おほもと Oomoto


Бурханы өмнө бол.......ах дүүс юм


Барбара ???????


Юуны түрүүнд өөрийн төрлөх нутаг Польшоос өвөртлөн ирсэн сэтгэлийн мэндчилгээгээ дэвшүүлэе гэж бодож байна.Ердөө 3-хан сарын өмнө надад Япон улсад зорчих аз завшаан тохиосон юм.Аяабэ хотод богино хугацаанд саатаад, дараа нь Камэ-Ока хотод зохион явагдсан Еспэранто хэлийг дэлгэрүүлэх байгуллагын 80-н жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.Мэдээж эсперанто хэлтний хувьд Оомотог би мэддэг байсан.Энэ нь эсперанто хэлээр гарах сонин сэтгүүл, мөн олон улсын эсперанто хэлний чуулганы үеэр Оомотогын зохион явуулдаг салбар арга хэмжээний ач юм.Гэсэн хэдий ч өнгөрөгч онд Оомотод зочлох үеэр Оомотогын бурхан ба түүний мөн чанарыг таньж,Оомотогын өдөр тутмын хэмнэлтэй танилцсан бөгөөд, 「Нэг бурхан」「Нэг ертөнц」「Нэг хэл」 гэсэн уриа нь миний сэтгэлийн чавхдасыг хөндсөн юм.

Эсперанто хэл бол та бүгдийн хувьд бодит зүйл болж тогтсон байгаа бөгөөд дэлхий дахинаа цацах бидний нэвтрүүлгийг сонсогчдын дотор Оомотогын олон эсперанто хэлтнүүд байдаг.Оомотогын тав дахь үеийн тэргүүн Дэгүчи Күрэнай гуайн эсперанто хэлээр хэлж үлдээсэн гайхамшигтай үг миний сэтгэлд хоногшин үлдсэн юм.Тэрхүү мэндчилгээг эсперанто хэлээр нэвтрүүлж олны талархалыг хүлээсэн надад ч энэ үйл явдал нь бахархууштай зүйл байлаа.Тэрхүү талархал нь ганц Япон улсаас бус Чех, Франц улсуудаас ирж байсан юм.

Японд та бүхэнтэй хамтын ажиллагаа явуулах болсон нь миний хувьд амьдралын төсөөлж ч байгаагүй чухаг туршлага болсон юм.Ийм богино хугацаанд Оомотод эргэн ирж Сэцүбүн их баярт оролцоно чинээ төсөөлж байгаагүй билээ.Энэ удаагын ёслолын мөргөлийн дараагаар доорх зүйлийг илүү гүн гүнзгий ойлгох буйзаа.「Бурханы өмнө хүмүүн бид нэгэн их гэр бүлийн гишүүд ахан дүүс юм」,「Буянт сайн үйлийг тэтгэгч бурхан нь бидний ариун сүнсийг хамгаалан, бурханы сугаалын гайхамшигт бишрэн өсөн бойжих хүмүүнийг хамгаалан болгоож байдаг」 Оомотогын Сэцүбүн их ёслол нь улс үндэстэн хийгээд сансар огторгуйг ариусгах их үйл хэмээн сонссон.Мөн Сэцүбүн нь Оомото үүсгэн байгуулагдсан чухаг өдөр гэдгийг бас мэдэж авсан.Иймд та бүхэнтэй хамтдаа энэхүү утга билиг төгөлдөр ёслолын мөргөлд оролцсон явдал нь миний хувьд нэр төрийн хэрэг хэмээн үйлгож байгаа.

Миний бие Ромын католик шашинтан бөгөөд агуу хүндэтгэл өвөрлөн сүмд очиж сургааль номлолыг сонсдог билээ.Мөн их баяр баясгалантайгаар би 2-р Паулогын уйгагүй зүтгэлд даган баясдаг болно.Тэрээр христийн даяарчлалын тухай зөвлөлдөөн, олон улсын шашны хамтын үйл ажиллагааны тухай уулзалт ярилцлагад идэвхтэй оролцдог билээ.Польш хүний хувьд Польш хүн католик шашны тэргүүн байж, Итали улсад Азийн шашны олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж, шашин хоорондын ойлголцолын төлөөх үйлсийг эхлүүлсэн гэдэг нь зүй ёсны бахархал билээ.Гэсэн хэдий ч бүүр чухаг зүйл нь тэрхүү ажиллагаа нь өнөөг хүртэл уламжилагдан зохион явагдаж байгаад оршино.Та бүхний удирдагч дээрхийн адил олон улсын тавцан дахь шашны ауудлын зөвлөлдөөнд биечилэн оролцож буйг Оомотод эсперанто хэлээр дамжуулан мэдэж авсан нь эсперанто хэлтэн миний хувьд их завшаан билээ.Оомотогын 「Нэг бурхан」「Нэг ертөнц」「Нэг хэл」 гэх энэ уриалга нь туйлын үнэн ,бодит зүйл гэдгийг дахин магадласан үйл боллоо.Гэсэн хэдий ч дээрхээс улбаалан миний өөрийн шашиндаа итгэх бишрэл сэтгэл гуйвахгүй болно.

「Нэг хэл」. Би та бүхэнд бас нэг өөр зүйлийн тухай ярихыг хүсэж байна.Дээр дурдсанчилан, Оомотогын тэргүүн хатагтай Дэгүчи Күрэнай гуайн үзэсгэлэнт эспэранто хэл хийгээд түүний гайхамшигт ярианд гүнзгий эзэмдүүлсэн юм.Хоёрдугаар Пауло ч мөн эсперанто хэл хэрэглэдэгийг мэддэггүй хүн бас байдаг гэж бодож байна.Тэрээр Польшын ариун дагшин газарын нэг болох Ченсхобд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларсан залуучуудад хандаж хоёр удаа эсперанто хэлээр харьцсан байгаа.Мөн Ромын ариун Петрийн сүмийн төв талбайд хуран цугласан эсперанто хэлтнүүдтэй эсперанто хэлээр үг хэлсэн байдаг.Жилд хоёр удаа буюу ийстэрийн(орч:христийн дахин сэргэлтийн баяр) баяр ба шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэх үедээ олон улсын хэлний хамтаар эсперанто хэлээр мөн мэндчилгээ дэвшүүлдэг юм.Тэрээр дотоод сэтгэлдээ「Нэг бурхан」「Нэг ертөнц」「Нэг хэл」 гэдэгийг тээж яваа билээ.

Энэ удаагын Сэцүбүн ёслолд дээрх сэтгэгдлээр дүүрэн оролцсон бөгөөд, энэ тохиолыг надад олгосон та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд, энд өөрийн биеэр мэдэрсэн тэр зүйлээ Польш нутагтаа өвөрлөн харьж өөрийн нэвтрүүлгээр дамжуулан танилцуулах бодолтой байгаагаа мэдэгдэе.

Дахин Оомотод ирж, та бүхэнтэйгээ эргэн уулзсандаа чин сэтгэлээсээ баярлаж буйгаа дахин илэрхийлэе.Баярлалаа.

(2004 оны 2 сарын 3 өдөр.Аяабэ хот,Бай-шёо-эн дэхь Чёо-сэй-дэн хийдэд зохион явагдсан Сэцүбүн ёслолын өмнөх гадаадын төлөөлөгчдийн мэндчилгээ.)

© 2008 OOMOTO. All rights reserved.