Сайн байна уу? Билл Робертс байна.
Өнөөдөр би Кообэ салбар төвд ирж, Цүки-нами баярт оролцож та бүгдийн хамтаар мөргөл үйлдсэндээ туйлын их баярлаж байна.Миний бие 2001 оноос эхлэн Оомотогын орон нутаг дахь салбар төв хийгээд бурханы гэрээр аялаж ирсэн билээ.Өнөөдрийг болтол төв, салбар, хэсэг хэдэн газраар тойрсныхоо тоог хэлж мэдэхгүй ч хамгийн багадаа 15, магадгүй түүнээс ч олон байхаа.Үүний гол зорилго нь 「Оомотогын жинхэнэ дүр」 номыг бүтээхэд зориулсан сурвалжлага судалгаа байсан юм.
Миний энэ номыг 1 жилийн өмнө Тэн-сэй-шя хэвлэлийн компаниас хэвлэн гаргасныг та бүхэн мэдэж буй хэмээн бодож байна.Эдүгээ Оомотогын залуучуудын бүлгэмээс сар бүр эрхлэн гаргадаг Мацү-гокоро сэтгүүлд япог хэлээр орчуулагдан гарч байгаа болно.Мөн Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэгийн цахим хуудаст дэлгэн нийтлэсэн байгаа.
Ингээд би энэхүү номынхоо нэгийг Кообэ төвд дурсгал болгон гардуулахыг хүсэж байна.Англи хэл дээр бүтээгдсэн тул англи хэл мэдэхгүй хүмүүс ядаж зургыг нь үзэж сонирхвоос би туйлын баярлах болно.
「Оомотогын жинхэнэ дүр」 номын хамтаар өөр бас нэг номыг бэлэглэе.Энэ нь миний хэвлүүлэн гаргасан гэрэл зургын цомог юм.2005 онд Мэшима арал дээр зохион явагдсан ёслолын үеэр би өөрөө хальсанд буулгасан гэрэл зургаас бүтсэн байгаа.Мэшима аралд зохион явагддаг шашны их ёслолд оролцох эрхээр шагнуулсан анхны гадаад хүний хувьд би энэ үйл явдлаар өөрийгөө бахархан боддог юм.
「Оомотогын жинхэнэ дүр」 номын эхний хэсэг тэр чигтээ Мэшима арлын тухай өгүүлсэн буй.Мэшимагын тухай энэ номноос уншиж мэдсэн олон Америк хүмүүс утга санаа хийгээд гэрэл зургаар дамжуулан их зүйл ойлгож мэдэрсэн тухайгаа илэрхийлж байсан.Номоо бүтээж дуусчихаад одоо дахин энэ Кообэ төвд юуны тулд ирэв хэмээн бодох хүмүүн бас байж магад.Үүнд хэд хэдэн учир шалтгаан буй бөгөөд орон нутгаар тойрч, сүсэгтэн, бишрэн шүтэгчдийн яриаг сонсон, тэдний зургыг хальсанд буулгаж яваа билээ.
Юуны түрүүнд урьдны бүтээлээ хэзээ ч засаж сайжруулахад бэлэн байх үүднээс материал цуглуулах явдал юм.Бас ирээдүйдээ Оомтогын ирээдүйн бишрэн шүтэгчдийн төлөө тэдэнд танилцуулах гэрэл зургыг эсперанто, англи, япон хэлний тайлбартайгаар эмхэтгэн гаргах зорилготой юм.
Алслагдсан орон нутаг дахь бурханы гэрээр аялан, тэнд байх сүсэгтэн олонтой уулзаж ярилцах нь Оомотогын тухай миний ойлголтыг улам бүр гүнзгийрүүлдэг билээ.Хэдийгээр номоо бичиж дуусгасан ч гэлээ орон нутгаар аялах бүрийдээ шинэ зүйлсийг олж мэддэг юм.Кообэ төвийн хувьд урьд нь ирэх тохиол олдоогүй бөгөөд энэ удаагынх анхных нь юм.Надад Кообэд хандах онцлог сэтгэл зүй байдаг.Тэрхүү учир шалтгааныг одоо та бүхэндээ тайлбарлая.
Би энэ газар 1995 онд болсон их газар хөдлөлтийн гамшгийн тухай сайн мэднэ.Тэр үед Оомотогын нийт бишрэн шүтэгчид бүх орон нутгаас хоол хүнс, ундны цэвэр ус тээн уг газарт хүрэлцэн ирсэн юм.Би Оомотод анх 1999 онд очсон билээ.Тэр үед Кообэгийн их газар хөдлөлтийн тухайх сэтгэгдэл Оомотогын бишрэн шүтэгчдийн хувьд шинээрээ хадгалагдан үлдсэн байсан.Гамшгийн үеэрх Оомотогын төв удирдлагын ажиллагаа хийгээд гэрэл зураг зэргийг үзүүлж танилцуулах хүн ч бас байсан.Энэ нь Оомтогын цаг үргэлж идэвхтэй оролцож байдаг үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болно.
Миний хувьд ч бас том хэмжээний газар хөдлөлтийн гамшгийг биеэр мэдэрсэн удаатай.1989 онд би Калифорни мужийн Силикон Балли дахь хамгийн том өдөр тутмын сонин болох San Jose Mercury News-д ажиллаж байлаа. Silicon Valley гэдэг нь хагас дамжуулагч үйлдвэрлэдэг ихэнх том үйлдвэр энд төвлөрснөөс үүдэн гарсан нэр хоч юм.Хотын жинхэнэ нэр бол Santa Clara билээ.
1989 оны10 сарын 17 өдөр, бусад өдрийг бодвол арай эрт ажлаа дуусгаад машинаар гэрийн зүг давхиж байлаа.Учир нь тэр орой бэйсболлын хүчтэй баг болох San Francisco Giants болоод Oakland As-н хооронд тоглолттой байлаа.Хурдны замаар давхин гэр хүрэх нийт замын дунд хэсэгт ороод машин маань миний удирдлагаас гач замын хажуу тийш даялаж эхэллээ.Жолооны хүрдийг чанга атган тэнцвэрт байдлыг хадгалахыг хичээв.Хамгийн түрүүнд толгойд дугуй хагарлаа гэсэн бодол орж ирсэн боловч удалгүй хүчтэй салхи, шазар хөдлөлт гэдгийг ухаарсан юм.Тэр эрчээрээ гэртээ давхиж ирэхэд азаар манай гэрт сүйдтэй хохирол учраагүй байсан.
Яаравчилан телевиз радио асаахад, газар хөдлөлтийн төв цэгээс 100 км-н радиуст байрлах орон нутагт аймшигт гамшиг болсныг олж мэдлээ. Энэ хохиролын хэсэгт Санфранциско хотын нэг дүүрэг багтаж байлаа.Энэ шалтгааны улмаас дэлхийн аврагын цуврал тэмцээн 10 гаруй хоногоор хойшлогдсон билээ.Газар хөдлөлтөөс шалтгаалсан ан цав байгаа эсэх, энд тэмцээн уралдаан зохион байгуулж болох эсэх талаар цэнгэлдэх хүрээлэнд нарийвчилсан үзлэг хийсан юм.Өөрийн компхи руу утасдаж зөвлөлдсөний эцэст хамгийн их хор хохирол амссан газар нутгийг зорих шийдвэр гарав.
Төв зам сүйдсэн тул өөр нэг нууц замаар тойрон явж болох тухай мэдээллийг олж авав.Тэр замаар давхисаар хамгийн их хохирол амссан хотуудын нэгэнд хүрч очив.Энэ хот бол Felton байлаа.Арай ядан Фелтон хотод очсоны дараа хэдэн цагын турш уугуул нутгийн оршин суугчдаас ярилцлага авав.Эхлээд чухам юу мэдэрсэн, алдаж осолдсон зүйл юу байсан, цаашид хэрхэхээр төлөвлөж буй тухай гээд бүгдийг сурвалжлав.Тэд бүгд л дахин газар хөдлөхөөс айн болгоомжилж байсан юм.Тэдний ихэнх нь тэр шөнө орон гэртээ хоноглож чадаагүй билээ.Хотын төв цэцэрлэгт хүрээлэн орон гэрээ алдагсдын хөнжил гудсаар бялхан байсан.
Сурвалжлагын үеэр миний хамгийн их анзаарсан зүйл бол хүн тус бүрийн сэтгэл зүйн гүн хямрал байлаа.Замаар алхаж буй оршин суугчид нүдээ бүлтийлгэн явах бөгөөд тэд хоорондоо ч үл ярина.Бүгд л сэтгэл зүйн шарх тээж явсан.Тэр үед өнөөгийн адил гар утас дэлгэрээгүй байсан тул би нийтийн телефон утсаар өөрийн цуглуулсан мэдээллээ дамжуулсан юм.
Фелтон хотыг бүрэн хэмжээгээр нь сэргээн босгоход хамгийн багадаа 5 жил зарцуулсан хэдий ч тэндэхийн оршин суугчдид болох хүмүүний сэтгэлийн шарх өнөө хэр арилаагүй байгаа билээ.Фелтон хотын эргэн тойрны хотуудад ч бас ижил төстэй байдал үргэлжилсэн.Тэдний нэг нь Santa Cruz хот бөгөөд энэ газар зуслан, эдлэн байгуулахад нэн тохиромжтой гэдгээрээ алдартай хийгээд мөн л сэргээн засварлахад 10 орчим жил шаардагдсан болно.
Манай хэвлэлийн компани газар хөдлөлтийн холбогдолтой тусгай нийтлэл мэдээллээрээ олны сайшаалыг хүртсэн юм.Америк улсын хэвлэн нийтлэх салбарын хамгийн том шагнал болох Pulitzer Prize шагналаар манай бүх гишүүд ажиллагсад шагнагдсан билээ.Шагнал зэргэм хүртэх нь хэдийгээр сайшаалтай хэрэг ч, нөгөөтэйгүүр энэ мэт гамшиг тохиолдохгүй байвал илүү их сайнсан хэмээн би тэр үед бодож байлаа.Манай хэвлэлийн компани сайн мэдээллийг боловсруулан түгээснээр хязгаарлагдахгүй мөн авран туслах үйлсэд ч гар бие оролцсон билээ.
Тус компаний сонин сэтгүүл түгээгч ачааны тэрэгнүүд хэвлэлийн хажуугаар хүнсний зүйлс, ус ундаа түгээж байсан юм.Энэ нь манай компаний бизнес арилжааны менежментийн бодлогод гамшгийн үеийн өөрсдийн тогтвортой үйл ажиллагааг хангах бодлогыг хамтад нь шийдвэрлэхээр хичээж байсантай холбоотой бөгөөд алсыг харсан зөв бодлого хэмээн бодож байна.Гамшгийн болзошгүй тохиолдлын үед байнга өөрсдийн ажил үүргийг найдвартай үргэлжлүүлэхэд шаардлагатай бэлтгэлийг базаасан байдаг байлаа.Улмаар гамшгийн үед энэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад компанид ч бас хэрэг болсон юм.
1989 оны газар хөдлөлт нь миний ой ухаанд тодоор сийлэгдэн үлдсэн тохиолуудын нэг яах аргагүй мөн байв.Тэр үеийн үйл явдлыг би насан туршдаа хэзээ ч үл мартаж чадна.Би цаг үргэлж ерөнхийлөгч Жон Кенедигийн нууц аллагыг санаж явдагтай яг ижилхнээр.Мөн хүн анх сарны гадаргууд хөл тавьсны адилаар, бас 9 сарын 11 өдөр болсон тероризмын адилаар түүнтэй эн зэрэгцэх төвшинд миний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.Кобэ хотын иргэд та бүхэн ч миний нэг адил мөн ийм зйүлийг биеэр мэдэрсэн буйзаа.Калифорнид болсон газар хөдлөлт хийгээд Кобэ хотын газар хөдлөлт нь эн зэрэгцэх хэмийн гамшиг байсан хэмээн би санаж байна.Гэсэн хэдий ч амь үрэгдэгсдийн тоогоор Кобэ хол илүү байсан нь магадгүй хүн амын нягтаршил хол өндөр байсантай холбоотой байх.Та бүхэн нэг зүйлийг анзаарсан уу? Байгалийн гамшиг нь шашин шүтлэгийн өөр хоорондоо ижил төстэй байдлыг үл харгалздагыг.Газар хөдлөлт, хар салхи, цунами зэрэг нь хүмүүнийг үл ялгаварлана.Оюун санааны төвшин ямар байх нь үл хамаатай.Мөн тэр үед бүхий л хүмүүний сэтгэл ижилхэн зүйлийг мэдэрдэг.
Амьдралын баяр баясгалан, гуниг зовлонгын оюун санааны төвшний өвдөлтийг хүлээн авч ойлгон ухамсарлах чадвар нь шашин шүтлэгтэй хамаагүй зүйл юм.Исламын шашинтан нь оюун санааны төвшний зовлон зүдгүүрийг Христын шашинтан, Буддын шашинтан, Оомтогын бишрэн шүтэгчдийн нэгэн адил хүлэн авч мэдэрдэг билээ.Иймээс дан ганц Еврейн шажинтны нулимс, Хидзү шажинтаны нулимс гэсэн оршил үгүй бөгөөд хэрэв оршиж аваас энэ нь хүмүүний нулимс гэсэн ойлголт бөлгөө.Эсрэгээр бас дан ганц Ислам юмуу Христын шашинтны баяр баясгалан гэж оршихгүй юм.Оршсоор энэ нь нийт хүмүүний баяр баясгалан байх учиртай.Улам лавшруулан хэлбээс, хүн төрлөхтөн болох бид угын чанартаа яг ижил бөгөөд гагцхүү шашин шүтлэг гэх мэт олон хана хэрэм, саад тотгор нь бүгд хүний үйлдлээс үүссэн, олдмол чанартай хийгээд энэ бүгдийг гарцаа үгүй бид өөрсдийн гараар бүтээн бий болгосон билээ.
Би Японы ардын уламжилалт соёл зан заншилд хөтлөгдөн анх Оомтод ирсэн түүхтэй.Тэр дундаа шавар шаазан урлагт нэн их сонирхолтой бөлгөө.Анх 1980 онд Оомоотогын зохион явуулдаг семинарт ирж суралцаж байсан миний багш болох Колин Киберт багшийнхаа танилцуулснаар Оомотог мэдэх болсон билээ.Нэмж хэлэхэд Колин багшийн гэр Santa Cruz-д 1989 онд болсон газар хөдлөлтөд өртөж их хохирол амссан юм.Дээр дурьдсанчилан шаазан урлагаар анх Оомототой танилцсан хэдий ч цаг хугацааны урсгалд Оомотод өөр олон гайхамшигт чанарууд буйг аажмаар мэдэрч эхэлсэн билээ.Би дээр ч бас олонтаа дурдаж, өөрийн бүтээсэн номондоо мөн дурьдсаны адил Оомтод миний хамгийн талархдаг зүйл бол уламжилалт зан заншил, соёл урлагын төлөөх хичээнгүй үйл бөлгөө.Гэсэн хэдий ч миний хамгийн их хүндэлж буй үйл бол Оомотогын шашин хоорондын хамтын ойлголцлыг бэхжүүлэхийн төлөөх хичээнгүй үйлс болно.Улмаар та бүгдийн энэхүү их үйл бол зөвхөн хэлж ярихаар үл хязраарлагдах үйлс юм.
