Хүмүүн нь өөрийн сүнсийг үеийн үед оршин байдаг гэдгийг мартагнах гээд байдагтай адил шашèныг ч бас мартах гээд байдаг нь нууц биш билээ. Гэсэн хэдий ч бид хором бүр бурхны ивгээлийг хүртэж байдаг юм. Үүнийг бодитоор мэдэрч, үнэнхүү сэтгэлээр бурханд сүсэглэх нь шашины оршин байх утга учир болно. Жинхэнэ шашин гэдэг нь хүмүүний амьдралын замыг гэрэлтүүлэгч гэрэл гэгээ ба хүмүүний амьдралын мөн чанар, цөм нь бөгөөд амьдралыг хөдөлгөгч хүч гэж номлосон байдаг.
Шашин нь хүний амьдралыг өөрчлөн тэтгэж, ариусган болгоож, диваажин мэт энх амгалангийн ертөнцийг цогцлоож, хувь хүн, гэр бүл, улс гүрэн, цаашлаад даян дэлхийд амар амгалан болгох агуу увèдàстай билээ. Иймээс хүмүүн нь шашинû ачаар амар төвшин амьдрал, тогтвортой сэтгэл зүйг эзэмшигч болдог. Бодитоор шашин нь яагаад хэрэгтэй вэ гэвэл хүмүүн нь бурханд итгэл сэтгэлээ өгснөөр бие мах бодь болоод дотоод сэтгэл зүйн хувьд сэргэн залуужиж, зовлонгèéн шалтгааныг ухан ойлгох ба улмаар гэр бүл амирлан тэгширч тэр хэрээр дэлхий нийт, хүн төрºëõòíèé дэвжин цогцлоох их үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг учиртай. Цаашлаад энд өгүүлсэнээс гадна хязгаарлашгүй их эрч хүч, ухаарал сэхээрлийг хүртэх ажгуу.
Аливаа хүмүүн нь шашинд итгэл сэтгэлээ өгсөн тэр л өдрөөс эхлээд хэдийгээр бидний нүдэнд бодитоор үл үзэгдэх боловч бурхны аугаа их хүчээр хамгаалагдсан орчинд амьдарч аж төрж эхэлдэг билээ.Улмаар түүнд өөрийн хүрээлэн буй орчин болоод хувь хүмүүстэй, нийгэмтэй харьцах харьцаанд нь буянлаг, бас нийгүүлсэнгүй өнцгөөс харж эхлэх гэх мэт өөрчлөлтүүд гарах ба энэ нь эргэн тойронд түүнийг хүрээлэн буй хүмүүс болоод заримдаа бүр нийгмийн зүгээс учрах янз бүрийн шүүмжлэлд өртөх магадлалтай юм. Гэвч угийн чанартаа бол шашин шүтлэг гэдэг нь дээр дурьдсанчлан, хүмүүний энх тунх, амар амгалан аж төрөх хүслийг тэтгэгч хүчний эх ундрага, түүний амин сүнс бөгөөд хүний нийгмийг ариусгаж , бидний хүсэмжлэх тэр л ертөнцийг гэр бүл, улс үндэстэн, цаашлаад бүх дэлхий ертөнцөөрөө амар амгалан амьдрахын агуу хүч нь болдог.
Өвчин эмгэгийг эмнэнэ, эсвэл баяжуулж мөнгөжүүлнэ гэх мэт уриа лоозон õýëæ хүмүүний дорой сул бөгөөд мунхаг талыг барьж олон хүн, олон гишүүнийг эгнээндээ нэгтгэж, тэднийг зөвхөн мөнгө олох хэрэглэгдýхүүн болгон ашиглагч шашинû гэх тодотголтой байгууллага, бүлэглэлүүд áèäíèé бодсоноос олон байдаг бололтой. Хэдий тийм ч өвчин эмгэг илаарших болоод хөрөнгө мөнгөтэй болох тухайд бурхан болоод шашинтай огт холбоогүй зүйл хэмээн ойлгож бас болохгүй юм. Учир юу гэвээс шашин нь эцсийн бүлэгт хүн төрºëõòºíä аз жаргалыг бэлэглэх үйлийí хөдөлгөгч хүч тул шашинд итгэл сэтгэлээ өгснөөр баяр баясгалан, дотоод сэтгэл зүйн хувьд итгэл үнэмшлээр дүүрэн аз жаргалант амьдралаар амьдрах ба тэр хэмжээгээрээ өвчин зовлонгоос ангижрах, эсвэл бусдад хүндлэгдэн бусдийн итгэлийг олсноор хамтын арилжаа наймаа нь ашиг орлоготой байх гэхчилэн олон олон сайн үр дагавар байдаг.
Гэсэн хэдий ч даруй баяжуулна, өвчин эмгэгээс салгаж өгнө гэгчлэн амлаж буй шашин нь нийт бурхан шашèíû байгууллагууд дотроо хамгийн доод т¿âøíèé шашин гээд хэлчихэд хилсдэхгүй буйзаа.Шашин шүтлэг нь хүмүүнд амьдралын гэрэл гэгээг бэлэглэж, улмаар дэлхий нийтээрээ энх тайван амар амгаланг эрхэмлэх гэсэн угын чанарт захирагдан, дотоод сэтгэлийн цөмдөө бурхныг оршоож, түүнтэй адил цэвэр ариун сэтгэлийг үүсгэн, түүний сургаалд сүсэглэн биширч, улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсрол гэх мэт íèéãìèéí бүхий л салбарыг үндсэн óòãà çàð÷ìààð íь зөв замнуулах, улмаар эх дэлхий дээрх амьдралыг диваажингийн ертөнц мэт болгон өөрчлºхийн төлөө хувь нэмрээ оруулахгүй бол болохгүй билээ.
Ижил төстөй мэт харагдах олон шашин байвч өөр хоорондоо ялгагдах олон онцлогуудтай байдаг тул аль нэг шашинд итгэл сэтгэлээ өгөхдөө урьдчилан сайтар судалж, жинхэнэ шашинûг зөв танин мэдэх нь хамгийн чухал анхаарууштай зүйл юм.
Японы нэгэн алдартай бүсгүйгээс [Та ямар нэг шашин шүтдэг үү?] гэж асуусан сонины сурвалжлагчын асуултад [Одоохондоо шашинд шүтэхдээ тултлаа эргүү болчихоогүй байна] хэмээн хариулсан гэх инээдтэй яриа байдаг ба энэ нь уг хүн шашинû мөн чанараас дэндүү хол, бүр өрөвдөлтөй байгаагèéн нэг жишээ юм.
Шашин шүтлэгийн үндсэн гол зорилго нь, бурхны дээдийн дээд чанадын оршихуйд итгэн бишрэх сэтгэл билээ. Хүмүүний дотоод сэтгэлд орших сул дорой тал нь түүнийг бурханд итгэхэд хүргэдэг хэмээн хэлэх хүн байдаг ч, сүсэглэх сэтгэл гэдэг нь хүмүүнд байгалаас заяасан, төрөхдөө авч төрдөг зүйл билээ.
Амь насанд аюул занал учрах тэр үед хүмүүн нь хэн ч бай чанадын оршихуй дахь далдын хүчинд сүслэх сэтгэл төрдөг жамтай. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт газраар аялахад сэтгэл санаа ариусах мэт болон, түүнийг харж сэтгэл баясдаг нь ч бас л нэгэн төрлийн бишрэл сүсýгийн сэтгэл бөлгөө.
Шашин шүтлэг нь хүн төрлөхтний аль нэг сул дорой давхрагын сэтгэл зүйгээс үүссэн бус, нийт хүн төрºлхтний угийн чанараас үүссэн гэж үзэж болох бизээ.
Орчин үед аль нэг шашинû байгууллагатай холбоо бүхий тусгай хувийн сургуулиас бусад, улсын ерөнхий боловсролын сургуульд аль нэгэн шашин ба тухайлан тэдгээрийн тухай зааж ухуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Үүний учир нь Япон улсын үндсэн хуульд [Шашинûг хувь хүн өөрийн дураар сонгох эрхтэй] хэмээн заасан байдагтай холбоотой юм. Иймээс сургуулийн сурагчдад аль нэг шашинû сургаал номлолыг хүчээр тулган зааж болохгүй гэсэн үг юм.
Гэвч 1947 онд батлагдсан Боловсролын тухай хуулийн 9-р бүлгийн Шашинû боловсролын тухай хэсэгт, [Шашины энэрэх нийгүүлсэнгүй чанар хийгээд нийгэмд эзлэх байр суурийг боловсролын т¿вшинд үнэлэн хүндэтгэхгүй бол болохгүй ] гэж заасан байдаг. Иймээс улсын чанартай сургуулиудаас бусад олон нийтийн газарт шашинû байгууллагууд өөр өөрсдийн сургаал номлолыг залуу үеийнхэнд ухуулан таниулах нь хуульд харшлах үйлдэл биш бөгөөд харин ч үнэлэн хүндэтгүүштэй зүйл юм.
Зөвхөн ашиг хонжоо харж шашинд элсэх нь учир дутагдалтай бөгөөд хөндлөнгийн гуравдагч этгээдийн зүгээс харахад энэ мэт асуулт байж болохыг үгүйсгэх аргагүй байхаа. Ямар зүйлийг [Ашиг] хэмээн мэдрэх вэ гэдэг нь тухайн хүн аль нэг шашинд итгэл сэтгэлээ өгч бодитоор мэдрэхээс нааш ойлгох боломжгүй зүйл юм. Гэсэн хэдий ч Ашиг гэж ойлгож болохуйц хэд хэдэн жишээг доор иш татая.
「Бурхан」 гэдэг нь та бидний 「Сэтгэл」 гэдэгтэй адилхан. Òèéìýýñ ямар нэгэн бодит биет ç¿éë биш юм. Тэрээр хүмүүний нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах бөлгөө. Энэ шинж чанараас нь харвал 「Бурхан」-г хүмүүн дураараа үүсгэн бий болгож, түүндээ талархан, улмаар өөрсдийгөө тайвшруулж байгаа мэтээр харагдаж бас болох талтай. Гэсэн хэдий ч 「Сэтгэл」,「Амь」 хэмээн бидний нэрлэх зүйлүүдийг ч бас бодитоор харж, гараар хүрч мэдэрч чаддаггүй боловч 「Оршдог」 гэдгийг бид мэдэрч чаддаг билээ. Жишээлбэл 「хайр сэтгэл」,「оюуны мэдрэмж」,「хүсэл тэмүүлэл」 зэргийг бодитоор харж чадахгүй боловч огт байдаггүй гэж үгүйсгэж бас чадахгүй бизээ.
Энэ мэт бодит бус зүйлсийн оршèлыг нийтлэг агуулгаар нь бид「Сүнс」,「Сүнслэг зүйлс」 хэмээн нэрийдэх ба энэ нь сансар огторгуйн түмэн бодист оршдог болно. Улмаар огторгуйд орших, түмэн бодисд (огторгуй болоод гариг ертөнц,дэлхий дээрх уул ус, амьтан ургамал, далай тэнгис,хүн төрөлхтөн,газар ба түүний хэвлий дэх баялаг гэх мэт бүхий л зүйл) орших àòëàà бидний нүдэнд үл үзэгдэх 「Сүнслэг зүйлс」-н үйл ажиллагааны гол цөмийг 「Бурхан」 хэмээн бид дууддаг.
Бурхан үнэхээр л бодитоор оршдог юм бол итгэж үнэмштэл тайлбарлаад өг, бурхан үнэхээр бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч юм бол нэг удаа толгойд минь хүрч, чихийг минь татаж байгаад өөрийн бодитоор оршдогоо батлаадах хэмээн ухâар мөчид сэтгэлээр хандах хүн ч бас байдаг. Энэ нь тухайн хүмүүн бурханд итгэж чадахгүй байгаагèéн нэгэн илрэл юм.
Бурхан нь нүдэнд үл үзэгдэгч оршихуй тул та бид бурхны гадаад дүрийг харах боломжгүй юм. Гэсэн хэдий ч сэтгэл оюунаа тогтоон эргэн тойрноо анхааралтай сайтар ажиглаваас та бидний эргэн тойронд бурхны оршихуй халин бялхаж байгааг олж харах болно. Жишээлбэл, нүүж буй үүл, цоморлигоо дэлгэж буй цэцэг, та бидний сэтгэл баясах тэр л үзэсгэлэн төгөлдөр бүхэнд бурхан бодитоор оршиж буйг харах боломжтой билээ. Цаашлаад огторгуй ертөнцөд орших түмэн бодисын гадаад бүхий л илрэл нь бурхны гадаад дүр төрх бөгөөд тэдгээрийн үйл хөдлөл нь бурхны үйл бөлгөө.
Харамсалтай нь хүмүүн бид бурхны тааллаар төрж үүсэн, бурхны тааллаар түүний өвөрт аж төрж буй хэдий ч бурхны оршихуйд чин сэтгэлээсээ итгэн сүсýãлэх хүмүүн тун цөөхөн байдаг. Харанхуй орчинд хүн болоод юмс харагддаггүй хэдий ч гэрэл асаасан газрын юмс тодхон харагддагын адил бурхны гэрэл гэгээ сансар огторгуйд орших түмэн бодисыг үүрд гийгүүлж байдаг билээ. Нүднээ илэрхий энэхүү оршихуйг олж харалгүй, өөр өнцгөөс юмс үзэгдлийг харчихаад бурхан хаана байдаг вэ? хэмээн асуух хүн дийлэнх байдаг.
Бид бүгд бурхны оршихуйг мэдэрч чадах тэрхүү мэдрэмжийг өөрсдºдөө бий болгохын төлөө сэтгэлээ удирдах, өөрийн оюуны т¿вшинг дээшлүүлэх үйлд шамдан суралцах хэрэгтэй. Жишээлбэл бурхны ариун дагшин газар болох Киото мужийн Аяабэ болон Камэ-Ока хотод айлчлах, эсвэл бурхны шууд айлдвар болох Оомото шашины сургаал номлолыг сонсох, эсвэл бурхан шүтээний өмнө суугаад 「Норито」 буюу 「Мэгзэм」 айлдах гэх мэт. Бурхан өөд сэтгэлээрээ тэмүүлэх хэн ч аваас бурхны бодит оршихуйг мэдрэх боломжтой.
Бурхан гэхээр бурхны дүр бүхий баримал ч юмуу, эсвэл гүнгэрваа, сүм дуган, эсвэл лам хуврагаар төлөөлүүлэн бодох хүн олон байдаг мэт санагддаг. Оомотогийн бурхан гэдэг ойлголт нь тийм давчуу ойлголт биш бөгөөд,их огторгуйг түмэн бодисын хамтаар үүсгэн бүтээгч, нийт хүн төрºëõтний сайн сайхны төлөө сайн үйл бүхнийг үйлдэгч их бурхны чанадын оршихуй хийгээд түүний үйлийг хэлдэг.
Сэтгэл оюунаа амирлуулан анхааран харваас цэцэрлэгт хүрээлэнд дэлбээлэх нэг ширхэг цэцэгнээс ч бурхны бодит оршихуйг ухан ойлгох боломжтой билээ. Энэхүү үзэсгэлэн төгөлдөр өнгө, ариун тансаг үнэрт цэцгийг хэн анх бий болгосон юм болоо? Газрын хөрс нэг боловч түүнд суулгасан үр нь адилгүй бол өөр өөр цэцэгс ургадаг. Хэн түүнийг бүтээдэг юм бол? Цэцэг тарьдаг хүмүүн нь цэцэгний зөвхөн асран хамгаалагчаас хэтрэхгүй бөгөөд түүнийг үүсгэгч нь биш бөлгөө.
Хүмүүн нь 「байгалийн жамаар」 ийм болно тийм болно хэмээдэг хэдий ч тэрхүү 「байгалийн жам」 гэдэг нь чухам юуг хэлсэн ойлголт вэ? Ямартаа ч бид байгалийн аугаа оршихуйд итгэн сүслэхгүй байхын аргагүй билээ.Иймээс бид байгалийн хүч болоод түүний үйлчлэлийн цөмийг шашèнû үүднээс 「бурхан」 хэмээн нэрлэдэг юм.
Оомотогийн үндсэн шүтээн нь 「Огторгуйг бүтээгч их бурхан」 буюу Соозоо сүшин бөгөөд бусад нийгүүлсэнгүй үйлст бурхад байдаг. Огторгуйг бүтээгч их бурхан гэдэг нь үүрдийн үүрд үл хувирч, мөнхийн мөнхөд бодитоор орших чанадын жинхэнэ бурхныг хэлэх ба эрт дээр үед энэхүү бурхныг 「Амэно минаканүшино ооками」 хэмээн нэрлэж байжээ. Энэхүү бурхныг Оомотод 「Оомотосүмэ оомиками」 хэмээн нэрлэдэг ба дэлхийн бусад оронд 「God」, 「Jehovah」, 「Allah」,「Deva」 хэмээн нэрлэдэг.
Мөн Оомотод огторгуйг бүтээгч Соозоо сүшин их бурхнаас гадна түүний гар хөл болон ажиллах туслагч бурхадыг шүтэн тахидаг бөгөөд мөн өвөг дээдсийн сүнсийг хүндэтгэлтэйгээр залж тахидаг уламжлалтай.
Бурхан нь сүнслэг оршихуй тул нүдээр харах боломжгүй хэдий ч түүний оршихуйг мэдрэх боломжтой. Жишээлэхэд та бидний өдөр тутмын аж амьдралд харилцан ярилцахгүй ч сэтгэлээрээ хоорондоо ойлголцож, нэг нэгийгээ мэдэрч болдогтой адил та бурхныг үнэн сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чадваас түүнийг мэдрэх болно.
Бурхны оршихуй нь маргашгүй бөгөөд түүнийг харьцуулан жиших хэлбэрээр юмс үзэгдлийг тайлбарлах гэж оролдож ирсэн хүн төрºлхтний шинжлэх ухааны үүднээс задлан шинжлэх гэж оролдох нь онолын болоод судалгааны хувьд эцсийн сүүлд хийсвэр сэтгэхүйн хүрээний явцуу ухагдàхуун болж хувирах тул итгэх боломжгүй болж хувирна. Хүмүүн нь бүхий л махбодü сэтгэл оюунаараа бурхныг мэдрэхийг хичээх тэр агшинд харьцангуйн онîлын дагуу түүний сэтгэл ìºí бурхантай холбогдох ба түүнийгýý мэдрэх болно.
Бурхан нь ямар нэгэн төхөөрөмж ба ямар нэгэн дүрэм журам бус, халуун дулаан хайр энэрэл бялхсан амьд оршихуй тул хүмүүн нь 「Áурхан минь」 хэмээн чин сэтгэлээсээ үргэлжид залбирваас түүнд бурхныг мэдрэх хувь тохионо. Бурханд итгэхийн тулд өдөр тутмын үнэн сэтгэлийн залбирал болоод амьдралын туршлага, түүн дээр тулгуурласан бодит мэдрэмж çàéëøã¿é билээ.
Гэхдээ сүсэг бишрэл хэдий гүнзгийрсэн ч гэсэн бурхны оршихуйн хязгааргүйг мэдрэхээс биш, түүний дотоод мөн чанар нь бүрэн төгс тайлагдаж ойлгогдох зүйл биш юм.
Бурханд итгэх сүсэг бишрэл байхгүй бол залбирах сэтгэл угаас төрөхгүй. Бурханд итгэх сүсэг бишрэл хэдий чинээ гүн байна мөргөж залбирах сэтгэл төдий чинээ хүчтэй байдаг.
Иймээс хүмүүн нь бурханд сүсýãлэн залбирах сэтгэл хүчтэй төрөх тэр цагийг хүлээн суух бус, хүн төрºлхтний оюун ухааныг давсан бурхны оршихуй, түүний сургаал номлолд сүслэн, түүний мэлмийн өмнө алга хавсран залбирах дадлыг өөртөө хэвшүүлэх нь эхний том алхам юм. Мөргөл залбирал нь сүсэг бишрэлийн үндэс бөгөөд бурхантай холбогдох зам билээ. Иймээс анхан шатандаа хэлбэрийн төдий байсан ч гэсэн бурхны өмнө тогтмол залбирч байвал аяндаа дотоод сэтгэлдээ бурхантай холбогдон, байгалийн жамаар бурхан ба түүний бодит оршихуйд итгэх сэтгэл хүчтэй болох ба бурханд залбирах залбирал ч мөн тэр чинээгээр чин сэтгэлийн болж хувирдаг ёстой.
Залбирч мөргөхөөс ичдэг хүн бас байдаг ч мөргөл залбирал нь бурхнаас дандаа ямар нэгэн тусламж аврал хүссэн үйлдэл бас биш бөлгөө. Бурханд сэтгэлээ нээх нь бурханы хязгаарлашгүй хайрын сэтгэлийг та бас сэтгэлээрээ мэдэрч, улмаар хязгааргүй èõ áàÿð áàÿñàë өөд òýì¿¿ëýõ боломж нээгдэх тул хамтдаа залбирч мөргөхөөс эхýлцгээе.
Бурханд залбирах нийтлэг хандлагаас харахад арилжаа наймааны ашиг орлого нэмэгдэх болтугай, миний аж амьдрал дээшлэх болтугай хэмээн өөрийн дураар хүссэн зүйлээ гуйн гувших, заримдаа бүүр уйлж унжих тохиолдол ч байдаг ба эдгээрийг тийм ч зөв залбирал гэж хэлэхэд учир дутагдалтай.
Мөргөл залбирал нь өөрийн ба бусдын сайн сайхны тусын тулд 「Бүхнийг бурхны таалалд даатган, гагцхүү бидний зам мөрийг гэрэлтүүлэн гийгүүлж, ивгээлдээ багтаан хамгаалж хайрла」 хэмээн залбирах нь зохистой бөгөөд, амжилтад хүрэхийн төлөө гагцхүү тухайн хүний өөрийн уйгагүй хичээл зүтгэл хамгийн чухал билээ.Тухайн үйлдээ чин сэтгэлээсээ хандаж, уйгагүй зүтгэгч хүмүүн бурхны ивгээлийг хүртдэг ажээ.
Өөрийн сайн сайхны төлөө залбирах нь болохгүй зүйл биш боловч дан ганц хувийн эрх ашгийн төлөө хэт хэлбийлгүй, дэлхий нийтийн энх тайван, хүн төрºлхтний аз жаргал, сайн сайхны төлөө залбирах шаардлагатай гэдгийг бас мартаж болохгүй. Иймээс өдөр тутмын аж амьдралдаа нийт хүн төрºлхтөн, газар дэлхий дээрх юмс үзэгдэл бурхны тааллаар болох болтугай хэмээх залбирал, түүний бодит биелэлийн төлөө зүтгэл гаргах хэвшлийг өөрсддөө бий болгоцгооё.
Оомото шашинûг үндэслэгч их багш өвлийн хүйтэн шөнө ч байсан өвгөрч хөгширсөн биендээ ахадсан хатуу дэг жаяг бүхий ариутгах ёсыг нэг шөнийн дотор олон удаа үйлдэн, нийт хүн төрºлхтний өмнөөс тэдний шийтгэлийг өөрийн биенд хүлээн уучлал энэрэл хүсэн залбирсаар ирсэн бөлгөө. Та бид ч мөн уудам сэтгэлийг өвөрлөн, даян дэлхийн энх амгалан, хүн төрºлхтний сайн сайхны тусын тулд хамтдаа залбирцгаая.
Мэдээж энэ ертөнц дээр зөв болоод сайн үйл олон байдгийг үгүйсгэж болохгүй ч, хорвоо ертөнцийг бүтээгч их бурханд итгэл сэтгэлээ өгсөн хүмүүн нь төлөв даруу сэтгэлийг сахиж, бурхны сургаалыг даган мөрдөх учиртай.
Цаг нь олон төрлийн том жижиг араа шүднээс бүрдэж, тус бүр өөр өөрийн үүрэгтэй ба хоорондоо нягт уялдан хөäºëж байж одоо өөрийн үндсэн зорилго болох цаг хугацааг үнэн зөв заадаг бөгөөд хэрэв нэг л араа шүд тухайн хэмнэлээс түрүүлэн илүү хүчтэй, илүү хурдтай эргэлээ гээд бусаддаа нэмэр болж байгаа хэрэг огт биш билээ.Үүнтэй адилаар хүмүүн нь өөрийн сэтгэл болоод үйлийг зөв хэмээн итгэж байвч үнэхээрийн зөв үү буруу юу гэдгийг хүмүүний сэтгэл төдийлөн тодорхойлж чаддаггүй тал бас байдаг.
Сүсэг бишрэлийн ертөнцөд бурхнаас сургасан сургаал номлол байх ба хүмүүний замнах ёстой зам мөрийн тухай тодорхой зааж номëîсон байдаг. Энэхүү сургаал номлолыг чандлан áàðèìòëàâààñ амар амгалан болоод зөв зам мөрөөр замнах учиртай.
Хүмүүн нь би зөв зам мөрөөр замнаж, зөв үйл хийж байгаа хэмээн бодож байвч бодит байдал дээрээ бурхны түүнээс хүсэж байгаа зам мөрөөр замнаж чадаж байгаа эсэхийг мэдэх нь бас л хэцүү зүйл билээ.Бурхны таалалд нийцсэн амьдралаар аж төрөхийн тулд нэн түрүүн эрхэмлэн сахих зүйл бол хиргүй тунгалаг оюун, төлөв даруу зан, чин сэтгэл бөлгөө. Ингэж чадваас байгалийн жамаар бурханд мөргөх сэтгэл төрж, сүсэг бишрэлийн зул сэтгэлд асах учиртай.
Аль нэгэн шашинд өөрийн итгэл сэтгэлээ өгөхийн тулд àíõààðàõ хамгийн чухал зүйл бол тухайн шашíû íîìëîë таны дотоод сүнсний хүсэж буй тэр бүхэнтэй яв цав нийцэж байна уу үгүй юу гэдãèéã òóíãààí áîäîõ ýðãýö¿¿ëýõ ÿâäàë юм. Шашны байгууллагууд дотор хэт доод түвшний мухар сүсэгт харьяалагдах шашин болоод амьтны сүнсийг тахисан шашны байгууллага ч бас байдаг. Иймд шашны байгууллагыг сонгохдоо түүний дотоод ертөнц мөн чанарыг түлхүү анхаарч үзэх шаардлагатай.
Шашинд итгэл үнэмшлээ өгөх, түүнийг сонгохдоо доорх 3-н зүйлийг анхаарвал зохилтой.
1. Огторгуйг бүтээгч их бурхныг үндсэн шүтээн болгож залж тахисан эсэх.
2. Гүн гүнзгий, өргөн цар хүрээ бүхий номлол сургаалтай, бидний хүсэж залбирах хүслийг бодитоор биелүүлж чадах чадамж бүхий ýñýõ
3. Өв тэгш, үлгэр жишээ болох (удирдагч,багш,номлогч) багш нартай ýñýõ.
Мөн үүнээс гадна бусад чухал анхаарууштай зүйл олон байдаг. Оомото
нь дээрх 3-н үзүүлэлтээр бусад шашины байгууллагуудтай харьцуулж
үзвэл гайхамшигтай бөгөөд давуу чанарууд олон байдаг. Нэмж дурдахад
Оомото нь нийт дэлхий ертөнц, хүн төрºлхтнийг авран хамгаалахын
тулд үүсэн байгуулагдсан тул бурхны энэрэн нийгүүлсэхүй õèéãýýä
эрдэм билэг цогцолсон байх тул Оомото шашинд итгэл сэтгэлээ
өгснөөр та бурханы их үйлсэд даган орох хувь тохиох болно.
16. Хүмүүн нь аль нэгэн шашинд элсэж итгэл сэтгэлээ өгснөөр бүх зүйл сайн сайхнаар өрнөн дэвжинэ хэмээн боддог ч заавал тийм болно гэсэн ёс бас байхгүй. Өвчин эмгэг áîëîí гай түйтгэрт өртөх тохиолдол áèøã¿é байдаг.
Та бидний өдөр тутмын аж амьдралын үйлдýë анхаарал болгоомжгүйгээс үүдэх, мөн хэр хэмжээ ёс зүйг хэтрүүлснээс үүдэх хүмүүн хоорондын ¿ë îéëãîëöîë үзэн ядалт, õýð¿¿ë тэмцэл олон байдаг. Иймээс хүмүүн нь өөрөө өөрийгөө зовлонд унагаах үрийг өөрсдийн гараар тарьж буй хэмээхэд хэтрүүлсэн зүйл үгүй буйзаа.
Эдгээр нь хүмүүний өөрийн үйл юм. Бурхан бол хайр энэрэл, буян нийгүүсэл, түүний бодит оршил бөгөөд ямар ч хүмүүнийг үзэн ядах, шийтгэн зовоох үйлийг үйлддэггүй бөлгөө. Бурхан нь хүмүүний өөрийн бие сэтгэлээр үйлдсэн үйлийн муу үрийг арилгаí, õ¿í ººðèé㺺 àâðàí õàìãààëàõàä òóñëàõ ñýòãýë þì. Àзгүй тохиол, гай зовлон ирэх нь бурхны, бас шашны буруу огтоос биш юм.
Сэтгэл болоод үйлийн зөв цогцлоëò аж амьдралаар замнаваас энэ мэт гай зовлон тохиох нь багасах бөгөөд гай гамшиг тохиолдсон үед үүнээс их гай тохиох байсныг бурхан ихийг багад нь багтаан биднийг авран хамгаалсан байна хэмээн бодож эсрэгээр талархах сэтгэл төрөх болно. Улмаар энэ ертөнцөд хүн болж төрсний утга учрыг ухаарснаар хичээнгүй хийгээд гэрэл гэгээ бүхий аж амьдралаар замнах учиртай.
Юмс үзэгдэл нь ямар нэгэн учир шалтгааны үүднээс үүсдэг жамтай.
Өнөөгийн бидний амьдралд сайн үйл хийсээр байвч үр шим нь харагдахгүй, эсвээс муу үйл хийгч нь түүнийгээ нуун далдлаад ял шийтгэл хүртэхгүй өнгөрөөд байгаа мэт харагдах тохиолдол байдаг ч бурхан бүх зүйлийг нэвт шувт харж болгоож байдаг билээ.Өнөөгийн нийгэмд үйлчилж буй хүмүүний бий болгосон нийгмийн хуулиас бултан зайлж чадсан ч гэлээ муу үйлийг үйлдсэн хүмүүн нь хожим хойно ямар нэгэн хэлбэрээр заавал түүнийхээ хариуг хүртэх ба эсрэгээр буянт үйл хийгч хүмүүн заавал бурхны ивгээлийг хүртэж аж амьдрал нь тэгширдэг жамтай.
Бурхан нь бүхнийг болгоогч тул сайн үйлийн үрийг тариваас буянт сайн үйл дэлгэрэх бөгөөд, муу үйлийн үрийг тариваас муу үйл л үүсдэг ба энэ нь бурханы шийтгэл бус хүмүүний өөрсдийнх нь үйлийн үр бөлгөө.
Өвчин эмгэгт хэд хэдэн учир шалтгаан байдаг. Хэдийгээр шашинд итгэл сэтгэлээ өгсөн байлаа ч зүй бус хэмнэлээр аж төрөх хийгээд элдэв хорт зуршлаас болж өвдвөл энэ нь аргагүй үйл билээ. Энэ тохиолдолд өөрийн амьдралын буруу дадлын талаар бурхнаас уучлал хүсэж, эмч болон эм тангаар дамжуулан бурхны энэрэлийг хүртэх нь чухал билээ. Дан ганц мөргөж залбирах,эсвэл “Митэсо-р үйлдэх Оторицүги ”ёс (Митэсо гэдэг нь Оомотогын өвчин туссан хүнд үйлдэх бурханыг урин дуудаж эмгэг илааршуулах зан үйл гүйцэтгэх үед хэрэглэгдэх хутгуур хэлбэрийн зэмсэг бөгөөд, Оторицүги гэдэг нь тухайн лам хуврага өөрийн биенд бурханыг урин залж үйлдэх зан үйлийг хэлдэг) гүйцэтгэснээр өвчин эдгэрэх нь харьцангуй ойлголт бөгөөд, эмч болон эм тангаар дамжуулан бурханы ивгээлийг хүртэж өвчин болон түйтгэрийг арилгаваас зохилтой.
Түүнчлэн сэтгэл зүйн хувьд ядарч туйлдах нь өвчин эмгэгийг үүсгэх бас нэгэн учир шалтгаан болдог. Энэ мэт үед урьд урьдынхаасаа илүүтэйгээр бурханд залбирах хэрэгтэй ба ингэснээр бурхны ивгээлийг хүртэж таны сэтгэлийн зовлон аажмаар арилж бие эрхтэн сэргэн илаарших учиртай. Сэтгэл зүйн өвчинд шаналагч хүмүүн нь Оторицүги ёсыг гүйцэтгүүлж бурхны ивгээл хүртэхээс гадна тухайн нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Хүмүүний бие нь махан бодèос бүтэх тул өвчин эмгэг олдог бөгөөд энэ үед эмчид үзүүлж эм уухгүйгээр эдгэрэх боломжгүй юм. Иймийн тулд бурханаас илгээгдсэн эмч болоод àíàãààõóéí ухаан байдаг учиртай. Гэсэн хэдий ч өвдлөө гээд бүхнийг эмчид даатгаж болохгүй. Өөрийн дотоод сэтгэл оюуныг бурханд хандуулан илааршихын төлөө чин сэтгэлээсээ залбирах нь чухал билээ.
Оомотогèéн сургаалд「Хэвтэрт буй биеэ тэнгэрийн оронд байна хэмээн бодохын сацуу энэ ертөнцийн эмчид шүтэхээ мартаж үл болно」хэмээн суðгасан байдаг бөгөөд энэ нь чин сэтгэлээсээ бурханд залбирахын зэрэгцээ эмч болоод эмэнд шүтэж, түүнийг хүртэхийн чухлыг хэлж сургасан үг юм. Шашины байгууллагууд өөр хоорондоо харилцан адилгүй тул эм тан үл хэрэглэж, гагцхүү бурханд бүхнийг даатгаваас зохилтой хэмэн номлодог шашин ч бас байдаг. Мөн эмч болоод ýì òàíä бүхнийг даатгаад амь насны угийн эх булаг болох бурханд сүсэглэхээ умартаж орхидог хүмүүн ч бас буй.Тиймээс эдгээрийн аль аль нь зөв барилдлага биш бөлгөө.
Шашинд итгэл сэтгэлээ өгөхөөр энгийн хүмүүний аж төрөх ёсноос огт өөрөөр амьдрах ёстой гэж дийлэнх хүмүүс боддог ч хэрэг дээрээ огт тийм биш юм. Тухай тухайн өдөртөө бурханд залбирч, бурханы таалалд нийцсэн аж төрөх хэвшлийг мөрдлөг болговоос зохилтой хэдий ч, энэ нь хэлэхэд амархан зүйл боловч ёсчлон мөрдөхөд бас хэцүү гэж хэлж болно.
Бурхны оршихуйд гуйвшгүй бат итгэх сэтгэл хийгээд түүнд залбирах нь шашин шүтлэгийн үндсэн цөм нь бөгөөд эндээс бүх зүйл эхýлнэ. Ингэхийн тулд бурхны сургаал номлолыг уншиж түүний мөн чанарт суралцах, түүнийг танин мэдэхийг эрмэлзэх нь хамгийн чухал. Ингэснээр бурхны сургаал номлол түүний утга учрын агууг мэдэрч эхлэх бөгөөд цаашид өдөр тутмынхаа аж амьдрàлаа бурхны таалсан дэг жаягт нийцүүлэх эрмэлзэл аяндаа төрөх болно.Энэхүү эрмэлзэх сэтгэлээ цаашид бодит үйлдэл болговоос та бурхны таалалд нийцсэн амьдралаар аж төрөх бөгөөд энэ нь цаашид алхам алхмаар хөгжиж итгэл сүсгийн ариун зам мөрөөр замнах учиртай.
Шашинд бас биеýр мэдрэх бодит мэдрэмж их чухал байдаг. Чин сэтгэлээсээ бурхны оршихуйд итгэж түүнд мөргөл үйлдвээс бурхны ивгээлийг заавал өөрийн биеэр мэдэрдэг учиртай. Энэхүү мэдрэмжээр дамжуулан бурхны хайр энэрэл хийгээд түүний хүч чадлыг сэтгэл зүрхнийхээ гүнээс ойлгох болно.
Эцэст нь хэлэхэд, сүсэг бишрэлийн замаар замнаж аж төрөх ёс гэдэг нь өдөр тутмын мөргөл залбирал, бурхны сургаалд шимтэн суралцах чин эрмэлзэл, эдгээрийг өөрийн өдөр тутмынхаа амьдралд бодитоор хэвшүүлэхийг хэлнэ.
Түрүүчийн асуултад “сүсэг бишрэлийн замаар замнаж аж төрөх ёс гэдэг нь өдөр тутмын мөргөл залбирал, бурхны сургаалд шимтэн суралцах чин эрмэлзэл, эдгээрийг өөрийн өдөр тутмынхаа амьдралд бодитоор хэвшүүлэхийг хэлнэ”хэмээн хариулсан. Бурханд талархах сэтгэл хийгээд түүний сургаал номлолыг амьдралдаа бодитоор хэрэгжүүлэх гэдэг нь нэг тэрэгний хоёр дугуй мэт салшгүй зүйл билээ. Хамгийн чухал зүйл бол бурханд чин сэтгэлээсээ залбирах явдал юм.
Оомотоãèéн сургаалд “Мөргөл залбиралтай дүйцэх эрдэнэ үгүй” хэмээн номлосон байдаг. Èймээс мөргөл залбирал нь шашин шүтлэгт хүмүүний аж амьдралын эх үндэс бөгөөд хэрэв мөргөл залбирал байхгүй бол бурхны ивгээл ч бас үгүй хийгээд чинхүү үнэн гэж бас төрөхгүй билээ. Хүмүүн нь чин сэтгэлээсээ залбирваас дотоод ертөнц болох сэтгэлд гэрэл гэгээ гийж, юмс үзэгдэл түүний тухай төсөºлөл бодитоор харагдаж, урагш тэмүүлэх зам мөр аяндаа тодорно. Цаашлаад урагш тэмүүлэх хүсэл сэтгэл оргилон, зовлон зүдгүүрийг гэтлэн давах хүч нэмэгдэхийн хэрээр бас гэм буруугаа хүлээж чадах сэтгэлийн чадамж улам хүчтэй болдог.
Мөргөл залбирал нь бүхий л үйл хөдлөлийн мөнхийн хүчний ундрагà бөлгөө. Сүсэг бишрэлийн зам мөрөөр замнахад зарчим энэ тэр гэхээс илүүтэйгээр өглөө болоод оройн залбиралыг үйлдэж хэвших нь хамгийн чухал билээ. Эндээс л та өөрөө залбирал болоод түүний аугааг мэдрэх буйзаа.
Аливаа шашинд「Гэгээрэл」 гэдэг хэллэг ба ойлголт байдаг.Буддын шашинаас гаралтай энэ хэллэг нь эдүгээ бүх шашинд хэрэглэгддэг шашины нийтлэг үг хэллэг болон хэвшсэн билээ.
Та бид өдөр тутам зан заншил, мөнгө хөрөнгө, нэр алдар, çýðýã зиндаа, бодол төсөөлөл гэх мэт олон зүйлтэй уялдан зохицож амьдарсаар байгаа бөгөөд нөгөө талаас тэдгээрт эзэмдүүлж амьдарч байгаа гэхэд ташаа зүйл үгүй бизээ. Энгийн үед би эдгээрт эзэмдүүлээгүй гэж мэлзэж болох ч яг тэр хүмүүний эрх ашиг хохирох аюул нүүрлэх цагт сэтгэл хумигдаж, мөн чанар хийгээд чин үнэн, уужим сэтгэлээр асуудалд хандаж чаддаггүй билээ. Ямар нэгэн зүйлд сэтгэлээ эзэмдүүлэх нь мөн чанарыг таниж мэдэхэд нэгэн зүйлийн төөрөгдлийг дагуулдаг.
Гэгээрэл гэдэг нь дотоод сэтгэлийн бүхий л төөрөгдөл арилж, мөн чанарыг бүрэн төгс ухаарахыг хэлнэ.
Хүмүүн нь харилцан адилгүй ч сэтгэл оюуны үйл хөдлөл, түүнийг залж удирдах т¿вшинг байнга дээшлүүлэн улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, аливаа зүйлд үл эзэмдүүлэх ухаанд хичээнгүйлэн суралцах аваас мөн чанар түүний гүн гүнзгийг мэдэрч чадах ба аяндаа сэтгэл тогтож, амар амгаланг мэдрэх болно. Улмаар нүдэнд үзэгдэх юмс үзэгдэл гэрэл гэгээлэг болж, хязгааргүй үзэсгэлэн цогцолсон амьдралаар амьдрах учиртай.
Нийтийн дунд 「Хүмүүний төгсгөл бол үхэл. Юу ч үлдэхгүй.Тиймээс амьддаа л хүссэн бүхнээ хийхгүй бол хохирно」 хэмээн боддог хүн олон байдаг ба энэ нь байж боломгүй төөрөгдөл билээ.
Хүмүүний сүнс энэ ертөнцөд үл оршивч урьд төрлийнхөө онцлог болоод үзэл сэтгэлээ өөртөө агуулсан хэвээр Сүнсний ертөнцөд оршсоор байх бөлгөө.Үхэл гэдэг нь бие махбодийн үйл ажиллагаа зогсохыг л хэлнэ.
Хүмүүний бие махбодь нь түмэн бодисоос бүрдэх тул байгалийн хуулиар үүсэж, бас оршиж, улмаар устах жамтай. Харин сүнс бол үүрд орших бөгөөд түүнд хөгшрөл болоод үхэл гэж үгүй билээ. Хүмүүний сүнс нь махан биед оршиж төрж ирэхээс өмнө ч оршсоор байх ба энэ ертөнцөд амьдарч байх хугацаанд тэрээр бие махбодид түр оршдог билээ. Улмаар энэ ертөнцийн хэллэгээр үхэл ирэх тэр цагт сүнс бие махбодиос гарч сүнсний ертөнц тийш буцах бөлгөө.
Үхэл бол хүмүүний төгсгөл хэмээн бодож амьддаа бодсон õ¿ññýí бүхнээ гүйцэлдүүлэх гэсэн ахархан сэтгэлээр амьдарваас өөрийн сүнсийг бузартуулан гэмтээх нигууртай бөгөөд үхсэний дараа сүнс мөнхөд орших тул амьддаа үйлдсэн муу үйлийн шийтгэлийг үүрд амсан зовох болно.
Оомотогèéн сургаалд 「Амьдралын туйлын зорилго нь энэ ертөнцийн хөрсөн дээр тэнгэрийн орныг цогцлоон бүтээх явдал」 хэмээн номëîсон байдаг. Энэ ертөнцийг бүтээгч их бурхны хүсэл таашаалд нийцүүлэн аз жаргал энх тайван үүрд орших гэрэлт ертөнцийг цогцлоон бүтээх үйл хэмээн сургасан байдаг.
Хүмүүн нь бүгд бурхнаас сүнс хүртэж, өөрийн бие махбодîд оршуулан залж төрдөг билээ. Иймээс хүн бурхан хоёр харилцан бие биедээ нягт уусан зохицож гэмээ нь сая зөв үйл эхлэх жамтай.
Хэрэв хүмүүн нь 「надад бурхан огт хэрэггүй」 хэмээвээс тэрээр бурхантай холбогдох боломжгүй болох бөгөөд ингэснээр бурхны ивгээлийг үл хүртэж, цаашлаад бурхнаас хүмүүнд даалгасан зөв үйлийг эхлүүлэх боломжгүй болно.
Хорвоо ертөнцийг бүтээгч их бурхны сэтгэлийг өөрийн сэтгэл хэмээгээд бурхны гар хөл болон ажиллаж, энэрэнгүй нийгүүлсэнгүй ертөнцийг бүтээн босгох үйлд бодит хувь нэмрээ оруулахад хүмүүний амьдралын туйлын зорилго оршино.
Хүмүүнийг түүний мөн чанараар нь авч үзэж түүнийг гэсгээл цээрлэлийн үр гэж үздэг шашин байдаг боловч Оомотод энэ мэт ухагдахуун огт байдаггүй. Эсрэгээр Оомото нь хүмүүнийг бурхан бүтээсэн тул түүнд бурхны махбодь болоод бурхны сүнс оршдог хэмээн сургадаг.
Яс үндэс болоод арьсны өнгийг үл харгалзан, нийт хүн төрºлхтөн нь бурхны үр ач бөгөөд түүний оршихуй бөлгөө. Хүмүүн нь сайн үйлийн үрээр төрөл ахин дээшилсээр бурхан болох боломжтой хэдий ч энэ ертөнцийн элдэв өнгөнд татагдан дурлаж улмаар сэтгэл оюун төөрөлдөж аажмаар бурхнаас нүүр буруулан түүний бие болоод сүнс хорлогч бурханд эзлэгдэх муу тал бас байдаг. Бурхан нь өөрөө өөрийгөө зовлонд унаган зовж төөрөлдөж буй олон олон хүмүүсийг энэрэн нийгүүлсэж тэдгээрийн сүнсийг ариусган тэтгэж, бурхны үр ач хэмээх угын чанарт нь буцаахын төлөө Оомотогèéн сургаалыг эхлүүлсэн юм.
Хүмүүний мөн чанар болоод түүний үнэ цэнийн тухай Оомотогèéн сургаалд ийнхүү өгүүлсэн байдаг.
「Тэнгэр газрын бурхнаас таслаж авсан амь тул
Та бидний сүнс ариун бөгөөд төгөлдөр
Бие болоод сүнс минь бурхных юм бол
Бүгдээр хайрласугай энэ биеэ」
Бүхий л шашин нь хайрлах болоод энэрэхийн тухай номлодог билээ. Иймээс Оомото нь бусад шашиныг үгүйсгэх буюу муугаар хэлдэггүй. Оомотод 「Банкёо доокон」 хэмээх сургаал байдаг. Энэ нь бүх шашин угийн чанартаа сансар огторгуйг бүтээгч их бурхнаас салаалан мөчирлөсөн бөгөөд тэдгээр бурхадыг бид бишрэн шүтэж буй гэсэн утгатай юм. Иймээс 「Банкёо доокон」 буюу 「Бүх шашин нэг үндэстэй」 хэмээн сургадаг билээ.
Дэлхий дээр тухайн шашин үүсэн бий болсон цаг үе, мөн үндэстэн ястàны ижил төсгүй байдал,эсвэл зан үйл ёс заншил зэргээс хамааран олон янзын шашин байдаг хэдий ч тэдгээр шашины зан үйлийн нэр томъёо, мөргөл үйлдэх ёс жаяг, эрэмбэ дараалал харилцан адилгүй ч эцсийн бүлэгт хүн төрºлхтний энх тунх орших, аз жаргалтай элбэг хангалуун аж амьдралын төлөө гэсэн зорилго нь нэг билээ.
Шашин хоорондын үл ойлголцол, үл хүлээн зөвшөөрөх, бусад шашиныг муулан адлах зэрэг зохисгүй үйлдлийг таслан зогсоож ,бүх шашины туйлын зорилго болох хүний нийгмийг соён гэгээрүүлэх их үйлд хамтран ажиллах ёстой хэмээн үздэг.
Гэсэн хэдий ч ойрын үед шашины нэр барьсан хуурамч шашины байгууллагууд болоод хүн төрºлхтнийг хирдхийлгэм зан үйл үйлддэг (Cult хэлбэрийн) шашны байгууллагууд үүссээр байна. Эдгээр нь 「Бүх шашин нэг үндэстэй」 гэх сургаалûн эсрэг туйл бөгөөд, муу сэтгэлээс үүссэн оршил хэмээн үздэг.
Дэлхий дээрх бүх хүн энэ ертөнцийг бүтээгч их бурхнаас амь (сүнс) хүртэж төрөх тул хүн төрºлхтөн бүгд ахан дүүс бөлгөө.
Дэгүчи Онисабүро гэгээнтэн「ちはやふる神の霊魂(みたま)を分かたれし人は神の子神の宮かも」 хэмээн шүлэглэсэн байдаг.
Угийн чанартаа хүмүүний сүнс нь бурхантай адилхан ариун бөгөөд үзэсгэлэн төгөлдөр билээ.
Гэсэн хэдий ч өнөө үед хувиа хичээх давчуу үзэл амь бөхтөйгөөр оршсоор байна. Үүнээс шалтгаалан хүмүүн нь бурхнаас хүртсэн ариун сүнсээ булингартуулан бузарлаж, улмаар өөрийгөө бүтээгч их бурхны оршихуйг ч умартан мунхаглах болжээ. Оомото нь хүмүүний сýòãýë болоод түүний áèå ìàõáîäü угийн ариун байх тухай номлон сургасаар байна.
Ариун бөгөөд үзэсгэлэн төгөлдөр áèå ñýòãýë гэдэг нь : зориг тэвчээр, эрдэм мэдлэг, хайр энэрэл, анд нөхөрлөлийн сэтгэл бөгөөд энэ сэтгэл нь үг хэл, үйл хөдлөлд байнга илэрхийлэгддэг байхыг хэлнэ. Өөрийн сүнсийг ариун байлгахын тулд эхлээд өөрийн дотоод ертөнцөд орших бурхнаас хүртсэн сүнс ба түүний оршихуйг мэдрэхээс эхэлнэ. Цаашлаад өөрсдийн өдөр тутмын эрхэлж буй ажил үйлээр дамжуулан сүнсээ өөрийн зорилго өөд зөв удирдан залж, аливаа үйлд нягт хичээнгүй хандах нь хамгийн чухал билээ.
Буðхан өөрөө хайрлах сэтгэлийн эх ундрага бөгөөд Хайр болоод Энэрэлийн цогц оршихуй юм. Бурхан нь ямар ч нүгэл хилэнц үйлдсэн бай нэг ч хүнийг үл орхин бүгдийг ариусган аврагч их хайр билээ. Муу үйл хийсэн нүгэлт хүмүүнийг гэсгээн шийтгэх, буянт үйл хийсэн хүнийг магтан сайшаах мэт нь хүний ертөнцийн үзэгдэл бөгөөд бурхны нийгүүлсэнгүй агуу хайр энэрэлээс хэтэрхий хол ойлголт бөлгөө. Хайрлан энэр÷, гэтлэн нийгүүлсэх нь бурхны угын сэтгэл бөгөөд хэрэвзээ бурханд өчүүхэн ч болов муу сэтгэл оршвоос тэрэээр бурхан биш бөлгөө.
Оомотод 「Бурхны цээрлэл буюу гэсгээл」 гэсэн ойлголт огт байдаггүй юм. Энэ хорвоо дээр өрнөх гай гамшиг, өвчин зовлон зэрэг нь хүмүүнд шийтгэл цээрлэл мэт ойлгогдох талтай ч энэ нь эцсийн бүлэгт хүн төрºëõтний өөрсдийн ухаангүй үйлдэл, муу сэтгэлийн үр бөгөөд бурхны цээрлэл огтоос биш бөлгөө. Хүн хоорондын харилцаа болоод тэдгээрийн буруу шүтэн барилдлага, хувь хүний хар муу сэтгэлээс шалтгаалан энэ мэт муу үйл үүсдэг билээ.
Хүмүүний дотоод сэтгэлд орших мунхаг сэтгэл болоод муу сэтгэлийн үрээр зовж буй хүмүүсийг энэрэн гэтлэхийн төлөө бурхан оршиж, аз жаргалтай амар амгалан аж амьдралын төлөө цаг ямагт ариусган адислаж байдаг билээ.
Оомотогèéн сургаалд 「Оомотод ирсэн хүмүүнд энэ ертөнцөд бялхан буй бурхны хайр ивгээлийг бэлэглэнэ」 хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд, үндэслэн байгуулагч Дэгүчи Нао болоод Дэгүчи Онисабүро багш, үе үеийн тэргүүнүүдийн айлдаж номлîсон сургаал номлолууд баялаг байдаг.Сансар огторгуйн үүсэл ба эдүгээг хүртэлх үе үеийн бурхадын үүрэг , түүнчлэн өнөөг хүртэлх огторгуйн замнал, та бидний амьдарч буй өнөөгийн энэ ертөнцийн онцлог, ирээдүйн ертөнцийн тухай төсөөлөл, эрт цагаас өнөөг хүртэлх аврагч бурхадын тухай, хүн болоод бурхны нарийн холбоо зэргийн тухай зааж номлосон байдаг.
Түүнчлэн сүнсний ертөнц болоод түүний бүтэц зохион байгуулалт, нас нөгчсөний дараах сүнсний амьдрал, хүмүүний амьдралын туйлын зорилго, хүн тус бүрийн өдөр тутмын аж амьдралын зам мөрийн тухай, мөн улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, урлаг соёл, эрдэм боловсрол гэх мэт бүхий л салбар тэдгээрийн туйлын зөв оршилын талаар нарийн тодорхой тайлбарласан байдаг. Оомото нь сансар огторгуйн гүн нууцыг анх задласан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй буйзаа.
Оомото нь өнөөг хүртэл сансар огторгуй сав шимийн ертөнцийн тухай тайлбарлан номлож, энэ ертөнцийн туйлын үнэн болоод юмс үзэгдлийн байх ёстой хэр хэмжээ, угийн барилдлагын тухай гүн гүнзгий болоод энгийн хялбараар тайлбарласан байдаг. Иймээс та илүү гүнзгий танин мэдэхийг хүсвэл Оомотогèéн сургаал номлолтой танилцаарай.
Өнөөгийн нийгмийн бүхий л хямралын тухай Оомото анх үүсэн байгуулагдсан Мэйжи эзэн хааны он тооллын 25-н онд (1892он) үндэслэн байгуулагч Дэгүчи Нао их багшийн 「Офүдэ саки」 буюу 「Бийрний тайлал」 бичигт зөгнөн бичиж үлдээсэн байдаг.
Бийрний тайлал бичигт эðòíээс өнөөг хүртэлх хорвоо ертөнцийн бодит байдал, түмэн зовлонгийн учир шалтгаан нь гагцхүү хүмүүний угийн чанар, түүний хэр хэмжээ, бурхныг үл тоомсорлосон алдаатай үйлээс үүдэлтэй бөгөөд цаашид бурхан төвтөй оюунд шүтэж түмэн бодис болоод юмс үзэгдлийг уг үндсээр нь өөрчлөн, болор эрдэнэ мэт ариун тунгалаг бөгөөд үзэсгэлэн төгөлдөр ертөнцийг бүтээн босгох болно хэмээн бичсэн байдаг. Хорвоо ертөнцийн зүй бус ¿éë á¿õíèéã уг үндсээр нь ариусган өөрчлөхийн тулд хувь хүн бүр, нийт хүн төрºлхтºн, оюун санааны болоод материаллаг åðòºíöèéí àñàð òîì õóâüñãàëòàé нүүр тулах учир тэр үед сэтгэл зүйн бэлтгэлтэй байх шаардлагатай хэмээн тэмдэглэсэн байдаг.
Өнөөдөр 「Бийрний тайлал」-д бичигдсэний дагуу хорвоо ертөнц өөрчлөгдөн хувьсаж байгаа хэдий ч үр дүнгийн хувьд бүгд сайн бус, харамсалтай үр дүн дагуулах тохиолдол ч бас байна. Энэ нь түмэн бодисын зөв зохилдлого бүхий гэрэлт ертөнцийг бүтээн босгох сайн үйлийн завсрын золиос юм.Та бид хорвоо ертөнцийг ариусган өөрчилж буй их бурхны их үйлийг даган баясаж, ихийг багад, багыг хоосонд багтаан энэрэн нийгүүлсэх болтугай хэмээн залбиран сүсýãлэж, бурхны сургаалыг даган сайн үйлийн төлөө хичээн ажиллаж байна.
Хатуу ёс жаягт хуучин үеээс өнөөг хүртэлх нийгмийн хувьсалыг эргэн харахад ядуу хоосны ялгаа болоод çýðýã зиндаа угсаа ãàðàëûí ялгаа харьцангуй багассан хэдий ч ялгаварлан гадуурхах үзэл үндэс бөхтэйгөөр оршсоор байна. Оомотогèéн ертөнцийн ирээдүйн төсөөлөл нь баян хоосны ялгаа үгүй ертөнцийг цогцлон бүтээх явдал юм. Гэсэн хэдий ч огт зөрөө үгүй ижил тэнцүү байх гэсэн ухагдахуун бас биш юм.
Байгальд ургах зэрлэг мод ургамал, өвсний ширхэг бүрийн өсөлт бойжилт өөр өөр байдагтай адил хүмүүн ч бас байгалиас авч төрсөн ухаарал болоод мунхаглал, үзэсгэлэнт болоод үзэмжгүй байдлын угийн мөн чанарыг өөрчлөх боломжгүй билээ. Мөн залхуу хойрго хүмүүн болоод ажилч хичээнгүй хүмүүнийг ижил нэг түвшинд авч үзэх нь шударга бус тул Оомотод үүнийг 「Акүхэйто」 буюу 「Нүгэлт àäèëòãàл」 хэмээн үзэж ихэд болгоомжилдог юм.
Бидний энэ ертөнц угийн чанартаа их ба бага, буян ба нүгэл, гүн ба нимгэн гэсэн ялгаатай бүтээгдсэн байдаг нь туйлын үнэн бөгөөд энэхүү ялгаа нь байгалийн жамаар бус хүний өөрийн үйлдлээс шалтгаалан үүсч байвал энэ нь зүй бус хэмээн Оомото үздэг юм. Хүний нийгэмд бүгд хүний эрх, эрх чөлөөг ижил тэнцүү сахин, харилцан хүндлэлцэн, хүн тус бүр өөр өөрийн оюуны чадамжид таарсан ажил үүргээ эрхлэн, аз жаргалтай эв найрамдалт нийгмийг цогцлоон бүтээх нь бидний тэмүүлэл, туйлын зорилго билээ.
Оомото нь матери дээр үндэслэсэн коммунизм, социализм, капитализм гэх мэт нийгэм нь тодорхой цаг хугацааны дараа тодорхой цэгт хүрээд зогсож цаашид хөгжих боломжгүй ба харин тэр цагаас эхлээд бурхан ба түүний сургаал номлол төвтэй, төсөөлж хэлбэл, жишээ нь:「Áурхан òºâò нийгэм」 гэх мэт цоо шинэ оюунлаг нийгмийн үе эхýлнэ гэж үздэг.
「Áурхан òºâò нийгэм」 гэдэг нь, хүн төрºлхтөн, хүн нэг бүр бурхнаас заяасан хүн чанараа эрхэмлэн, түүнийгээ бүрэн дайчилж, жинхэнэ баяр баясгалан, аз жаргалыг олж бурханд талархах тэр үед өөрийн дотоод ертөнцөд төрж бий болох тэр л ертөнцийг хэлэх бөгөөд, бүхнийг бусдын төлөө гэх үзлийг нийгэмчлэхийн тулд нэг хэлбэрт хашин үүсгэх нийгмийн хэлбэр огтоос биш бөлгөө.
Бурханаас хүн тус бүрт заяасан өөр өөрийн онцлог бүхий хүн чанар, түүнийг бүрэн төгөлдөржүүлж чадсан тэр цагт хүмүүний дотоод сэтгэлд байгалиасаа үүсэн бий болох тэр л ертөнцийг бурхны таалалд нийцсэн ертөнц хэмээнэ.Иймээс бид ямар нэгэн нийгмийн үзэл онолыг давсан т¿вшинд хүн тус бүр хүн чанар, дотоод ертөнцийн хүчээ бүрэн дайчлахыг хүсэмжлэн залбирч олон зүйл ажлыг зохион байгуулсаар ирсэн билээ.
Оомото нь дайн дажèны учир шалтгаан нь хүмүүний дотоод сэтгэлд буй хэмээн үздэг. Бидний улс л сайн сайхан байвал бусад нь хамаагүй гэх хэт 「хувиа хичээсэн」 үзэл нь дайн дажин үүсгэх учир шалтгаан болдог.
Энэ тухай Дэгүчи Онисабүро гэгээнтэн айлдахдаа:
「Бурхны оршихуй болсон хүмүүн бид энэ ертөнцөд орших нүдэнд үзэгдэх болоод үл үзэгдэх хоёр төрлийн тотгорыг даван туулах хэрэгтэй хэмээгээд, нүдэнд үзэгдэх тотгор гэдэг нь цэрэг дайны бэлтгэл (нийгмийн амар амгаланг хамгаалах цагдан сэргийлэх байгууллага нь тусдаа ойлголт) болоод тухайн улсын эзэмшил газрыг илэрхийлэх хилийн зурвас юм. Нүдэнд үл үзэгдэх тотгорын хамгийн том нь улс үндэстэн, хүн төрºлхтөн хоорондын өс хонзон агуулсан дайсагнах сэтгэл ба шашин хоорондын үл хүлээн зөвшөөрөлцөл юм」 хэмээн сургасан байдаг. (Сүнсний ертөнцийн тайлал 64-р боть)
Учир иймээс дээр өгүүлсэнчлэн цэрэг армийг устган, хүн төрºлхтөн хоорондын дайсагналцах сэтгэлийг эс үлдэн хөөж чадваас дайн дажин үүсэх учир шалтгааныг зогсоох боломжгүй юм.
Оомото нь дайн дажèныг хүн төрºëхтний үйлдэх хамгийн том нүгэл хилэнц хэмээн үздэг. Оомотогèéн сударт「Эрдэнэт хүмүүний амь эх газраас илүү үнэ цэнэтэй тул энэхүү эрдэнэт амийг сүйтгэгч дайн дажин нь нүгýлийн дээд нүгэл бөлгөө」, 「Хорвоо ертөнцөд дайн дажèнаас илүү муу зүйл үгүй бөгөөд цэрэг дайны бэлтгэлээс илүү утгагүй зүйл үгүй」 хэмээн тэмдэглэсэн байдаг.
Шёова эзэн хааны он тооллын 20-н оны (1945он) 12-р сард Дэгүчи Онисабүро гэгээнтэн Тоттори аймгийн Ёши-ока халуун рашааны газар байхдаа Асахи сонины сурвалжлагчид ярилцлага өгсөн байдаг. Энэ ярилцлага нь түүнээс хойш 30-ны өдрийн сонинд нийтлэгдсэн бөгөөд энэ ярилцлагыг 「Ёши-окагын тунхаг」 хэмээн нэрлэж, дайны дараах Японы сэргэн мандалтад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн чухалчлан үзэж анхаарал тавьж байсан түүхтэй.
「........Япон үндэстэн хэзээ ч мөхөх учиргүй. Өнөөдөр Япон улсын арми ул мөргүй устлаа. Даян дэлхийд энх тайван тогтооход бид анхлан шийдэмгий бөгөөд томоохон нэг алхам хийлээ. Үүний цаана эрдэнэт хүмүүний амь нас оршиж буй. Энхтайвныг цогцлоох гэдэг нь дэлхий нийтээрээ зэвсэглэлээс татгалзаж гэмээ нь сая бодит мөн чанараа олох бөгөөд тэр цаг улам бүр ойртсоор байна」 хэмээжээ.
Энэхүү тунхагыг үндэс болгон Оомото нь зэвсэглэлийг халах, дайныг эсэргүүцэх, энхтайвныг цогцлоохын төлөө тууштай тэмцсээр ирсэн. Улмаар дайн дажин дахин үл гараасай хэмээн залбирч, хүн төрºëõòíèé угийн дотоод ертөнцөд орших 「хувиа хичээх сэтгэл」-г 「хайр энэрэлийн сэтгэл」-ээр солихын төлөө бүх хүчээ дайчлан ухуулан суртàë÷èëæ ажилласаар байна.
Оомотог үндэслэн байгуулагч Дэгүчи Нао багш болоод Дэгүчи Онисабүро гэгээнтэн нар аугаа их зөгнөгчид байсан. Үүсгэн байгуулагчèéн бичиж үлдээсэн 「Бийрний тайлал бичиг」, Онисабүро гэгээнтний туурвисан 「Сүнсний ертөнцийн тайлал」 бичиг зэрэг олон зуун боть нь Оомотогèéн үндсэн судар бөгөөд мөн аугаа их зөгнөлийн тайлал бичиг болон хадгалагдсаар байна.
Эдгээр зөгнөл бичигт 「Угийн үндсийг төгөлдөржүүлэх」 гэсэн ухагдахуун байх ба энэ нь дотоод сэтгэлийг засах замыг үндэс болгон өнөөгийн бусармаг ертөнцийг ººð÷ëºí õ¿ì¿¿íèé шинэ ертөнцийг бүтээн босгох òóõàé болоод, Мэйжи эзэн хааны үеэс өнөөг хүртэлх хугацаанд энэ ертөнцөд өрнөх бүхий л үйл болоод бидний төсөөлөн буй шинэ ертөнц бодитоор цогцлон бүтэх хүртэлх өрнөлийн тухай маш тодорхой өгүүлсэн байдаг.
Бийрний тайлал бичигт 「Бурханы зарлигèéг үсний нэг ширхэгийн өргөнтэй тэнцэхээр ч хэмжээний зөрүүлж үл болно. Ийм алдаа гарваас энэ ертөнцөд бурхан үгүй болно」 хэмээн туйлын хатуугаар тэмдэглэн үлдээсэн байдаг. Эдгээр нь өчүүхэн төдий ч зөрөлгүйгээр өрнөн буйг цаг хугацаа бэлхнээ нотолсоор байгаа тул зөгнөл таамаг бус бодит анхааруулгà гэж хэлж болно. Үүсгэн байгуулагчèéн「Бийрний тайлал бичиг」-г гэгээнтэн багшийн эмхэтгэн тохиолдуулсан 「Оомото шинюү」 судраас илүү тодорхой мэдэж болно.
Оомотогèéн хүсэмжлэх эрхэм зүйл бол бурханы хүсэмжлэн буй зүйлтэй яг ижил юм.Үүнийг цөөн үгээр илэрхийлвээс 「Түмэн бодисын амар амгалан хийгээд тэнгэрийн орон мэт энх тунх болгох」 үйл юм. Өөрөөр хэлбэл энэ ертөнцийн хүмүүн болоод нийгэмд хамрагдах бүхий л зүйлийг тэнгэрийн орон мэт болгон хувиргаж, бидний нүдэнд үл үзэгдэх сэтгэл хийгээд амин сүнсэнд хамрагдах бүхий л зүйлийг амирлуулж, тамын ертөнцийн үүд хаалгыг үүрд түгжин хаахыг хэлнэ.
Их огторгуйн оюун чадал хийгээд эд зэмсэгээр тангараглан энэ ертөнцөд тэнгэрийн орныг цогцлоон, бурхны хязгааргүй хайр энэрэл хийгээд төгс төгөлдөрийг хүртээх нь бурхны туйлын хүсэл бөгөөд энэ нь бас Оомото шашинû байгóуллагын туйлын зорилго болно.
Оомото нь 「Нэг бурхан, нэг ертөнц, нэг хэл」 гэсэн ухагдахууныг бидний төсºөлөн мөрөөдөж буй гэрэлт ертөнц бодитоор цогцлох нэг илрэл хэмээн үздэг.
Нэг бурхан гэдэг нь, энэ ертөнц дээрх бүхий л шашины нэр, зан үйл болоод уншлагà ном нь хэдийгээр өөр өөр боловч угийн чанартаа их огторгуйг бүтээгч их бурхнаас эхтэй учир бүх шашин ахан дүүс гэдэг утгаараа нэг шашин хэмээн үздэг.
Нэг ертөнц гэдэг нь, дэлхийн бүх улс нэгэн гэр бүл болж, дэлхийн холбоог бодитоор үүсгэн байгуулахыг хэлнэ.
Нэг хэл гэдэг ойлголтод, олон улсын хэл болоод тухайн үндэстэн ястàны хэлээс гадна том жижиг, их бага аль ч үндэстэн ястан хамаагүй нэг т¿вшинд олон улсын тавцанд харилцан ойлголцож чадах дэлхий нийтийн хэл болох Эспэранто хэлийг дэлгэрүүлэн, харилцан бие биенээ ойлголцох боломжèéг нээхийг зорüж байгаа болно.
Эдгээр нь бидний хүсэл мөрөөдөл бөгөөд мөн дэлхийн цаг уур тогтворжин, элдэв байгалийн гамшиг цөөрч, өвчин эмгэг устаж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны салбарууд цааш цаашдаа даян дэлхийн энх тайвны төлөө, олон улсын харилцааны төлөө илүү их түлхүү хөгжих болтугай хэмээн залбирсаар байна.
Түүнчлэн боловсрол, урлаг соёл, шашины салбарууд олон улсын т¿вшинд нийт хүн төрºлхтний шашинлаг үзлийг дээдлэн, сүнсийг ариусгах соёлын ажиллагааг өрнүүлэхийг хүсэн мөрөөддөг. Ингэснээр нийт хүн төрºлхтөн байгалийн баялагèéн мөн чанарыг ухамсарлаж, улмаар талархах сэтгэлийг үүсгэн, баялагèéг нийтийн сайн сайхны төлөө зарцуулан, хувь хүн бүр өөрт заяасан авьяас чадвартаа тулгуурлан өөр өөрийн эрхлэх ажил хөдөлмөрөөсөө баяр баясгаланг олж, нийт хүн төрºлхтөн хамтаар хөгжиж, бурханд бүгдээр талархах ертөнцийг бидний хүсэж буй ертөнц хэмээн үздэг.
Оомото нь зөвхөн хүмүүний хүчээр шинэ ертөнцийг цогцлоох гэж буй хэрэг бас биш юм. Оомотогын сургаалд 「Бурханы гурван мянган жилийн үйл」 гэдэг ухагдахуун байдаг. Гурван мянган жил гэдэг нь балар эртнээс гэдэг санааг илэрхийлнэ. Эрт цагаас бурхан өнөөдрийн энэ ертөнцөд өрнөх үйл бүрийг урьдчилан болгоож, ирээдүйг авран нигүүлсэхийн тулд зүү орох завсар үгүй нарийн бөгөөд нягт үйлийг цогцлоон, өнөөдрийг хүртэл тэр дагуу юмс үзэгдэл өрнөж байгаа.
Оомото нь Мэйжи эзэн хааны он тооллын 25-р онд (1892он) анх үүсгэн байгуулагч Дэгүчи Нао багшийн биед бурхан буун заларснаас хойш Дэгүчи Онисабүро гэгээнтэн болоод õî¸ðäóãààð, ãóðàâäóãààð, äºðºâä¿ãýýð гэх мэт үе үеийн тэргүүнүүдийн удирдлага дор бурханы үйлийг залгуулсаар эдүгээ тав дахь үеийн тэргүүний удирдлага дор хорвоо ертөнцийг энэрэн нийгүүлсэх бурханы үйлд шамдан ажиллаж байна.
Бид юуны түрүүнд Оомото дотроо оюуны болоод материаллаг ертөнцийн нэгдлийг цогцлоон, хорвоо дэлхийг ариусган хувьсгагч булгèéг ундраан, түүний давалгааг бүх дэлхийд түгээн нийт хүн төрºлхтºний сайн сайхан, аз жаргалант амьдралын зам мөрийг нээж, ариусган адислаñаар байна.
Та бидний төсөөлөн буй гэрэлт ертөнцийг цогцлоохын тулд энэ ертөнцийн эс ширхэг болсон хүмүүн бид дор бүрнээ өөрсдийн дотоод ертөнцийг àðèóñãàí ãýðýëò¿¿ëýõýýñ эхлэх ёстой бөгөөд, энэ үгүйгээр гэрэлт ирээдүй бас үгүй бөлгөө.Иймд Оомото нь хүмүүний дотоод ертөнцийг гэгээрүүлэхийн төлөө цаг ямагт бурханд залбиран, бурханы ивгээл дор үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн 「Боловсрол болоод улс төр, урлаг соёлыг хамтад сургах нь жинхэнэ сургалт болно 」 гэсэн сургаалд үндэслэн улс төр, эдийн засаг, боловсрол гэх мэт оюуны талаас нь зааж сурган, япон улсаар хязгаарлагдахгүй олон улсын хүрээнд үйл ажиллагаа явуулж улам бүр хүрээгээ тэлсээр байна.Бидний энэхүү зүтгэл дэлхий нийтэд нөлөөлөн үнэлэгдэж, хүн төрºлхтºний сайн сайхан өөд тэмүүлэх тэмүүлэлд хурд нэмэн, гэрэлт ертөнцийг цогцлоох агуу зэмсэг болж их үйлийн өлгий төв болсоор байна.
Салбар шинжлэх ухаан болоод шашин нь хоорондоо харшлах зүйл мэтээр ойлгогдож ирсэн боловч угтаа огт тийм биш юм.Шинжлэх ухааны хөгжил дэвшил нь бурханыг ойлгох ойлголтыг гүнзгийрүүлэгч учир улам бүр хөгжин дэвших хэрэгтэй. Гэсэн хэдий ч дан ганц шинжлэх ухааны хүчээр бүхнийг тайлбарлах гэж оролдвоос энэ нь хэзээ ч үл бүтэх мөрөөдөл билээ.Оомото нь энэ мэт эндүүрэл нь өнөөгийн нийгмийн бусармаг зүйлсийг өдөөн, зовлонд унагаж буй учир шалтгааны нэг хэмээн үзэж, хатуу байр сууринаас шүүмжилдэг юм.
Хязгааргүй огторгуйг бүтээгч их бурханы чанадын оршихуй хийгээд түүний зорилго мэтийг хүмүүний нимгэн мэдлэг, øèíæëýõ óõààíû ядмаг хүрээнд тайлбарлах гэж оролдох нь утгагүй бөгөөд эдгээрýýñ үнэмлэхүй давсан ухагдахуун юм. Хүмүүн нь бурхны оршихуйн өчүүхэн бичил хэсгийг байгалийн юмс үзэгдлээр дамжуулан бага хэмжээнд ойлгож буйгаас хэтрэхгүй бөлгөө.
Үүнтэй нэгэн адил шинжлэх ухаан нь бас бурхны тухай өчүүхэн хэсгийг тайлбарлаж чадахаас үл хэтэрнэ. Мөн хүмүүний мэдлэг гэдэг нь зөвхөн сурах бичгээс олж авахаас гадна эх байгалиас олж авах мэдлэг болоод өөрийн амьдралын туршлагаар баяжин гүнзгийрч байдаг жамтай.
Хүмүүн нь амьдрах хугацаандаа даруу бөгөөд төлөв байж, тодорхой салбар шинжлэх ухаанд суралцан, гүн гүнзгий болоод өргөн цар хүрээтэй эргэцүүлэн тунгааж, бурхныг уãèéн сэтгэлдээ оршоон, нийт хүн төрºлхтний сайн сайхны тусын тулд, түүний хөгжилд өөрийн бодит хувь нэмрийг оруулах үүрэгтэй.
Оомото нь суðгаал айлдвар, судар номоор их баялаг юм.Жишээлбэл Онисабүро гэгээнтний туурвисан 「Сүнсний ертөнцийн тайлал」 гэхэд л нийт 83-н боть байдаг.
Эдгээрийг энгийн уран зохиолын ном болоод сонин сэтгүүл уншиж байгаа мэтээр унших боломжгүй юм. Нэг үг, нэг илэрхийллийн цаана гүн гүнзгий дотоод сэтгэлийн нарийн утга санааг агуулах тул сонин сэтгүүл уншихаас хол хэцүү байх íü òîäîðõîé.
Оомотогèéн сургаал номлолыг та бүхэнд ойлгогдох хялбар дарааллаар хэлâээс эхлээд Дэгүчи Хидэмарү багшийн туурвисан 「Шашины тайлбар үгс」-тэй танилцаад дараа нь 「Сүсэг бишрэлийн цоморлиг」, улмаар Дэгүчи Онисабүро гэгээнтний туурвисан 「Мичино шиори」 буюу 「Жимийн тэмдэг」, 「Мичино хикари」 буюу 「Харгуйн гялбаа」, мөн 「Оомотоно мичи」 буюу 「Оомотогын зам мөр」 зэргийг унших нь зүйтэй болов уу.Дараа нь 「Оомото шинюү」 буюу 「Оомотогийн товчоо」 болоод 「Рэйкай моногатари」 буюу 「Сүнсний ертөнцийн тайлал」 зэргийг уншаарай.
Мөн 「Сүсэг бишрэлийн санамж бичиг」(8-н боть) болоод 「Миний тэмдэглэл」, 「Цаснаас сонссон тэмдэглэл」, 「Жижиг навчны цуглуулга」(2 боть) зэргийг уншихыг зөвлөж байна.Юуны түрүүнд Оомотогèéн түүхтэй сайтар танилцахыг хүсвэл 「Оомотогын 70-н жилийн замнал」 (тэргүүн болоод дэд дэвтэр нийт 2 боть) номыг уншаарай.
E-mail: