Энэ өдөр та бүгдийн хувьд тусгай өдөр бөгөөд Аяабэ-ын ариун дагшин газар зохион байгуулагдаж буй Сэцүбүн баярт урьж оролцуулж байгаад талархаж буйгаа илэрхийлэе.
Мөн энэ өдөр ойрх дорнодын энх тайван хэмээх чухал асуудлын талаар харилцан ярилцах боломж гаргаж өгсөнд талархаж байна.Лалын энх тайванч талыг бас ярихыг хүсэж байна.Харамсалтай нь лалынхан дэлхий нийтийн ихэнх улс гүрэнд буруугаар ойлгогддог гэдгийг хэлэх хэрэгтэй.
Шуудхан хэлэхэд өнөөдрөөс илүү туйлын ганц, гүн утга учир бүхий өөр соёлын хамтын ажиллагаа чухал байсан цаг үе гэж үгүй бизээ.
Өнөөгийн дэлхий ертөнцөд олон олон зүйл үнэнээс гажуудаар сурталчилагдан, хардлага сэрдлэг, үл итгэх сэтгэлээр бялхаж байгаа билээ.
Энэ асуудлын тухайд Оомотогийн удирдагчид хийгээд нийт бишрэн шүтэгч, даган баясагчид өвсний үндэс мэт зүтгэл чармайлтыг гаргаж ирсэн билээ.Эрт цагаас эдүгээг хүртэл өөр хоорондоо адилгүй олон соёл, зан заншил бүхий ард түмэн, олон өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй хамтын ажиллагааг уйгагүй явуулж ирсэнийг хүндэтгэж явдгаа илэрхийлэе.
Тэр дундаа та бүхний үйл ажиллагааны хамгийн чухал буюу үндсэн цөм нь даян дэлхийд энх тайвныг цогцлоох туйлын хүсэл бөгөөд түүний бодит биелэлийн төлөөх мятрашгүй үйл ажиллагаа юм.Үүнийг хүчтэй илэрхийлэх нэг зүйл нь Израйл болоод Палестины хүүхэд залуучуудыг Япон улсад урих 「Аяабэ төсөл」 гэж үзэж байна.
Палестин болоод Израйлын хүүхэд залуус 2003 онд Японд нэг долоо хоногийг хамт өнгөрүүлсэн билээ.Хамтран ярилцаж, хамтдаа тоглож, хоорондоо ойлголцож, шинэ үзэл бодол өвөртлөн, энх тайван амар амгалангаар хамтран амьдарч, хамтдаа сурч боловсрох гэсэн цоо шинэ итгэл үнэмшлийг өвөртлөн нутаг буцсан нь дамжиггүй.
Засгийн газруудын төвшинд энх тайвнаар хамтран орших зүтгэл удаа дараа талаар боллоо гэж үзсэн ч энх тайвныг хүсэмжлэх сэтгэл үүрд орших болно.Хэрэв энх тайвны төлөөх хүсэл зорилго нь Израйл Палестины шинэ үеийнхний хооронд үүсэн бий болох юм бол,тэгээд том биш Аяабэ шиг жижиг хот байсан ч ойрх дорнодод энх тайван бэлэглэнэ хэмээх аугаа хүсэл мөрөөдлийг тээж чадна.
Өнө мөнхийн энх тайван гэдэг нь хурлын ширээний ард бодит биелэлээ олдог зүйл бас биш юм.Үнэнхүү энх тайван гэдэг нь хүмүүний сэтгэлийн угт үндэслэн соёолсон байх ёстой.Энх тайван нь зөвхөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанаар биелэлээ олдоггүй гэдгийг түүх бидэнд бэлхнээ нотолсон билээ.
Энх тайван гэдэг нь урт удаан хугацааны туршид гэр бүл, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээсэн хүмүүн болоод үзэл санааг удирдагчид өөрсдөө энх тайвны үнэ цэнийг ухааран түүнийгээ дараа үеийнхэндээ өвлүүлж байж одоо бодитоор биелэлээ олдог зүйл хэмээн ойлгож байна.
Энх тайвныг цогцлоон бүтээдэг зүйл юм.Түүнийг гэнэт үйлдвэрлэдэг зүйл биш.Нэг өдөр, дахиад бас нэг өдөр гэсэн удаан хугацааны туршид аажмаар цогцлоон бүтээдэг зүйл билээ.Үүнд холын хараа хийгээд хувь хүн, улс гүрний дотоодод, улмаар олон улсын тавцанд ажиллах өдөр тутмын уйгагүй хүчин чармайлт шаардагддаг.
Та бидний харж буй дайн дажин нь эхлээд хүмүүний дотоод сэтгэлд үүсч байгаа билээ.Өөрөөр хэлбэл тухайн хүмүүн бусад хүмүүнийг сэтгэлийн гүндээ хэрхэн харж , бодож байна вэ гэдгийн илрэл юм.
Бүүр тодруулж хэлбэл хүмүүн нь яг өөртөйгөө гадаад хийгээд дотоод ертөнц ижил хүмүүнийг алж устгаж чадахгүй гэсэн үг юм.
Хүмүүнийг алж устгах үйлдлээ зөв гэж өөртөө итгэхийн тулд эхлээд эсрэг хүмүүнээс өөртөй нь үндэс угаар өөр гэдэгт итгэсэн байх шаардлагатай.Тэр нь төсөөлсөнөөс илүү хийгээд өөртөйгөө ижилхэн хүн гэдэг ойлголтыг нь үнэмлэхүй төвшинд давсан байхгүй бол болохгүй.
Энэ утгаараа бүхий л дайн дажин нь буян хийгээд нүгэлийн хоорондын тэмцэлдээнээс үүсэн бий болдог жамтай.「Буян」 хэмээх ойлголттой та биднийг багцлан холбож буй зүйл нь, тарааж бутаргаж байгаа зүйлсээс илүү чухал утга учиртай гэсэн ухагдахуун юм.Нөгөө талаас 「нүгэл」 гэдэг нь дээрхийн яг эсрэг хувилбар билээ.Өөрөөр хэлбэл биднийг тараан бутаргагч зүйл нь, биднийг багцлан нэгтгэж байгаа зүйлээс чухал гэсэн ойлголт болно.
Өнөөдөр улам бүр бодитой харагдаж буй зүйл бол, хэрэв та бид энх тайван ертөнцийг цогцлоон бүтээхийг туйлаас хүсэмжилэж байгаа бол бид дэлхийн ертөнцийн хэмжээний далайцтай хариуцлага үүрэхгүй бол болохгүй юм.Үймээн самуунаас илүүтэйгээр хамтын ажиллагааг эрхэмлэх зүтгэл гаргахгүй бол болохгүй.Бид болоод бидний үр ач энх тайвныг бишрэн дээдлэгч байж аж төрөх боломж бүхий чухал шийдвэрийг гаргахгүй бол болохгүй.
Эрхэм нөхдөө
Энх тайван гэдэг энэ сэдэв бол Египетэд маш том асуудал билээ.Эдүгээг хүртэл, мөн цаашдаа ч Египетийн хувьд энх тайвны асуудал нь гадаад бодлогын үндэс суурь юм.
Та бид өдгөөгөөс 4000 жилийн тэртээ түүхэнд анх удаагаа энх тайвны гэрээг байгуулж байсан.70-н оны сүүлийн хагаст ойрх дорнодын хувьд түүхэнд үлдэх энх тайвны үйлсийг өрнүүлэхээр оролдож байсан билээ.Тухайн бүс нутгийн энх тайванд хүрэх зам ямарч хүнд хэцүү байсан, мөн энх тайвны өрнөл нь учир шалтгааны улмаас болж яаж ч хойшилсон бид хүчин чармайсаар байх болно.
Палестиний асуудал бол ойрх дорнодод өрнөж буй мөргөлдөөний төв нь юм. Палестиний асуудал нь бидний бүс нутгийн нийтийн асуудлын үндэс суурь юм.Энэхүү асуудалыг үнэн шудрагаар, нийтийг хамарсан хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ бүс нутагт тероризм, Иракийн сүрдүүлэг, Леваний тогтворгүй байдал гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх нь маш төвөгтэй билээ.
Палестиний ард түмэн өөрийн улсын тусгаар тогтнолыг хүсэж буй бөгөөд тэдэнд эрх чөлөө тусгаар тогтнол ирэх өдөр заавал ирнэ.
Ойрх дорнодын улс төрийн асуудлыг ойлгох нь нарийн төвөгтөй мэт санагдаж болох талтай ч асуудлын учиг нь маш энгийн ойлгогдохоор зүйл билээ.Асуудлын гол нь газар нутгийн эзлэн түрэмгийлэл юм.Израйл улсын зүгээс үйлдэх газар нутгийн түрэмгийлэл үргэлжлэх тусам эсэргүүцэл мөн үргэлжилнэ.
Үүнийг зогсоох арга зам нь урьд өмнө Египетийн зүгээс санал тавьж байсан 「эвлэрэлийн санал」 бөгөөд энэ нь 「газрыг энх тайвнаар солих」 болзол юм.Энэ болзол нь газар нутгийн төлөөх тэмцлийг зогсоож болох хамгийн боломжит бодит санал билээ.
2003 онд энэхүү болзолыг Арабын хуралд энх тайвнаар зэрэгцэн орших бодит санал болгон тавьсан хэдий ч өнөөг хүртэл Израйл улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Арабын ертөнц гар сунгасан.Мөн үргэлжлүүлэн энх тайвнаар зэргэцэн орших үйлст гар сунгасаар байгаа.Египетэд бид хатуу итгэж байгаа.Энх тайван гэдэг нь бодлогын төвшний зорилго бөгөөд, энэхүү зорилго биелэх тэр цаг мөч хүртэл бид Палестин, Израйл 2 улстай үргэлжлүүлэн хамтран ажилласаар байх болно.
Энэ нь урт бөгөөд хэцүү зам байж бас магадгүй.Гэсэн хэдий ч их үй олноор хөнөөх зэвсэггүй энх тайванч ойрх дорнодын хувилбар нь байж болох зорилт бөгөөд бид энэ зорилтыг биелүүлэхийн төлөө мятрашгүй зүтгэх болно.
Бид бүхэн Япон улсын үүрэг рольд ихэд талархаж байдаг бөгөөд цаашид ойрх дорнод дахь энх тайвны үйл хэрэгт илүү тод томруун үүрэг гүйцэтгэхийг хүсэмжилж байна.Япон улс нь бидний шударга нөхөр бөгөөд, Арабаас ч Израйлаас ч итгэл хийгээд хүндлэл хүлээсэн ард түмэн билээ.
Эрхэм нөхдөө.
Лалын ертөнцийн үнэн дүр, туйлын оршихуйн талаар ярих зүйл их байгаа хэдий ч надад олгогдсон цаг бага байна.
Дэлхийн тодорхой бүс нутагт Лалын тухай ойлголт, хуучныг баримтлагч суурь үзэлтнүүдээс(Fundamentalism) болоод лалын энгийн бишрэн шүтэгчдийн талаар үнэн бодит байдлаас нэлээдгүй зөрүүтэй ойлголттой байж ирсэн.Ямар ч нийгэмд орших эсэргүү бүлэглэл устаж үгүй болох шаардлагатай.Хэсэг бүлэг энэ мэт бүлэглэлээр тухайн улсын нийт ард иргэд, тухайн нийгмийг төлөөлүүлэн ойлгох нь буруу юм.
Хуучныг баримтлагч суурь үзэлтнүүдийн үл хүлээн зөвшөөрсөн, биеэ дааж тусгаар тогтнох гэсэн нийт нийгмийн эсрэг чиглэсэн хатуу байр суурьтай харьцуулахад лалын ертөнцөд оюун боловсролын өндөр төвшинд гарсан олон эрдэмтэн мэргэд, улс төрчид, цаашлаад энгийн ард ч гэсэн нийт хүн төрлөхтний хувь тавилан нэг гэдэгт бат итгэж ойлгож байгаа билээ.Яг өнөөгийн цаг үед амьдарч байгаа олон ургальч үзэлд итгэн, мөн нийтийн эрх ашигт эн тэнцүү үйлчилж болох магадлал бүхий нийгмийн тогтолцоо гэдгээр нь ардчилсан нийгмийн системийг ойлгож байгаа.Лалын ертөнцийн өнөөгийн бодлого нь, хүний эрх эрхчөлөөний төлөөх хүчтэй тэмцэл, хамтрагч болоод найзын хувьд бусад гурав дагч этгээдийн оршихуй хийгээд түүний бодит шаардлага хэрэгцээ буйг ойлгож итгэж байгаа.Мөн цоо шинэ дэлхий ертөнцийг цогцлоон бүтээх нийт хүн төрлөхтний их үйлд Лалын ертөнцийн үүрэг роль аль ч улсынхаас илүү чухал цаг хугацаа ирсэнийг бас сэрж мэдэрч байна.
Хүмүүн харилцан бие биенээ хүндэтгэх үзэлийг орчин үеийн либерализмын бүтээгдэхүүн хэмээн үзэхгүй байна.Энэ үзэл Аллахын коран судраас гаралтай.Олон ургальч үзэл хийгээд олон магадлалын тухай номлосон байдгийг дараах 2 өгүүлбэр илтгэнэ.
「Би та бүгдийн төлөө, хүн тус бүрийн төлөө ариун жаягыг сахиж нийтийн эрх ашгийн төлөөх замыг сонгосон.Хэрэв Аллахын сэтгэлээр бол та бүхнийг нэгэн цогц болгох байсан бизээ」 Ингээгүйн учир шалтгаан нь та бүхэнд хүртээсэн зүйлсээс шалтгаалан та бүхэн өнөөдөр тус тусдаа үзэгдэж бас оршиж байгаа болно.Учир иймээс та бүгд буянт үйлсийн төлөө өөр хоорондоо уралдах хэрэгтэй. (5-р боть 48 дахь бүлэг)
Хүн ардаа,би та бүгдийг нэгэн эр нэгэн эмээс та бүхнийг үүсгэсэн бөгөөд үндэстэн язгууртан блгон хуваасан бөлгөө.Энэ нь та бүгдийг бие биесээ олж таних баяр баясгалаг мэдрүүлэхийг хүссэн хүсэл болно. (49-р боть 13 дахь хэсэг)
Энэ нь тэсвэр тэвчээр хийгээд нийгмийн шудрага зарчимыг хэт давсан алхам бөгөөд, үүнийг энэрэн дотносох сэтгэл дагалдмой.
Тэсвэр тэвчээр хийгээд нийгмийн шудрага зарчим, бусдыг хүндлэх ёсон хийгээд хайр энэрэл бол лалын ертөнцийг үзэх үзлээс үүссэн билээ.
Хүн төрлөхтний дээд нийгмийн сургаальтай ижилтгэх шашний болоод улс төрийн чанартай нийгүүлсэнгүй үзэл олон ном сургаальд тэмдэглэгдсэн байдаг.Түүнчилэн энэ мэт сургааль номлолд дээр дурьдсан зүйлсийн үнэ цэнийн тухай сурагч бишрэгчдэд урам зориг хайрласан олон зүйл буй.
Коран судар хийгээд Хадис сударт шашний хамтын ажиллагаа хийгээд түүний бодит биелэл, мөн түүний нийгүүсэлийн тухай тод томруун өгүүлсэн байдаг.
Эрхэм нөхдөө.
Египетийг эх дэлхийн ижий хэмээн дууддаг.Энэ түүх бол гайхамшигт учрал хийгээд соёл эргэншил хоорондын харилцааны үр дүн билээ.
Египетийн билэгдэл хийгээд стратегийн чухал ач холбогдол бүхий онцлогууд нь соёл эргэншилтэй уусан зохицож өөрийн орон гэрийг үүсгэн байгуулсан их хүч юм.Парао, Перс хүн, Грек хүн, Ром хүн, Осман хүн, Франц хүн, Англи хүн, Египетед аж төрөхөд олон магадлал,олон өнгөний хоршил, ойлгоц, харилцан бие биеэ хүндлэх хүндлэл, ижил тэгш байдлаас урган гарах эв нэгдэл зэргийг олж харах болно.
Хэзээ нэгэн цагт та ч бас Египетэд морилон саатаарай.Тэгээд Ниль мөрний эх ундрагаас оргилон гарах ариун рашаанаас хүртээрэй.
Та бүхэнд баярлалаа.
E-mail: