Мэйжи хаанû он тооллûн 25-р он буюу 1892 оны 2 сарийн 3-ний өдөр Хорвоо ертөнцийг бүтээгч их бурханû зарлигаар манай дэлхийн зүүн болоод хойд зүгийн чанх дунд 3000-н жилийн тэртээ залран буусан Күни Токо Тачи хэмээх нэртэй хамгаалагч бурхан Үши-торано конжин хэмээх нэрээр энэ дэлхийд амар амгалан,энх тайвныг сахиулах үүрэгтэйгээр Дэгүчи Нао-ийн биед залран буусныг тэмдэглэн өнгөрүүлэх их баяр юм.Энэ өдөр дэлхий ертөнцийн энх тайван болоод хүн төрºлхтний аз жаргал,сансар огторгуйгаас эхлээд хүн бүр,айл өрх бүрийг ариусгах их ариусгалын ёсыг бүтэн шөнийн турш үйлддэг. Мөн энэ өдөр ургац арвин авахыг билэгдэн мөргөл үйлдэхийн зэрэгцээ хоёр дахь үеийн тэргүүн Дэгүчи Сүмико болон дөрөв дөхь үеийн тэргүүн Дэгүчи Киёко-н мэндэлсэн өдрийг õàìòàäãàæ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дайкэссай шинжи(огторгуй ба эх дэлхийг ариусгах ёс) Хитогата оохарай гёожи(Хүн тус бүрийг ариусгах ёс) хэмээх баярын тухай: Оомото шашин нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн их ариусгаë ёсыг хатуу дэг жаягын дагуу õèéæ ã¿éöýòãýñýýð ирсэн билээ.Үндэсний уламжлалт гар аргаар хийсэн õ¿íèé ä¿ðñ á¿õèé çóðàãòàé Ваши цаасаí äýýð тухайн хүний нэр хаягèéг бичээд тэр хүнийг орлуулан ариусгадаг юм.Энэхүү баярт Япон улсын өнцөг булан бүрээс,мөн далайн чанàдаас илгээгдэн ирсэн хитогата дүрсийг Чёосэйдэн буюу Түмэн наслахын өргөөнд олон зуун лам хуврагууд хүн тус бүрийн илгээсэн дүрсийг нэг бүрчлэн дуудан ариусгах ба дараа нь Аяабэ хотоîð урсах Вачи голд Камигото уншлагыг уншингаа урсган гай барцадыг хөөн ариусгадаг ба энэхүү баярт олон мянган бишрэн шүтэгчид бүтэн шөнийн турш оролцож даган баясдаг билээ.
Шёова хааны он тооллын 3-н он буюу 1928 оны 3 сарын 3 өдөр их багш Дэгүчи Онисабүро 56 нас 7 сар хүрсэн тэр өдөр Майдар бурхны орноос энэ ертөнцийн энх тайван, амар амгаланг цогцлоох шинээр бошго хүлээн авсныг тэмдэглэн өнгөрүүлдэг баяр юм. Энэхүү баяр нь Оомото шашèны хаврын улирлын хамгийн том баяр болон уламжлагдан тэмдэглэгдэн ирсэн түүхтэй.
Дэгүчи Онисабүро их багшийн мэндэлсэн өдрийн баяртай хамт Оомото шашèны байгууллага хоёр дахь хэлмэгдүүллээс цагаатгагдсаны баярыг хамтатган тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Энэхүү баярын өмнөх өдөр буюу 8 сарын 6-ны шөнө Их бурхныг урин залж дэлхий ертөнцийн амар амгалан, хүн төрºëхтний аз жаргалын төлөөх мөргөлийг шинто шашèны хуучны дэг жаягаар үйлддэг ба мөн энэ шөнө Оомото үта мацүри буюу Оомото-èéн дууны баяр уламжлал болон зохиогддог юм. Мөн энэ шөнө бишрэн шүтэгчид Майдар бурхны болоод Хайр энэрэлийн бүжгийг олон нийтээр бүжин цэнгэдэг уламжлалтай билээ.
Энэхүү өдөр Дэгүчи Нао их багшèéн оомото шашèныг үндэслэн байгуулж нийт хүн төрºлхтний сайн сайхны төлөө оруулсан буянт үйлсийг алдаршуулах, түүнийг магтан дуулсан баяр бөгөөд үүнтэй зэрýãцүүлэн их ургацын баярыг хамтатган тэмдэглэн ирсэн намрын улирлын хамгийн том баяр юм.
E-mail: