おほもと Oomoto

Сүнсний ертөнц гэж юу вэ? Асуулт ба хариулт

Сүнсний ертөнц гэж юу вэ? Асуулт ба хариулт

Хэнийг ч үл ялган ирдэг нь үхэл билээ.Үхэл нь бүхний төгсгөл мөн үү? Бишээ,огт тийм биш. Бидний сүнс үхсэний дараах ертөнц буюу тодруулж хэлбэл сүнсний ертөнц тийш аялдаг билээ. Сүнсний өлгий нутаг болох Сүнсний ертөнц тийш. Гэвч тэр Сүнсний өлгий нутаг гэдэг нь чухам юу болох, ямар ертөнц байдаг юм болоо? Яагаад бурхан бидний амьдарч буй энэ ертөнц болоод Сүнсний ертөнцийг бүтээсэн юм бол?

Доорх асуултуудад нэвтрэнэ үү.

1.Сүнсний ертөнцийн бүтэц зохион байгуулалтын талаар тайлбарлаж өгнө үү.

Åрòºíöийг ерөнхийд нь Дээд тэнгэрийн ертөнц, Дунд ертөнц, Тамûн ертөнц гэж гурван хэсэгт хувааж үздэг. Дээд ертөнц болоод Тамûн ертөнц нь дотроо нэгдүгээр,хоёрдугаар,гуравдугаар гэсэн шаталбар ангилалтай байдаг. Цаашлаад тэдгээр ангилалууд нь тус бүрдээ дахиад 30-н шаталбартай байх бөгөөд жишээлбэл дээд ертөнц гэхэд л нийт 180-н шат дамжлагатай байх юм. Гэвч энэ нь ерөнхий баримжаа төдий бөгөөд үнэн хэрэгтээ хязгааргүй олон шаталбартай гэж үздэг.

Цаашлаад дээд ертөнц нь дотроо Диваажин ба Сүнсний ертөнц гэсэн харилцан адилгүй хоёр өөр ертөнцөөс бүрддэг.

Буцах

2.Диваажин гэж ямар ертөнц байдаг вэ?

Дунд ертөнц болох энэ дэлхийд амьдарч байх хугацаандаа бурхíû сургаалыг ойлгон ухамсарлаж,түүнийг хайрлан дээдëýж, итгэн сүслэж, зөв амьдралаар амьдаðсан хүмүүн таалал төгссөний дараа тэнгэрийн хүмүүн болон шат ахин залрах ертөнцийг хэлнэ.Тэнгэрийн хүмүүн нь бурхнû ивээл дор газар тариалан,аж үйлдвэр,худалдаа арилжаа зэрэг өөрт оногдсон ажил үйлээ эрхлэн амьдарна. Диваажинд сүнсний ижил шаталбарт яваа хүмүүс нэгдэн хэсэг хэсгээрээ аж төрөн суух бөлгөө. Тэнгэрийн хүмүүн нь өөрийн бүлгийн болоод ижил зиндааны бүлэг нэгдлийнхэнтэй харилцаатай байх боловч өөрсдийн тухайн т¿вшíýýñ дээд буюу доод т¿вшний хүмүүстэй харилцах боломжгүй байдаг.

Буцах

3. Тамûн ертөнц гэж ямар ертөнц байдаг вэ?

Дээд ертөнц өөд дэвшин төрөх болзлын эсрэг үйл хийж, бурхны сургаалд харшлах амьдралаар амьдарсан хүмүүн өөрийн муугаас болж нүгэлдээ дийлдэн унадаг доод ертөнцийг Тамûн ертөнц гэнэ. Дээд ертөнцийг бурхны гэрэл гэгээ цацàðсан гэрэлт ертөнц хэмээн төсөөлвөөс тамын ертөнц нь түүний эсрэг мөнхийн түнэр харанхуй ноёлсон ертөнц гэж хэлж болох бизээ.

Тамûн ертөнц нь Нэно күни ба Соконо күни гэдэг хоёр хэсгээс бүрдэх ба Нэно күни ертөнцөд голдуу худал хэлдэг хүмүүс очих бөгөөд, Соконо күни ертөнц нь шуналтнуудын очдог газар юм.

Буцах

4.Завсрын ертөнц гэж юу вэ?

Завсрын ертөнц гэдэг нь сүнсний бясалгал үйлдэх газар хэмээн үздэг. Энэ ертөнц дээр бясалгал үйлдэж дууссаны дараа тэнгэрийн оронд дэвшин төрөх, эс бөгөөс энэ ертөнцдөө эргэн төрдөг. Заримдаа өөрөөсөө болж тамын ертөнц рүү унах сүнс ч бас байдаг.

Буцах

5. Сүнсний ертөнц гэж ямар ертөнц байдаг вэ?

Энэ ертөнцөд амьдарч байх хугацаандаа Оомото шашèнû ухуулан таниулагч байсан, мөн зөвхөн Оомото шашèнаар үл хязгаарлагдан бурхнû үйл хэргийн төлөө, хорвоо ертөнцийн сайн сайхны төлөө, хүмүүний аз жаргалын төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан хэн боловч таалал төгссºíèéõºº дараа нэг шат ахиж бурхны ариун үйлсэд хүчин зүтгэх тэр ертөнцийг сүнсний ертөнц гэнэ.

Буцах

6.Тэнгэрийн орны хүн болоод Тэнгэрийн элч хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

Тэнгэрийн орны хүн нь тэнгэрийн оронд аж төрдөг бол Тэнгэрийн элч нь сүнсний оронд амьдардгаараа ялгаатай юм. Дээр дурьдсанчлан тэнгэрийн орны хүн нь өөрийн сүнсний байх ёстой шат дамжлага тэр хүрээндээ аж төрдөг бол тэнгэрийн элч нь их бурхнаас хүртсэн оюун ухаан болон мэдрэмжийнхээ тусламжтайгаар тэнгэрийн орны бүх шат дамжлага болон завсрын ертөнц, цаашлаад тамын ертөнц рүү ч очиж бурхны сургаалûг дамжуулах, тэнгэрийн орны хүний сүнсийг дээшлүүлэн шат ахиулах, завсрын ертөнцөд байх сүнснүүдэд замыг нь заах, түүнчлэн тамд унасан сүнсийг аврах гэх мэт үүргийг биелүүлдэг юм.Тэнгэрийн орны хүн нь Сүнсний орны хүнээр дамжуулан айлдсан бурхàны ариун сургаалûн хүчээр түүний дээр орших шинэ ертөнцийн тухай мэдэж авах ба ингэснээр өөрийн сүнсийг илүү өндөр т¿вшинд гарах боломж нээгдэнэ.

Сүнсний нэгдүгээр оронд харьяалагдах тэнгэрийн элч нар тамын гуравдугаар буюу хамгийн доод орон хүртэл зорчих эрхтэй бол сүнсний гуравдугаар оронд харьяалагдах тэнгэрийн элч нар тамын нэгдүгээр орноос цааш зорчих эрхгүй болно. Мөн тэнгэрийн орны хүн нь сүнсний орон руу зорчих эрхгүй байдаг.

Буцах

7.Ямар хүн тэнгэрийн орон өөд өгсөх боломжтой вэ?

Эх дэлхийд аж төрж байх хугацаандаа өөрийн сүнсийг нээн олж түүнийг хэрхэн зөв залж чиглүүлсýнээс хамааран түүний очих газар шийдэгддэг. Хайр болон энэрэн нигүүлсэх сэтгэлийг голч болгон өөрийгөө умартан бусдын төлөө гэх сэтгэлээр амьдарсан хэн боловч илүү дээд тэнгэр өөд явах болно. Үүнд тухайн хүмүүний урьдàõ амьдралын нэр төр,хөрөнгө зоорь,тухайн нийгэмд эзлэж байсан байр суурь аль нь ч үл хамаарна.

Иймээс эх дэлхийд аж төрөх хугацаандаа хүмүүн нь дээд, доод ямарч зиндаанд тавигдсан байхаас үл хамааран гагцхүү бурханд талархан бусдад халуун дулаан сэтгэлээр хандаж, өөрийн сүнс болоод дотоод ертөнцөө зөв залан удирдаж амьдàрваас тэнгэрийн оронд залрах учиртай.

Буцах

8.Сүнсний ертөнцөд очвол бурхантай уулзаж чадах болов уу?

Угийн бурхантай хамгийн дээд буюу нэгдүгээр тэнгэрийн оронд очсон тэнгэрийн хүн болоод сүнсний орны хүний аль нь ч уулзаж чадахгүй. Угийн бурхнаас цацрах гэгээ нь тэнгэрийн оронд нар болон харагдаж гийгүүлэх ба Сүнсний оронд сар болон харагдаж мөнхөд гэрэлтүүлдэг юм. Сүнсний орныг гэрэлтүүлэгч сар нь бидний ертөнцөд шөнө харагдах сартай адилгүй өглөө мандах наран адил хурц гэрэлтэй бөлгөө. Угийн бурхнаас цацрах гэрэл нь туйлын хурц бөгөөд тэнгэрийн орны хүн ба сүнсний орны хүнээс бусдад нь үл харагдана.

Буцах

9. Хүмүүн нь таалал төгссөний дараа энэ ертөнцөд эргэн төрдөг үү?

Энэ дэлхий дээр амьдарч байх хугацаандаа хангалттай бясалгал үйлдэж чадаагүй хүмүүний сүнс завсрын ертөнцөөс энэ ертөнц рүү эргэн хэдэн ч удаа төрөх боломжтой. Хүмүүний сүнс нь энэхүү завсрын ертөнцөд бидний цаг тооллын нэгжээр авч үзвэл нийт 30-с илүү жил орших боломжгүй. Иймд энэ дэлхийд эргэн төрөх шаардлагагүй сүнснүүд нь завсрын ертөнцөд хэсэг хугацааны турш бясалгал үйлдэж байгаад дараа нь тэнгэрийн орон өөд залàðäàã.

Буцах

10. Тамд унасан сүнс аврагдах боломжтой юу?

Тамûн ертөнцөд унасан сүнс нь үүрд тэндээ үлдэнэ гэж байхгүй. Өөрийн хийсэн нүгэлдээ таарсан шийтгэлийг зохих хугацааны турш хүртээд, дараа нь энэ ертөнцөд эргэн төрөх боломжтой.Үүнээс харахад тамын орон нь зовлонд унасан сүнснүүдийг ариутган зовлонгоос ангижруулах үйл эрхлэх нэгэн төрлийн ариусгалын газар ч гэж ойлгох боломжтой юм.

Буцах

11.Тэнгэрийн оронд ч сүнс дээш дэвших ба доош унах үзэгдэл байх уу?

Мэдээж дээшлэнэ.Тэнгэрийн орнû хүмүүн нь бүгд л өөрсдийн сүнсийг илүү өндөрт гаргахын төлөө хичээнгүйлэн ажилладаг билээ. Мэдээж өөрийн амжилтаа устган доош унахыг хүсэх сүнс нэг ч байхгүй нь ойлгомжтой. Тэнгэрийн оронд сүнснүүдийг хорлох ад зэтгэр гэж байхгүй тул айхтар том алдаа л хийгээгүй тохиолдолд зиндаа доошлоно гэж байдаггүй.

Буцах

12. Тэнгэрийн оронд очсон сүнс эргэж энэ ертөнцөд төрөх тохиолдол байх уу?

Угын зарчмын үүднээс авч үзвэл эргэн энэ дэлхийд төрөх боломжгүй. Гэвч зарим тохиолдолд, тухайлбал бурхнаас тусгай үүрэг даалгавар хүлээн авсан тэнгэрийн орнû хүн, эсвэл тэнгэрийн элч л энэ ертөнцөд эргэн төрөх тохиолдол байдаг.

Буцах

13. Сүнсний ертөнц болоод энэ ертөнцийн алинд нь бясалгал үйлдвэл илүү хурдан дээд ертөнцөд залрах вэ?

Энэ ертөнцөд аж төрж байх хугацаандаа чин сэтгэлээсээ бурханд сүсýãлэн биширч үйлдсэн бясалгалын нэг өдөр нь Сүнсний ертөнцийн зуун жилтэй тэнцдэг гэж үздэг тул энэ ертөнцөд амьдарч байх хугацаандаа их буян үйлдвээс илүү хурдан дээд тэнгэр өөд өгсөх боломжтой юм. Иймээс хүмүүн нь хүн төрлийг олж энэ ертөнц дээр амьдрах хугацаандаа бурханд сүслэн чин сэтгэлээсээ хандах нь дээд тэнгэрт залрах хамгийн дөт зам бөлгөө. Иймээс энэ ертөнцийг Тэнгэрийн хүмүүнийг бэлтгэх газар хэмээн нэрлэдэг ба бясалгал үйлдэх ертөнц ч гэж бас хэлдэг.

Мөн дээр дурьдсанчлан Тэнгэрийн орон ба Сүнсний оронд өөрөөсөө дээд болоод доод шатны сүнснүүд харьцах боломжгүй байдаг бол энэ ертөнц дээр хүмүүн болж төрөхдөө махбодьтой төрдөг учир сүнс нь үл харагдаж, аль ч шатны сүнсүүдтэй хамт байж болох ба тэнгэрийн орноос, завсрын орноос мөн тамын орноос эргэн төрж ирсэн сүнснүүдтэй нэг орон зайд оршин, хоорондоо харьцах боломжтой байдаг. Иймийн тул энэ ертөнц дээр хүмүүн болон төрж аж төрөх хугацаа нь дээд тэнгэрийн оронд ч уулзалдах боломжгүй дээд тэнгэрээс язгууртай өндөр т¿вшний болоод бүр доод буюу Тамын орноос ирсэн сүнсүүдтэй харилцаж, улмаар тэднээс сурч боловсрох үүд хаалга нээлттэй байдаг нь энэ ертөнцийн хамгийн гайхамшигтай бас олзуурхууштай үзүүлэлт болно.

Энэ утгаараа энэ ертөнц дээр хүмүүн болж төрөх нь дээд тэнгэрийн орон өөд өгсөх хамгийн дөт бөгөөд баярлууштай тохиол мөн.

Буцах

14. Шашин шүтлэггүй амьдарч байгаад үхсэн хүний сүнс яах вэ?

Үндсэн зарчмын хувьд шашин шүтлэггүй амьдарч байгаад үхсэн хүний сүнс нь Завсрын ертөнцөөс дээш явах боломжгүй юм. Бурханд итгэж, бурханд сүсýãлэж цааш явах нь Дээд тэнгэрийн ертөнц учраас огт шүтлэггүй хүмүүний сүнс очдог Тэнгэрийн орон, мөн Сүнсний орон гэж байдаггүй.

Гэвч огт шашин шүтлэггүй мөртлөө байгалийн жамаар бурхнû сургаалд нийцсэн ухамсарт амьдралаар нэг насыг дуусгасан хүн ч байх тул тэдгээрийн сүнс Завсрын ертөнцөд байх хугацаандаа бурхнû сургаалын мөн чанарыг ухамсарлан ойлгож суралцан, улмаар бясалгал үйлдсэний ачаар Дээд тэнгэрийн оронд дэвшин залрах үүд хаалга нээгддэг.

Буцах

15. Үхсэний дараах ертөнцөд итгэдэггүй хүмүүний сүнс хэрхэх вэ?

Мэдээж тэнгэрийн орон өөд явах боломжгүй тул угын зарчмын хувьд Завсрын ертөнц болоод Тамын ертөнцөд амьдрах болно.

Буцах

16. Амиа егүүтгэсэн хүний сүнс яах вэ?

Бурхнаас заяасан алтан амь болоод энэ ертөнцөд гүйцэтгэх эрхэм үүргээ умартан өөрийн гараар эдгээрийг сүйтгэн, энэ ертөнцөд амьдрах хугацаандаа үйлдэх бясалгалаа жам ёсоор дуусгалгүй Сүнсний ертөнц тийш зүглэх тул мэдээж Тэнгэрийн оронд очих болмжгүй. Амиа егүүтгэх үйлдэл нь нүглүүдийн дотроос хамгийн муу ноцтой нүгэл гэж үздэг.

Гэсэн хэдий ч өөрийн төлөө бус улсын төлөө, цаашлаад хүн төрºлхтний сайн сайхны төлөө амь насаа золиосоëñîн тохиолдолд бурхан түүнийг авардаг юм.

Буцах

17. Энэ ертөнц дээр өөр өөр шашин шүтэж байвч Сүнсний ертөнцөд бүгд нэг дор цугладаг уу?

Тэнгэрийн зарлигт харшлах үйл ажиллагаа явуулсан шашèнû байгууллага болоод тэдгээрийн бишрэн шүтэгчдийн хувьд асуудал өөр байх ба, хэрэв тийм биш бол бүгд тус тусын Тэнгэрийн оронд очдог. Жишээлбэл христийн шашинд христийн шашèíû тэнгэрийн орон гэж байх бөгөөд бишрэн шүтэгчид нь тэнд очих жишээтэй. Буддын шашныхан буддын тэнгэрийн оронд, мусулман шашèны бишрэн шүтэгчид мусулманы тэнгэрийн оронд, Оомото шашèны бишрэн шүтэгчид Оомотогèéн тэнгэрийн оронд тус тус очно.

Буцах

18.Тэнгэрийн оронд ч бас гэр бүлтэй болох уу?

Тэнгэрийн оронд эхнэр нөхөр хоёр нэг хүн хэмээн тоологдон аж төрөх бөлгөө. Тэнгэрийн орны гэр бүлээс төрсөн хүү сүнс нь Тэнгэрийн орноос доош бууж энэ ертөнцөд өөрийн эцэг эхтэй ямар нэгэн хэлбэрээр ивээл холбоо бүхий гэр бүлд хүүхэд нь болон төрдөг.Тэрээр энэ ертөнц дэхь эхийнхээ хэвлийд шилжсэний дараагаас махбодьтой болж эхлэх ба улмаар энэ хорвоод хүн болон мэндэлдэг.Түүний бие махбодь оюун ухаан өсөн торнихын зэрэгцээ түүний сүнс ч бас өсөн хөгжиж байдаг.Тэнгэрийн оронд амьдрах хэсгүүдэд харьяалагдах бүх гишүүд нэг гэр бүл мэт нэгэн сэтгэл, нэгэн оюунаар нэгдсэн байдаг.

Буцах

19. Энэ ертөнц гэж байхгүй зөвхөн дээд ертөнц л байвал болох юм биш үү?

Тийм байж огт болохгүй. Дахин сануулж дурьдахад Энэ ертөнц нь Тэнгэрийн орнû хүнийг сурган гэгээрүүлж бэлдэх зайлшгүй оршин тогтнох шаардлага бүхий ертөнц юм.Сүнсний ертөнцөд шинээр мэндэлсэн сүнс нь заавал нэг удаа Энэ ертөнцөд хүн төрлийг олж төрөх ба энэ хугацаандаа бурхàний сургаалын дагуу бясалгал үйлдэхгүй бол Тэнгэрийн орны хүмүүн болж дээд тэнгэртээ эргэн төрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нүгэлийг тэвчих чадварыг эзэмшээгүй сүнс нь дээд тэнгэрийн оронд төрөх боломжгүй гэсэн үг юм. Энэ ертөнц дээр өнгөрөөх ухамсарт амьдралынхаа туршид нүгэлийг тэвчиж, буяныг сахиж чадсан хүмүүний сүнс л зөвхөн дээд тэнгэр өөд өгсөх ба Тэнгэрийн орны хүмүүн болдог.

Тэнгэрийн орон нь, тэнгэрийн хүмүүн олшрох тусам илүү утга төгөлдөр, улам бүр үзэсгэлэнтэй болсоор байдаг.Тэнгэрийн орон улам бүр төгөлдөржихийн хэрээр их бурхад баярлан баясах ба, хэрэв Энэ ертөнц гэж байхгүй бол Тэнгэрийн хүн болохын өмнөх сурч гэгээрэх ертөнц үгүй болж, ингэснээр тэнгэрийн орны хүнèé тоо өсөн нэмэгдэх боломжгүй болох юм.

Буцах

20.Талийгаач бологсодтойгоо сүнсний ертөнцөд уулзалдах болов уу?

Нас барсны дараа Завсрын ертөнцөд байх хугацаандаа өөрийн гэр бүлийн талийгаач нартайгаа нэг удаа заавал уулзалдах ба бас шинээр нэг найзтай болно.Түүний дараа тухайн хүний амьд сэрүүн ахуйдаа үйлдсэн нүгэл буянаас шалтгаалан харилцан адилгүй өөр өөр ертөнц тийш зүглэнэ. Үндсэн зарчмын хувьд үүнээс хойш тэд дахин уулзалдах боломжгүй гэж үздэг.

Буцах

21. Эцэг өвөг сүнс болоод энэ ертөнцөд төрсөн үр ач сүнснүүдийн холбоо ямар байх вэ?

Эцэг өвөг сүнс болоод энэ ертөнцөд төрсөн үр ач сүнснүүд хоорондоо үл хагацах нарийн нягт холбоост оршино. Ургаа модоор төлөөлүүлж хэлбэл эцэг өвөг сүнснүүд нь түүний үндэс бөгөөд дарааãèéн үе үеийн ач гуч нар нь түүний салаа мөчир болоод навч цэцэг нь болно. Энэ ертөнцөд хүмүүний биеийг олж аж төрөх үр ач сүнснүүд нь эцэг өвгөдийнхөө сүслэн хүсэх бурхàны амьдралаар замнан, өвөг дээдсийнхээ сүнсийг тахин баясгах үйлийг чин сэтгэлээсээ үйлдвээс Сүнсний оронд байх эцэг эх сүнснүүд тэднээс агуу их эрч хүчийг авч, илүү өндөр т¿вшèний ертөнцөд аж төрөх үүд хаалга нээгдэнэ.

Буцах

22.

Дандаа осол гардаг газарт ад шүглэсэн гэж ярüдаг. Энэ үнэн үү? Үнэн бол хэрхэн яаж сэргийлэх вэ?

Гэнэтийн ослын улмаас нас барсан зарим хүний сүнс өөрийнхөө үхсэнийг үл анзаарах тул Сүнсний ертөнц тийш явалгүй,Энэ ертөнцтөй îйролцоо боловч хагас хоосон ба хагас бодит чанарын завсрын ертөнцөд эргэлдэн оршдог.Түүнчлэн энэ ертөнцөд сэтгэл санааны хувьд хүчтэй хоргодох учир шалтгаантай хүмүүн таалал төгссөний дараа түүний сүнс нь дээрхтэй ижил төстөй ертөнцөд оршдог гэж үздэг. Иймээс эдгээр сүнснүүд бусдийг өөрийн найз нөхөр болгохыг хүсэж осол эндлийн учир шалтгааныг үүсгэх тохиолдол байдаг.

Энэ мэт муу зүйл шүглэсэн газарт Сүнс тайтгаруулах ёслолыг дэг жаягын дагуу үйлдэж, тэдгээрийг дараагийн явах ёстой газарт нь замчлахыг бурхàнаас гуйж залбирах нь хамгийн чухал байдаг.

Буцах

23. Сүнсний ертөнцөд очоод хүйс солигдох уу?

Угын зарчмын үүднээс авч үзвэл энэ ертөнцөд хүмүүн болж төрөхдөө эр махбодîä эм сүнс, эм махбодîд эр сүнс оршин төрөх тохиолдол байх боловч, таалал төгссөний дараах Сүнсний ертөнцөд буцахдаа угын буюу эр нь эрээрээ, эм нь эмээрээ хүйсээ олж харьдаг.

Буцах

24.Дээд ертөнцөд бас өтлөх,өвдөх,үхэх гэж байх уу?

Сүнс шинээр мэндлэн бий болдог гэдгээс харахад Төрж үүсэх ухагдахуун байна. Тэнгэрийн оронд эмэгтэй хүн үүрдийн 20-н настайгаараа, эрэгтэй хүн үүрдийн 30-н настайгаар аж төрөх ба хөгшрөлт гэдэг ухагдахуун огт байхгүй. Өвчин гэдэг ойлголт нь Сүнсний ертөнц дэхь өвчин болоод Энэ ертөнц дэхь өвчин гэх ухагдахууны хооронд том ялгаа байгаа. Иймээс илаарших нь хурдан бөгөөд үхэл гэдэг ойлголтгүйгээр үүрд амьдардаг.

Буцах


→Оомото буюу Их үндэсний тухайд


© 2008 OOMOTO. All rights reserved.