны зарлигаар үүссэн байгууллага тул 「Ертөнцийн их үндэс」, 「Сансар огторгуйн их үндэс」,

「Зам мөрийн их үндэс」 гэх мэт бүхний үндэс (угийн үүсэл ・үндэс суурь) гэсэн утгыг илэрхийлнэ.Түүнчлэн дан ганц шашины байгууллагын гэсэн цар хүрээг давж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа тул 「шашин」 гэдэг үгийг ард нь залгаж тодотголгүй зөвхөн 「Оомото」 хэмээн нэрлэсэн билээ.

Буцах

49 Оомотогèéн ариун дагшин газар гэж хаана байдаг вэ?

Оомотогèéн ариун дагшин газар нь Киотогын Аяабэ болоод Камэ-ока хотод байдаг. Аль аль нь бурхан заларсан ариун дагшин газар билээ.

Аяабэ хот нь Киотогèéн галт тэрэгний төв буудлаас JR шугамаар 1 цаг орчмын газар байх бөгөөд энэ газрыг Байшёо-эн буюу чавга болоод нарс модны цэцэрлэг хэмээн нэрлэдэг. Энэ л газраас Оомото төрж мэндэлсэн бөгөөд, шашины үйл ажиллагаа болоод баяр ёслол үйлдэх төв юм. Оомотогийн том хэмжээний тэмдэглэлт баярууд болоод бурхан залах ёслол, эцэг өвгөдийн сүнсийг тахих ёслол гэх мэт бүхий л баяр ёслолын ажиллагааг энд зохион байгуулдаг.

Мөн Кёотогоос галт тэргээр 30 орчим минутын газарт Камэ-ока хот байрлах бөгөөд энд байх ариун дагшин газрыг Тэн-он-кёо буюу Тэнгэрийн ивгээлийн нутаг хэмээн нэрлэдэг.Энэхүү газар нь зөвхөн Оомотогèéн цэвэр шашины ном сургаалыг дэлгэрүүлэх үйл ажиллагааны төв юм. Хүмүүнд бурхны сургаалыг түгээх Дайдожёо буюу Их сургаалын өргөө болоод, бусад хэвлэн олшруулах төв, гадаад дотоод шашины үйл ажиллагааны удирдлагын төвүүд байрладаг.

Байшёо-эн болоод Тэн-он-кёо нь үзэсгэлэнт төгөл ногоон модод дунд байрлаж, бишрэн шүтэгчид энэ 2 газрыг Ариун дагшин газар хэмээн дуудаж, мөн 「Ариун сүнсний өлгий」 гэж хайрлан дээдэлж байдаг билээ.

Буцах

50 Оомото нь хичнээн бишрэн шүтэгчтэй вэ?

Албан ёсоор бишрэн шүтэгч гэж бүртгэгдсэн хүний тоо 180,000 гаруй байдаг. Хамгийн хойд Хоккайдо арлаас эхлээд хамгийн өмнөд арал болох Кагошима ба Окинава хүртэлх хүрээг хамрах ба Оомотогын төв байрлах Кинки муж орчмоор бишрэн шүтэгчдийн тоо бусад мужаас илүү нягтралтай байдаг.

Түүнчлэн далайн чанадад хойд Америк, өмнөд Америк (Бразил, Парагвай) , зүүн өмнөд ази(Филипин), Микронэшиа(Помпэй),Америк, Европ, Мексик зэрэг газруудад мөн бишрэн шүтэгчид болоод үзэл санаа нэгт хүмүүс байдаг.Тэр дундаа Бразилд Оомотогийн өмнөд Америкийн төв байрладаг.

Буцах

51 Оомотогèéн бишрэн шүтэгч болохын тулд яах ёстой вэ?

Бурхны чанадын бодит оршихуйг анзаарч, Оомотогèéн үзэл сургаалд тулгуурлан амьдрах хүсэл бүхий хэн бүхэн нэг өдрийн ч бол өмнө амжиж гишүүнээр элсэх хүсэлтээ бүртгэлийн хуудсаар дамжуулан илгээхийг зөвлөж байна. Гишүүнээр бүртгэгдэнэ гэдэг нь бурхны ертөнцөд албан ёсоор элсэж буй хэрэг бөгөөд адилтгаж хэлâээс аль нэг хотын иргэн болохын тулд хотын захиргаанд оршин суугчын бүртгэлд хамрагддагтай агаар нэг юм.

Оомотогийн гишүүний бүртгэл нь маш энгийн бөгөөд хялбар байдаг. Өөрийн харьяалагдахыг хүссэн салбар төвийн даргаар дамжуулан гүйцэтгэж болох ба эсвэл шууд Камэ-ока дахь төвд ирж 「Гишүүнээр элсэх хуудас」 болоод 「Гишүүнээр элссэн мэдэгдэл」-д өөрийн хаяг, овог нэр, төрсөн он сар өдөр зэргийг бичиж хувийн тамгаар баталгаажуулан, шинээр элссэний талархал болгож бурханд Тамагүши өргөлийг өргөдөг билээ. Талархалын өргөл нь хувь хүн ганцаар бол 2000 иенээс дээш, хэрэв гэр бүлээрээ элссэн тохиолдолд 5000 иенээс дээш тус тус өөрсдийн сэтгэлээр өргөдөг ёстой.

Дээрх гишүүний бүртгэл болоод тамагүши өргөл нь төв дуганд байрлах их шүтээний өмнө залагдан, төвийн гишүүний бүртгэлд албан ёсоор бүртгэгдэж одоо та Оомотогèéн жинхэнэ бишрэн шүтэгч болдог. Гишүүн бүртгэх бүртгэлийн хуудас нь Оомотогèéн бүхий л салбар төвүүд болоод энгийн бишрэн шүтэгчдийн гэрт ч байх тул та холбоо бариарай. Гишүүнээр элсэх хуудсыг бөглөж илгээх нь таны итгэл сүсгийн зам мөрөөр амьдрах эхний алхам билээ.

Буцах

52 Шинээр бишрэн шүтэгч болсны дараа юу хийвээс зохилтой вэ?

Бурхны зам мөрөөр замнаж эхэлсэн тул эхлээд бурхны таалалд нийцсэн аж амьдралаар амьдрах хэрэгтэй. Шинээр элсэгч нь юуны түрүүнд төвөөс 「Го-шинтай」эсвэл 「Го-шинго」 буюу бурхнаа гэртээ залж, дэг жаягын дагуу ёслолоо үйлдэн, өдөр бүр залбирал үйлдэх хэрэгтэй. Их бурхныг тахисаны дараагаас таны өвөг дээдсийн сүнсийг ч мөн Оомотогèéн ёс жаягаар тахих болно. Өвөг дээдсийн тань сүнс урьдынхаас илүү өндөр т¿вшний сургаал номлолтой шашинаар тахиулсàнаар түүний сүнс илүү дээд т¿вшинд хүрч баярлах болно. Цаашид бурханд өдөр бүр талархан залбирч, түүний сургаал номлолоор замнан, сүнсний ертөнц дэхь өвөг дээдсийнхээ ариун сүнсний сайн сайхны төлөө залбирах хэрэгтэй.

Цаашлаад бурхны сургаал номлол, судар бичгүүдийг уншин гэгээрч, бурхны ариун сургаалыг өдөр тутмынхаа аж амьдралд бодитоор хэрэгжүүлж, ажèë үйл хийгээд оюун санааг нэгтгэн, жинхэнэ сүсэгтний амьдралаар замнахын төлөө хичээн зүтгэх нь чухал билээ. Улмаар үүрд мөнхийн хутагèéн баяр баясгаланг олж, хэрүүл тэмцэл үгүй, энх тунх ертөнц түүний үнэ цэнийг өөрийн биеэр мэдэрч, энэ үйлсэд цэгц шулуун сэтгэлийг барьж хичээнгүйлэн зүтгэхийг зөвлөж байна. Оомотод тус байгууллагын үзэл зорилгод тулгуурласан нийгмийн тусын төлөөх олон төрлийн үйл ажиллагаанууд зохион явагддаг бөгөөд эдгээр үйлээр дамжуулан бишрэн шүтэгчдийн чинхүү баяр баясгаланг илүү олон хүмүүнд дамжуулан, бишрэн шүтэгч найз нөхдөөр хүрээгээ улам бүр тэлэх учиртай.

Мөн бурхны үйл хэргийг эрхлэн явуулахад шаардлагатай хөрөнгийн санд өөрийн чин сэтгэл шингэсэн хандивыг өргөж болох ба голчлон сарын эхлэл ба төгсгөлд үйлдэх ёслолд зарцуулагддаг билээ. Хандив өргөсөн өрхөд Оомотогоос сар бүр эрхлэн гаргадаг 「Айзэн-эн」 цуврал сэтгүүлийг үнэ төлбөргүй түгээдэг юм.Үүнээс гадна сар бүр гардаг 「Оомото」 цуврал сэтгүүл болоод залуу үеийнхэнд зориулан гаргадаг 「Мацү-гокоро」 сэтгүүлүүд байдаг тул та захиалан унших боломжтой.

Буцах

53 Оомотогèéн номлогч болохын тулд ямар болзлыг хангасан байх ёстой вэ?

  Оомотогèéн номлогч болохын тулд тогтоосон тодорхой журам байдаг.Үүнд хамгийн чухал нь 「Жинхэнэ бурхны торицүги (буðхныг биедээ залàõ үйл гүйцэтгэх ёс) ёслолыг мэдлэг болоод хичээлээр олж авдаггүй бөгөөд чинхүү сүсэг бишрэлтэй л бол тэр хүмүүнийг бурхан чанадаас ивгээн туслана」 хэмээн Оомотогèéн номлолд сургасан байдгèéн дагуу хэл,сэтгэл,үйл гурав нэг цэгт төвлөрсөн байх нь хамгийн чухал бөлгөө. Бурхны ариун сургаалыг ямагт үл мартаж, аврал энэрэлийн ариун зам мөрийг дэлгэрүүлэн болгоогч хэн ч байсан Оомотогийн номлогч болох боломжтой.

Оомотогийн номлогчдын ихэнх нь өөр өөрсдийн ажил үйлийг эрхлэнгээ давхар гүйцэтгэх нь олонтаа бөгөөд, зөвхөн номлогчоор мэргэшиж энэ ажлыг гүйцэтгэдэг мэргэжлийн номлогч цөөхөн байдаг. Эдгээр номлогчдыг хөдөө орон нутгийн салбар төвүүдэд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсээс сонгох ба төвийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батàлсны дараа тэргүүнээс зарлиг гардан авснаар албан ёсны болдог.

Оомотогийн номлогч болсноор Оомотогийн сургаал номлолоос эхлээд бүхий л баяр ёслол, бурхны зан үйлээр дамжуулан бурхны чинхүү сэтгэл болоод аугаа хүчийг хүмүүнд бэлэглэгч байж чадах чадамж бүхий хүмүүн болж төлөвших үүргийг хүлээдэг.

Мөн энгийн бишрэн шүтэгч Оомотогийн номлогч болохын тулд 「Кёоши」 хэмээх дундын шатыг дамждаг ёстой бөгөөд энэ дамжлаг нь бас хатуу тогтоосон журмаар зохицуулагддаг.Иймд цаашид Оомотогийн номлогч болохыг хүсвэл та Кёоши зэрэгт хүрэхийн төлөө шамдан суралцахыг зөвлөж байна.

Буцах

54 Оомотогèéн төв удирдлагын бүтэц зохион байгуулалт хэрхэн бүтдэг вэ?

Оомото нь Аяабэ болоод Камэ-ока дахь ариун дагшин газар хийгээд Токио хотод тус тус Оомотогийн төвийг байршуулсан байдаг.

Төв удирдлагын бүтэц нь, тэргүүн болоод ерөнхийлөгчийн албанаас бүрдэх ба дотроо ёслолын алба, ерөнхий ажлын алба, сургаал номлолын алба, эдийн засгийн алба, ашиглалтын алба, дотоод бодлогын хэлтэс, дайдоожёо (их сургаалийн өргөө ) гэх мэт хэсгүүдэд хуваагдах бөгөөд тэдгээрийн дарга нараас бүрдэх удирдах албан тушаалтны зөвлөлийг Соочёо буюу ерөнхийлөгч тэргүүлдэг.

Нийт байгууллагын үйл ажиллагааг төвөөс удирдах хэдий ч нийт байгуóллагын зохион байгуулах онц чухал асуудлыг бүх улсын өнцөг булан бүрийн салбар төвүүдийн бишрэн шүтэгчдийн төлөөлөгчдөөс бүрдэх Соодайкай хурлаар авч хэлцэх бөгөөд төв хийдийн тэргүүн, салбар хийдийн тэргүүí, тэðгүүний зөвлөл зэргээр дамжуулан эцэслэн шийдвэрлэдэг билээ.

Түүнчлэн нийт байгууллагын салбар тус бүрийн үйл ажиллагааг саадгүй явуулах үүднээс төв удирдлагын хяналт дор зарлан суртаëчлах хэлтэс, урлаг соёлын хэлтэс, мэдээлэл зүйн хэлтэс, хэвлэн нийтлэх хэлтэс, номлогчдын хэлтэс, жики-шин-кай буюу эмэгтэй бишрэн шүтэгчдийн бүлгэм, сэй-шёо-кай буюу 31~50 хүртэлх идэр настний бүлгэм, сэй-нэн-бү буюу өсвөр настны бүлгэмд тус тус хуваагдан ажилладаг.

Мөн Оомотогийн дэргэд 「Жинрүй-айзэн-кай」 буюу Хүн төрºлхтний хайр энэрэлийн нийгэмлэг, аюулгүй хүнс хөдөө аж ахуйг дэмжих「Айзэн-мизүхо-кай」, Эспэранто хэлийг дэлгэрүүлэх зорилго бүхий 「Эспэранто фүкюү-кай」, нийгмийн халамжèéн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 「Айзэн-шинко-кай」 болоод 「Коно-хана」 зэрэг төрийн бус байгууллагууд байдаг.

Буцах

55   Оомотогèéн орон нутаг дахь бүтэц зохион байгуулалт ямар байдаг вэ?

Бүх улсын хэмжээнд нийт 700 гаруй салбар төвүүд байх ба бүх улсын нутаг дэвсгэрт ижил тэнцүү байршсан байдаг. Том хэмжээний мужууд болоод төв суурин газруудад байх төвүүдэд бурхан залах ба эдгээр нь үндсэн ба дэд гэсэн ангилалд багтсан сүм хийдүүдээс бүрддэг. Хийд болоод сүмийн барилга баригдаж амжаагүй газруудад үйл ажиллагаа эрхлэх зөвлөлүүд ажиллах бөгөөд жижиг салбар хороодыг нэгтгэн тэднийг удирдлагаар хангадаг.

Мөн Оомотогийн салбар хараахан байгуулагдаагүй орон нутагт тухайн газар амьдран суух Оомотогийн бишрэн шүтэгчийн орон гэрт бурхан залж, сар бүрийн Цүки-нами ёслолыг үйлдэх журмаар тухайн орчин нутагт аж төрөх бишрэн шүтэгчèддээ бурхны үйлийг залгуулж байдаг.

Буцах

56 Оомото нь нийгэм рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Оомото нь хүмүүний сүнсийг авран хамгаалах үйлийг үндсэн цөм болгон, нийгмийн сайн сайхны төлөө өргөн цар хүрээ бүхий олон үйл ажиллагааг явуулж байна. Үйл ажиллагааны үндэс нь шашины үйлийн хувьд сургаал номлолыг дэлгэрүүлэх үйлийг чухалчлан үзэж, хүмүүний дотоод сэтгэлийг ариусган гийгүүлж, оюуны өндөр дэвшилд хүргэх нь хүний нийгмийг хувьсган өөрчлөх үндэс хэмээн үздэг. Эдгээрийг хэвлэл мэдээлэл, радио нэвтрүүлэг, цахим хуудас, уулзалт ярилцлага зэргээр дамжуулан хэрэгжүүлдэг билээ.

Мөн Оомотод дээрхээс гадна олон дагавар байгууллагууд байдаг юм.

Хайр энэрэлийн оюун санаанд үндэслэн арьс өнгөний ялгаа, шашин шүтлэг хийгээд бусад саад тотгорыг давж хүн төрºлхтөн нэгэн эхээс төрсөн ахан дүүс гэсэн үзлийг дэлгэрүүлэн, дэлхий нийтийн соёл èргэншлийг хөгжүүлэх, энх тайвныг бодитоор цогцлоох үйлсийг зорилгоо болгосон Хүн төрºлхтний хайр энэрэлийн нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шашин хоорондын ойлголцол, тэдний энх тайвны төлөөх хамтын ажиллагааг даяарчлан, дэлхийн холбооны бодит биелэлийн төлөө дэлхий ертөнц болоод нийгмийг хувьсган өөрчлөхийн төлөө урагш тэмүүлсээр байна.

Мөн олон улсын эспэранто хэлийг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Эспэранто фүкюү-кай нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг. Бас хөдөө аж ахуйн технологи болоод газар тариалан эрхлэлтийн төлөөх Айзэн-Мизүхо-кай нийгэмлэг, Камэ-ока хотод хүүхдийн цэцэрлэг ажиллуулах үйл эрхлэх Айзэн-шинко нийгэмлэг, 「Care house Asano」-г эрхлэн явуулдаг нийгмийн халамжèéн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Коно-хана гэх мэт олон олон төрийн бус байгууллагууд байдаг. Нийт эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд шаардлагатай хэвлэх материалыг хэвлэн олшруулах үүргийг Оомотогèéн дэргэдэх Тэнсэй-шяа буюу тэнгэрийн дуу хоолой хувьцаат компани хариуцан гүйцэтгэдэг.

Эдгээр байгууллагууд нь шашины гэх хүрээ хязгаарыг даван, тус тусын үйл зорилгын төлөө нийгэмд олон олон гарц үүдийг шинээр нээн, хүн төрºлхтний сайн сайхны төлөөх их хувьсгалын төлөө шамдан ажиллаж байна.

Буцах

57 Оомото нь соёлын үйл ажиллагааг дээдлэн, энэ төрлийн арга хэмжээг өргөн зохион байгуулдаг нь ямар учиртай вэ?

Хүмүүнд бурхантай харилцах үндсэн 3-н зам байдаг. Эхнийх нь буян хийгээд хайр энэрэлийн сэтгэлээр дамжин холбогдох дотоод ертөнцийн зам бөгөөд энэ нь шашин ба юмс үзэгдлийн мөн чанар түүний зарчмын зам юм. Удаах нь судлан шинжлэх буюу юмс үзэгдлийн бодит оршил,түүгээр дамжуулан бурхантай харилцах зам бөгөөд өөрөөр хэлбэл шинжлэх ухаан юм. Сүүлийнх нь төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгээр дамжин бурхантай холбогдох зам бөгөөд энэ нь урлаг соёл билээ. Эдгээрийн аль аль нь та бидний бурхантай харилцах цонх хаалга юм. Эдэн дотроо 3 дахь цонх болох соёл урлаг нь хөгшин залуу, эр эм хэн ч байгалиасаа дурлан ойлгож, хүсэмжлэн хүлээж, бас сэтгэл оюуны ханамж хүртэх бүх нийтийн зам бөлгөө.

Оомотод 「Урлаг соёл нь бурхны ижий бөлгөө」 хэмээн гэгээнтний хэлж үлдээсэн сургаал байдаг. Байгалийн жам, түүний бүтээл нь цогцоороо бурхны бүтээсэн урлагийн бүтээл бөгөөд энэ байгалийн их урлангаас шашин мэндэлсэн гэж үздэг. Тиймээс урлагийн энэ гайхамшигт ертөнцөөр дамжуулан хүмүүний дотоод сэтгэлийн ертөнцийг илүү өнгө төгөлдөр, баян тансаг болгон хөгжүүлэхийн төлөө бид ажилладаг юм.

Шашин (сүсэг бишрэл) хийгээд соёл урлаг нь хамтдаа хүмүүний аж амьдралыг болгоогч их тэрэгний ижил хоёр хүрдтэй адилтгах зүйл бөгөөд эрт дээр цагаас эдүгээг хүртэл урлаг соёлын мөр хөөсөн хүмүүн бурхан шашины зам мөрөөр замнан, шашины зам мөрөөр замнасан нэгэн урлаг соёлын гэрэл гэгээ мэт амьдралаар аж төрсөн нь олонтаа байдаг. Энэ утгаараа Оомото нь урлагийн амьдрал нь хүн төрºлхтний цаашдын аж амьдралд чухал үүрэг роль гүйцэтгэнэ хэмээн үздэг тул шашины үйлтэй эн зэргэцүүлэн тавьж хөгжүүлсээр ирсэн билээ.

Буцах

58 Оомото нь яагаад эспэранто хэлийг сонгон хэрэглэдэг вэ?

Польшийн нүдний эмч Замэнхоф (1859~1917 он) нь Мэйжи эзэн хааны он тооллын 20-н он буюу 1887 онд олон улсын эспэранто хэлийг санаачлан зохиосноо нийтэд зарласан билээ. Энэхүү эспэранто хэл нь зүгээр л сурахад хялбар төдийхнөөр хязгаарлагдахгүй, үүнд хүн төрºлхтний олон мянган жилийн хүсэл мөрөөдөл болох 「хүмүүний харилцан сэтгэл зүрхээ нээн ойлголцох гэсэн сэтгэлийн тэмүүлэл, найзлах нөхөрлөх хүсэл」 нэвт шингэсэн байдаг.

Замэнхоф нь өөрийн амьдралын бодит туршлага дээр үндэслэн, хэл яриа нэвтрэхгүй харилцан ойлголцож чадахгүйгээс болж бие биендээ өөрсдийн хүн чанар болоод дотоод сэтгэлээ илэрхийлж чадахгүй хоорондоо тэмцэлдэн буй энэ хорвоогийн бодит гачланг эспэранто хэлээр дамжуулан бага ч болов нимгэлэхийг зорьсон билээ. Тэрээр эспэранто хэлийг үүсгэн зохиосныхоо дараа шашин болоод түүний олон урсгалыг үнэмлэхүй давсан шашины үзэл (угын бурхан ганц гэсэн ухагдахуун )-èéí тухай номлîсон байдаг.

Тиймээс олон улсын эспэранто хэлний зорилго утга агуулга нь Оомотогийн үзэл сургаалын үндсэн цөмтэй нийцэж байсан бөгөөд нэг бурхан, нэг ертөнцөд хамт аж төрөх бурхны хүүхдүүдийн хувьд нийт хүн төрºлхтөн учир шалтгааны гачлан үгүйгээр амьдрах баяр баясгаланг хуваалцан, хамтдаа аз жаргалтай аж төрөх гэсэн утга санааг илэрхийлж байгаа билээ. Дээрх учир шалтгааны улмаас Оомотод анх 1923-н онд Дэгүчи Онисабүро гэгээнтэн эспэранто хэлийг сонгон хэрэглэсэн түүхтэй.

Буцах

59 Оомото нь хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн харж байна вэ?

Юуны түрүүнд Оомото нь хөрст газрыг дээдлэн хүндэлдэг байгууллага гэдãийг хэлэх нь зүйтэй.

Үүсгэн байгуулагч Нао багш анх нэг атга хөрс шороо нэг атга алт мөнгөөр үнэлэгдэх цаг үе ирнэ хэмээн сургаад, гэгээнтэн багшийн хамтаар идэр залуу наснаасаа газар тариалантай нөхөрлөн, бусдад зааж сургасаар ирсэн билээ.

2-р үеийн тэргүүн ч мөн уламжлалыг дээдлэн сахиж, Шёова эзэн хааны он тооллын 23-н оны Сэцүбүн их ёслолын үеэр Айзэн-мизүхо нийгэмлэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, Оомотог үүсгэн байгуулагчûг анхны тэргүүнээ болгон, хөрс боловсруулалтын ажлыг чухалчлан үзэж ургац нэмэгдүүлэх хөдөлгөөнийг нийт улсын хэмжээнд өрнүүлсэн билээ.

Айзэн-мизүхо нийгэмлэгийн албан ёсны бүртгэлтэй гишүүдийн тоо Шёова эзэн хааны 25 он гэхэд бүх улсын хэмжээнд 40-н мянгад хүрч, дэмжигчдийн тоо 400-н мянга давж байжээ.

Хожим нь орчин цагèéн технологи (химийн бордоо хэрýãëýõ арга) дэлгэрэн нийт улсын хэмжээнд өргөн хэрэглэгдэх болсноор хөрс боловсруулан сайжруулах Айзн-мизүхо нийгэмлэгийн химийн бус арга нь хүнд хэцүү цаг үетэй нүүр тулсан билээ. Тэр үед 3 äàõü ¿åèéí òýðã¿¿í áîëîõ Дэгүчи Наохи аль болох түргэн химийн бордоог халж уламжлалт аргыг хэрэглэн нийт Японы газар тариаланг аврахыг хүсэж байлаа. Улмаар өөрсдийн шинээр нээсэн органик эслийн аргаар гаргаж авсан бордоог Оддын гялбаа хэмээх нэрээр гарган, энэхүү бордоо нь нийт Японы газар тариаланг аврах үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж түүнийг дэлгэрүүлэхийн төлөө шамдан ажилласан юм.

Түүний дараа Японд генийн аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүн шинээр гарах үед 3 дахь үеийн тэргүүн Дэгүчи Киёоко эрс шийдмэгээр эсэргүүцэн, 「үр хүүхэд ач гучынхаа төлөө уучилж болшгүй хэрэг」 хэмээн хэлсэн байдаг.

Айзэн-мизүхо нийгэмлэг нь аюулгүй, найдвартай, амттай гэсэн уриаг удирдлага зорилгоо болгон ажилласаар ирсэн бөгөөд, хэрэглэгчийн сэтгэхүй өөрчлөгдөхгүй бол үйлдвэрлэгч бас өөрчлөгдөхгүй хэмээн үзэж, Мизүхо тариалангын технологийг албан ёсоор баталгаажуулан, тодорхой нэг давхаргад заан сургаж ажилласан юм. Мөн хэрэглэгч болоод үйлдвэрлэгч хоёр талыг хамруулан аюулгүй хүнс сэдвээр уулзалт ярилцлага хийж, хэрэглэгчдэд зөв ойлголт өгөхийн төлөө шургуу ажилласан билээ.

Одоогийн тэргүүн нь Айзэн-мизүхо нийгэмлэгийн 4 дэх үеийн тэргүүн бөгөөд анх энэ үүрэгт томилогдсон дороо 「би ч бас хэрэгжүүлüе」 хэмээгээд, бурхны баяр ёслолд хэрэглэгдэх өргөл тахилын ногоог бурхны тариалангын талбайд өөрийн гараар тарьж ургуулан, талбайд хийгдэх улиралын чанартай ажлуудыг ч гардан гүйцэтгэж байна.

Байгууллагын хүнс, газар тариалан, хүрээлэн буй орчны асуудлууд дээр Айзэн-мизүхо нийгэмлэг, Хүн төрºлхтний хайр энэрэлийн нийгэмлэг, эмэгтэйчүүдийн Жики-шин нийгэмлэг хамтран ажилладаг юм.

Мөн Айзэн-мизүхо нийгэмлэг нь цэвэр байгалийн гаралтай органик хүнсийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор Камэ-ока хотод 「Доомо」 нэртэй хүнсний сүлжээг ажиллуулж байна.

Оомîтогийн газар тариалан,тэр дундаа органик цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд ямар үүрэг гүйцэтгэж буй тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл та Айзэн-мизүхо нийгэмлэгт хандаарай.

Буцах


→Оомото буюу Их үндэсний тухайд(1)


→Сүнсний ертөнц гэж юу вэ? Асуулт ба хариулт


© 2008 OOMOTO. All rights reserved.