Шашин хоорондын ойлголцлыг бэхжүүлэхийн төлөөх үйл хэргийг хэд хэдэн удаа би өөрийн нүдээр харж, өөрийн биеэр оролцох хувь бас тохиосон юм.Энэ нь Оомото шиг жижигхэн байгууллагад ахадмаар гайхамшигт зүйл байлаа.2002 онд Оомотогын зохион явуулсан 「Залбирал ба зөвлөлгөөн」-д дэлхийн олон шашны тэргүүн, удирдагчид хуран цуглаж, өөр өөрийн үзэл бодлыг солилцон, хамтдаа мөргөл үйлдэж буйг өөрийн биеэр харсан юм.Энэ арга хэмжээний дараа тэнд оролцогсдын ихэнх нь Аяабэд зочилон, Оомотогын үүсгэн байгуулагчын их баяр болох Кайсоо-тайсай-д оролцон,Мирокү-дэн буюу Майдар бурханы их өргөөнд Түмэн газрын сүнс тайтгаруулах ёслолыг хамтдаа үйлдэн хамтдаа залбирч мөргөсөн билээ.Мөн би хилийн чанадын гадаад улс гүрэнд ч мөн Оомотогын зохион явуулж буй энэ мэттэй ижил төстэй үйл ажиллагааг хэдэнтээ харсан билээ.Өнгөрөгч 2006 оны 4 сард би азаар Вашингтон ДС-д зохион байгуулагдсан Энх тайван болоод мөргөлийн цуглаанд оролцсон юм.Үүнийг Католик шашны ариун Sant Egidio-гын эв нэгдлийн холбоотой хамтран зохион явуулсан цуглаан байв.Энэ үйл явдал нь Sant Egidio-н 30 –н жилийн түүхэнд анх удаагаа хойд Америкт хийсэн олон улсын цуглаан байлаа.Оомтогын тэргүүн Еврейн шашны тэргүүнтэй гараасаа хөтлөлцөн алхаж буй дүр зургыг тэр үед би харсан билээ.Ислам, Католик, Грекийн үнэн сүсэгтний шашны тэргүүн, Протестант шашины тэргүүдийн хамтаар Жорж Тауны өргөн чөлөөгөөр хүндэтгэлийн жагсаал хийн, шашин хоорондын энх тайвны үйлсийн тунхаг бичигт бүгд нэг бүрчилэн гарын үсэг зурж байлаа.
Мөн Япон улсад ч Оомото нь бусад шашин болох Буддын шашин, Шиншя-шинто, Кёоха-шинто, Христийн шашинтай хамтран өөрсдийн хамтын итгэл үнэмшилд тулгуурласан төсөлд хамтран оролцож буйг харсан билээ.2 жишээ дурдвал, цаазаар авах ялыг халах хөдөлгөөн хийгээд, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах зэрэг болно.
Би эдүгээгээс 2 жилийн өмнө энд Кобэд ирсэн.Энэ нь Оомото зохион байгуулсан цаазаар авах ялыг халах асуудалтай холбоотой хөтөлбөрийн эхэн үе байсан.Энэ үйл ажиллагаан дээр Америкийн Католик шашны соён гийгүүлэгч хатагтай Sister Helen Prejean цаазаар авах ялыг халахын төлөө явуулж буй өөрсдийн үйл ажиллагааны тухай ярисан билээ.Мөн Америкт оршин суугч Япон иргэн гэрэл зурагчин Тоши Казама гуай цаазын ял сонсогч хийгээд тэдний гэр бүлийнхэн, мөн хохирогч талын гэр бүлийнхний фото зургийг хальснаа буулган ухуулан таниулах үйлс хийж буй бөгөөд дээрх 2 эрхэм энэ өдрийн үйл ажиллагаанд зочноор оролцож илтгэл тависан билээ..
Мөн олон олон шашны тэргүүдийг Оомтод урин залж хамтын ажиллагааны төлөө уйгагүй зүтгэж буй хичээнгүй хийгээд нөр зүтгэлийг харсан юм.Эдгээр зочдыг шашны их зан үйл, ёслол, уулзалт чуулганы хүндэт зочноор урьж оролцуулан, тэдний үгийг сонсдог бөлгөө.Католик, Протестант, Еврей, Ислам болоод бусад олон шашны төлөөлөгчид ирдэг.Дэгүчи Онисабүро гэгээнтнээс эхлээд олон олон тэргүүд Оомтогын шашин хоорондын ойлголцлыг бэхжүүлэх олон улсын чанартай үйл ажиллагааг удирдан чиглүүлж ирсэн түүхтэй.
Саяхан гарамгай удирдан чиглүүлэгчийн нэг нь та бидний өврөөс үүрд мөнх холдон одлоо.Хиросэ Ясүми гуай бол шашин хоорондын хамтын ажиллагааны төлөө өөрийн бүх ухамсарт амьдралаа зориулсан нэгэн билээ.Хамтдааа залбирч, бултаараа цуглахын утга учрир ач холбогдлыг тэрээр хүчтэй ухамсарлаж байсан.Ном бүтээх ажлын явцад би түүнээс сурвалжлага авч байсан бөгөөд тэрээр Синай ууланд зохион явуулсан хоёр удаагын хамтын мөргөлийн тухай ихэд сэтгэл хангалуун баярлан ярьж байсан билээ.Түүний олон улсын шашин хоорондын үйл ажиллагааны төлөө Оомотог удирдан чиглүүлж байсан үйл хэрэг нь түүний Оомотод оруулсан хамгийн том хувь нэмэр гэж хэлж бүрэн болох бөгөөд мартаж үл болох үйлс бөлгөө.Гэсэн хэдий ч хүмүүсийн дотор Хиросэ Ясүми гуай шиг даян дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэгийн төлөө шашин хоорондын ойлголцол, түүний төлөө хүчин чармайх хүмүүн олон буй бөгөөд цаашид ч шинээр төрөн гарах нь ойлгомжтой билээ.
Оомото нь өнгө төгөлдөр баялаг түүх намтартай бөлгөө.Гуниг гансрал хийгээд аугаа ялалт цөм буй.Хүмүүний дотоод ертөнцийг өнгөлөх зорилго бүхий уламжилалт соёлыг хөгжүүлэх үйл хэрэг нь их чухаг үүрэг рольтой хэмээн миний бие үздэг.Оомтогын шашны зан үйл, баяр ёслол нь өнгө төгөлдөр хийгээд гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг сэрээн далладаг увьдистай.Та бүхний хичээнгүйлэн зүтгэх олон улсын шашин хоорондын үйл ажиллагаа болоод дэлхий нийтэд цацаж буй энэрэн нийгүүлсэхүйн уриалга нь өнөөгийн бусармаг ертөнцийн 21-р зуунд туйлын хийгээд хязгаарлашгүй чухаг үйлс хэмээн миний бие бодож байна.Бидний аж төрж буй энэ цаг дор шашин шүтлэг нь хайр энэрэлийн хүч болно хэмээн Оомтогын нийт бишрэн шүтэгч, даган баясагчид итгэдэг билээ.Жишээлэхэд нэг хүн нэг л хүнийг гэгээрүүлэхээс хэдийгээр хэтрэхгүй ч гэлээ.Энэ үзэл санаа бол чухал зүйл юм.Энэ утгаараа гүн гүнзгий утга агуулга бүхий бурханы зарлиг мөн.
Өнөөдөр миний яриаг таалан сонссон та бүхэндээ баярлалаа.
(2007 оны 2 сарын 11 өдөр)
E-mail: