おほもと Oomoto

Энх тайванд хүрэх зам 「Оомотогын үүрэг」

Билл Робетс

Сайн байна уу? Билл Робертс байна.

Өнөөг хүртэлх хугацаанд би Хирошима тийш хэд хэдэн удаа очсон юм.Гэсэн хэдий ч Хирошима дахь Оомотогын салбарт ирж буй нь анх удаа билээ.Хирошима салбар төвийн Цүки-нами баярт оролцож мөргөл үйлдсэндээ туйлын их баярлаж байна.

2001 оноос хойш Оомотогын орон нутаг дахь салбар төвүүдээр айлчилаж эхэлсэн бөгөөд одоогоор 20 гаруй бурханы гэрээр тойроод байгаа билээ.Ихэнх нь 「Оомотогын жинхэнэ дүр」 номыг бүтээхийн төлөөх сурвалжлага хийх зорилготой байсан юм.Энэхүү номыг өнгөрөгч онд Тэн-сэй-шя хэвлэлийн компанид хэвлэн гаргасан билээ.Өнөөдөр энхүү номын япон хэлний хувилбар нь Оомотогын залуучуудын бүлгэмээс сар бүр эрхэлэн гаргадаг 「Мацү-гокоро」 сэтгүүлд цувралаар гарч байгаа болно.Мөн хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэгийн цахим хуудсаар танилцуулсан байгаа.Энэ завшааныг ашиглаад Хирошима салбар төвд нэгийг бэлэглэе гэж бодож байна.Англи хэл мэдэхгүй хүмүүст энэ номын фото зургыг сонирхоорой гэж хүсэх байна.

Мөн өөр бас нэг номыг бэлэглэе.2005 онд Мэшима арлаар аяласан үеийн гэрэл зургын цомог юм.Үүнийг мөн хамтад нь танай төвд бэлэглэж байна.

Би Мэшима арал дээр очих зөвшөөрөл авсан анхны гадаадын иргэн юм. 「Оомотогын жинхэнэ дүр」 номны минь эхний хэсэг нь энэхүү арлын тухай өгүүлэх болно.Олон хүн Мэшима арлын түүх болон гэрэл зургыг үзээд сэтгэл хөдөлсөнөө илэрхийлж байгаа.Ном хэвлэгдэн гарчихаад байхад намайг юуны төлөө ингэж орон нутгийн салбар хороодоор тойрон аялаж байгаа юм бол гэж бодох хүмүүн байж бас магадгүй.Хэд хэдэн учир шалтгааны улмаас би Оомотогын орон нутгийн төвүүдээр айлчилах аяллаа үргэлжүүлж, Оомтогын бишрэн шүтэгч, даган баясагчидтай уулзаж, мөн гэрэл зургын хальснаа буулгаж яваа билээ.

Мэдээж ирээдүйд номоо илүү төгөлдөржүүлэх зорилго агуулж буй боловч, түүнээс илүүтэйгээр эсперанто, англи, япон хэлний тайлбар бүхий Оомтогын тухай гэрэл зургын цомог бүтээхийг зорьж байгаа болно.Оомотогын орон нутгийн салбар төвүүдээр аялах нь миний Оомотогын талаарх мэдлэгийг өргөн цар хүрээтэйгээр тэлж байгаа билээ.Номоо бичиж гаргаснаасаа хойш ч шинэ зүйлстэй учирч, шинэ зүйлсийг сурч байна.Өнөөдөр Хирошимад ирсэн учраас миний өөрийн амьдралаар туулсан бодит туршлага хийгээд дайн ба энх тайвны тухай яриа дэлгэе хэмээн бодож байна.

Эхлээд бага зэрэг урьдын түүх ярия.

Оомототой миний учирсан учиг нь анх урлаг байсан юм.Эдүгээгээс 9 жилийн тэртээ 1998 он, Калифорни мужид амьдрах Колин Киберт гуайн удирдлага дор шаазан болон шавар урлагт суралцаж эхлэсэн билээ.Тэрээр 1980 онд Оомтогоос эрхлэн явуулдаг гадаадын иргэдэд зориулсан ардын уламжилалт урлагын семинарыг дүүргэсэн нэгэн юм.Тэр нэгэн өдөр багш маань манай ангийнханыг хэсэг бүлгээр нь Оомтод аялуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн билээ.Улмаар Дэгүчи Онисабүро гэгээнтний бүтээл болох нэгэн аяганы гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн юм.Тэр цаг үе хүртэл би Оомото болоод тэрхүү бүтээлийн тухай юу ч мэддэггүй байсан юм.Мэдээж уламжилалт цайны аяга хийгээд цайны урлагын багаж зэмсгийн талаарх мэдлэг огт байсангүй.Гэсэн хэдий ч тэрхүү аягыг анх хараад л сэтгэл зүрхээ эзэмдүүлсэн бөгөөд улам ихийг мэдэхийг хүссэн билээ.Улмаар Оомтод айлчилсан юм.

Миний анхны айлчилал 1999 онд, удаах нь 2001 онд Колин багштай хамт Оомотод аяласан юм.Түүний дараагаар Оомтогоос англи хэл дээр хийж гүйцэтгэх ажилд туслахыг санал болгосны дагуу төвийн гадаад харилцааны албанд 3 сарын хугацаатайгаар ажилласан билээ.Түүний дараагаар сайн дурын ажилчны журмаар ирж хэд хэдэн төслүүдэд хамтарч, тэр туршлага маань хожим ном бичиж гаргах үйл болсон юм.

Анх би яг 50 нас хүрэхийнхээ өмнөхөн Японы газар шороон дээр хөл тавьсан юм.Тэр үе хүртэл миний хувьд Япон гэдэг нь тусгай зүйл байлаа.Эцэг эх хоёр маань дэлхийн 2-р дайны дараа Японд нэвтэрсэн цэргийн ажилтан байсан бөгөөд Токиод анх учирсан гэдэг.Тэр үед аав маань явган цэргийн офицерийн сургуулийн, ээж маань бичиг хэргийн ажилчнаар тус тус Японд ирсэн байсан.Улмаар тэд 1947 онд Токио хотноо хуримласан гэдэг.Тэр хоёр Хоккайдо, Киото гээд дайны дараах Японы олон газраар хамтдаа аяласан билээ.

Мөн Фүжи ууланд хамтдаа авирч, хэзээ ч үл мартагдах олон сайхан дурсамжыг үлдээсэн гэдэг.Би тэднийхээ анхны хүүхэд нь бөгөөд 1950 онд Америкт мэндэлсэн.Гэсэн хэдий ч би 1949 оны 4 сард буюу ээж аав хоёрыгоо Японоос нутаг буцахаас 3 сарын өмнө олдсон юм.Энэ утгаараа 1950 онд Америкт шуугиан тарьж байсан транзистор радиотой адилхан би ч бас 「Made in Japan 」 бөлгөө.1999 оны 4 сард миний анхны Японыг зорисон аялал бол анх Японд эхийн хэвлийд бүрдсэнээс хойш яг 50 жилийн дараа байлаа.

Өнөөг хүртэл би дэлхийн олон орноор аялаж, хэд хэдэн улсад аж төрж үзлээ.Гэсэн хэдий ч Японы урлаг соёл намайг эзэмдсэн юм.Ялангуяа Оомотод айлчилах үеэр үүнийг хүчтэй мэдэрдэг.Энгийн үед би Силикон Валлид(Silicon Valley)амьдарч байгаа.Чөлөөт сэтгүүлчийн хувиар цахим аж үйлдвэрлэлийн тухай бичиж ирсэн билээ.

Силикон Валли бол Калифорнийн Санта-Клара хотын хоч бөгөөд цахим төхөөрөмжийн хагас дамжуулагчыг анх үйлдвэрлэсэн газар юм.Төв нь Сан-Жосе(San Jose) бөгөөд, Сан-Францискогоос өмнө зүгт 90 km-т байрладаг.Дээр дурьдсанчилан би Оомтотой анх урлагаар дамжин танилцсан бөгөөд яваандаа Оомото нь дан ганц урлагаар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгосон юм.Учир иймээс миний номын дэд гарчгийг 「21-р зууны урлаг, оюун санаа, мөн энх тайванд хүрэх зам」 гэж өгсөн байгаа.

Оомотогын надад хамгын их таалагдсан зүйл бол урлагт хандах хандлага, түүний төлөөх уйгагүй зүтгэл бөлгөө.Гэсэн хэдий ч миний хамгийн их хүндэтгэж буй үйлс нь энх тайвны төлөөх шашин хоорондын ойлголцлын төлөөх үйл ажиллагаа юм.Оомото нь 「Бүх шашин нэгэн язгуур эхтэй」 гэх сургаалыг номлодог нь тэдний бусад шашнаас өөр онцгой нэг зүйл билээ.Үүний үр дүнд бүх шашин харилцан бие биеээ ойлгон хүндлэх үйлсийг дэлгэрүүлж байна.

Шашин хоорондын ойлголцол хийгээд хамтын ажиллагаа өнөөгийнх шиг өргөн цар хүрээтэй явагдах бүүр өмнөөс Оомото нь энэ асуудлаар тууштай ажиллаж ирсэн билээ.Нэгэн эрдэмт хүмүүн хэлэхдээ 「Бүх шашин харилцан бие биенээ хүндэтгэн болгоох тэр цаг ирээгүй тохиолдолд даян дэлхийд энх тайван цогцлохгүй」 хэмээсэн байдаг.Харилцан нэгнийгээ хүндэтгэх үзэлд хүрэх гүүр нь хамтран зөвлөлдөх хамтын ажиллагаа билээ.Иймийн тулд олон улсын шашин хооронд харилцан ярилцах гэдэг нь энх тайвныг бодитоор цогцлоох амин чухал зүйлсийн нэг билээ.

Хирошима хотын иргэд та бүхэн энх тайвны тухай их зүйлийг мэддэг буйзаа.Анх би Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд зочилсон үеийнхээ дурдатгалыг хэзээ ч үл мартаж чадна.2000 оны хавар, хоёр дахь удаагын Оомтод хийсэн аялалын үе байлаа.Хамт ирсэн найзтайгаа айлчлалын хэсгийг төлөвлөгөөг нэг өдрөөр хойшлуулан, хамтдаа Хирошима явсан билээ.Орчуулагчгүй явсан тул бидний хувьд бяцхан адал явдалт аялал байсан юм.Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнгээр дайрч дурсгалын үзэсгэлэн болоод кино дүрс үзэж, тэнд дэлгэсэн үзмэрүүдийг харж явлаа.Элгээ эмтлүүлэх мэт сэтгэгдэл төрж байсан юм.Жирийн Америк иргэнийг бодвол би өөрийгөө түүхийн хувьд арай илүү ойлгоцтой гэж боддог.Америк улсын цөмийн зэвсгийн тухай ч адилхан нэлээдгүй зүйлийг мэддэг байсан.Мөн Америк дахь цөмийн бөмбөг хаясан талаарх засгийн газрын доторх маргааны тухай ч бас мэдэж байгаа.Цөмийн зэвсэг нь ямар хэмжээний хор хохиролыг учруулдагыг ч урьд нь фото зургаас харж байсан билээ.

Одоо бол хуучин номын тоонд орох Америкийн Жон Херсигийн(John Hersey)тэмдэглэлийг урьд нь би уншиж байсан юм.Энэ тэмдэглэл нь New Yorker magazine сэтгүүлд Хирошимад атомын бөмбөг хаясны нэг жилийн дурсгалд зориулан нийтлэгдсэн бөгөөд, хожмоо 「Хирошима」 нэрээр ном болон гарсан билээ.

Энэ ном өнөөдөр ч хэвлэгдсээр байгаа бөгөөд 1945 оны 8 сарын 6 өдөр болсон тэр эмгэнэлт явдлын тухай Америкийн ард түмэнд мэдрүүлэх нэгэн чухал баримт бичиг юм.Херси энэ номондоо Хирошимагын нэг дүүргийн 6 золиос бологч хүний яриаг хүчтэй сэтгэгдэл үлдээхүйцээр нарийн нямбай тусган дүрслэсэн хүүрнэсэн байдаг.Золиос бологсдын хамаатан садан хийгээд тэдний найз нөхдийг өргөн хамарсан сурвалжлага ярилцлагыг үндэс болгон бичсэн юм.Херси энэ үйлдлээрээ хүн төрлөхтний хувьд дэндүү хүмүүнлэг бус, хэцгий балмад үйлдлийнх зүг Америкийн ард түмний нүүрийг харуулж чадсан билээ.Тиймээс би Хирошимагын энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд ирэхээс өмнө энд болсон үйл явдлын тухай багагүй мэдэж байсан юм.Гэсэн хэдий ч 2000 оны 4 сард өөрийн нүдээр үзээд үнэхээр хэлэх үг олдоогүй билээ.Америкийн үе хойчын бүх ерөнхийлөгч энэхүү дурсгалын музейг үзэж байхаар үндсэн хуульд тусгах хэрэгтэй гэж бодож байсан тэр өдрийг өнөөдөр ч би тодоос тодхон санаж байна.

Дурсамжын музейгээс гараад бид 2 нарны элчинд бүлээссэн сандал дээр сууцгаав.Ярилцаж, бас уйлж үл чадав.Нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа би энх тайвны цэцэрлэгт хүрээлэнгээр алхав.Цэцэрлэгт хүрээлэн эрдэнэт амь, баяр баясгалан, энх тайвнаар бялхаж байлаа.Сакүра цэцэглэсэн хаврын улиралын бямба гараг.Олон хүмүүс гэр бүлийн хамтаар сакүра дэлбээлснийг харж баясан зугаалж байлаа.Энэ дүр зураг нь хэдхэн хормын өмнө мүзейд үзсэн зүйлын яг эсрэг туйл байсан юм.Энэ дүр зураг надад бас миний найзад ямар их тайвширал тайтгарал бэлэглэснийг мэдэх боломжгүй.Өчигдөр очсоноо оруулаад нийт 3 удаа энд ирлээ.Хэзээ ч ирсэн ижилхэн сэтгэгдэл үлдэх боловч хамгийн анхных нь хамгийн гүн хоногшин үлджээ.

Дурсамжын музейд очих бүрийд энэ мэт сэтгэгдэл төрөх бөгөөд үүнтэй ижил сэтгэгдэл үлдээх хэд хэдэн газар байдаг.Би өөрийн биеэр дайны аймшгийг мэдрэх хэд хэдэн тохиолтой учирч байсан билээ.Ихэнх Америк хүн ингэж өөрийн биеэр мэдрэх боломжгүй ба магадгүй ихэнх Япон хүн бас мэдэрч чадаагүй гэж бодож байна.

Намайг 8 настай байхад, аав маань зүүн Францын Метз (Metz)гэдэг хотод байрлах Америкийн цэргийн баазад ажиллах тушаал авсан юм.Метз бол Вердан(Verdun)хотоос ойролцоогоор 50km зайтай оршдог.Вердан бол дэлхийн 1-р дайны үед хамгийн ихээр хохирол амссан газар бөгөөд энд Франц болоод Германы арми тасралтгүй 10-н сар тулалдсан юм.Хамгийн их цус урссан тулаан болж, Францын 540,000, Германы 430,000 цэрэг дайчид хохирсон гэдэг.Хоёр улсын зүгээс нийт нэг сая орчим хүн эрсэдсэн гэх бөгөөд нарийн тоо баримт өнөөг хүртэл гараагүй.Энэ дайны эцэст аль нэг тал нь ялагдаж, эсвэл аль нэгд нь ямар нэгэн ашиг огт байгаагүй билээ.Верданд болсон аймшигт тулаладааны үед хэт их хүн үхсэнээс болж энэ газар тэр чигтээ булшаар дүүрсэн оршуулгын газар болж хувирсан юм.Газар сайгүй бууны жад сэрвийх бөгөөд энэ дүр зураг нь зэвэнд идэгдсэн өргөс бүхий үл мэдэгдэх ургамал соёолж буй мэт харагддаг.Энэ газар бол тэр чигтээ нэг том булш билээ.Тэр үед 8-н настай хүүхэд байсан би тэрхүү эмгэнэлийн тухай төдийлөн сайн ойлгоогүй хэдий ч энэ нь балчир ахуйдаа биеэр үзсэн анхны дайны дурдатгал байлаа.Дайн бол хамгийн жигшүүрт зүйл бөгөөд эрдэнэт амийг сүйтгэгч утга учиргүй зүйл юм.Энх тайван гэдэг бол хамгийн зөв сонголт билээ.

Европд аж төрсөн 3 жилийн хооронд би өөр нэг дайны шархыг харсан юм.Бид 1944 оны 6 сарын 6 өдөр нэгдсэн улсын цэргийн Франц дахь баазад очсон билээ.Хэдэн мянган Америк, Англи, мөн Канад цэргийн булш Норманди(Normandy) тэнгисийн эрэг даган нэлийж байлаа.Дараа нь бид Дакаүд(Dachau)бас очсон юм.Дакаү бол дэлхийн 2-р дайны үед хүчлэн хорих лагерийн нэг бөгөөд Германы хамгийн үзэсгэлэнтэй орон нутаг болох Мюүнхэнээс холгүй оршдог.Энд Германууд еврэй, католик шашинтнууд, цыганчууд, Еховагын гэрчүүд(Jehovahs Witnesses),комунистууд, мөн бусад улс төрийн хоригдол, эсэргүү хөдөлгөөний удирдагчид, ижил хүйстнүүд, бусад Герман үндэстний устгахыг хүссэн хүмүүсийг тамлан зовоодог байлаа.Гэсэн хэдий ч энэ байгууламжийг голдуу еврэйчүүдэд зориулан босгосон гэдэг.

Тэр үед Дакаү нь албадан хөдөлмөр эрхлүүлэх газар байсан бөгөөд хожмоо Нацистуудын еврейчүүдийг хомроголон устгах газар болон хувирч, үй олноор устгах ажиллагааг эрхэлэж байсан том хэмжээний газруудын нэг болсон билээ.Дакаү өнөөдөр тэр эмгэнэлт үйл явдлын гэрч болон дурсамжын музей болон ажиллаж байна.Энд тэр үеийн цэргийн байр болоод мөн хоригдлуудын усанд ордог шүршүүрийн өрөө байдаг бөгөөд усны оронд газ хэрэглэж байсан.Мөн шарил шатаах зуухны ам онгойн харлах бөлгөө.Энэ мэтчилэн дайн хийгээд түүний аймшигыг дахин өөрийн биеэр мэдэрсэн юм.

Европт байхдаа бидний гэр бүл бас олон сайхан зүйлүүдийг үзсэн.Гэхдээ миний учирсан Баадан, Норманди, Дакаү зэрэг газруудад үзэж харсан дайны ул мөр хийгээд эмгэнэлт шарх зэрэг нь миний өнөөг болтол үзэж харсан сүм хийд, цайз хэрэм, соёл урлаг зэргийн сэтгэлийн тусгалаас илүү хүчтэйгээр бага балчир оюунд минь хоногшин үлдсэн юм.

Хожим нь би Холокасттай(Holocaust) учирсан юм.Ерусалемийн Хебри (Hebrew University)их сургуульд нэг жил сурсан бөгөөд тэр үед Яд Башемд(Yad Vashem)зочилсон билээ.Энэ бол Холокастад амь үрэгдсэн мянга мянган еврей хүмүүсийн дурсгалд зориулсан Израйлын дурсгалын асар юм.Яд Башем гэдэг нь 「Их бурханы мутар」 гэсэн утгатай үг юм.

Миний бие Израйлд 35-н жилин тэртээ Холокастын хорихоос амьд үлдсэн олон олон хүмүүстэй уулзаж ярилцсан бөгөөд тэднийг танихад амархан байсан.Учир нь тэдний гар дээр албадан хорих газрын өрөөний дугаарууд шивээстэй байдаг.Эдгээр хүмүүсийг хараад Израйл хүнтэй хамт нэг өрөөнд хоригдож байсан тэр нэг эх хүнтэй учрах хүртэл сэтгэл зүйн хувьд тэгтлээ их шаналдаггүй байлаа.Тэрээр Рүмин улсаас гаралтай нэгэн бөгөөд энд хоригдож байжээ.Аль хэсэгт хоригдож байсныг нь би асуугаагүй юм.Тэрээр миний амьдарч байсан оюутны дотуур байранд уулзахаар ирэхэд нь түүний бугалга дээрх шивээсийг хараад би нулимсаа арай ядан барьж байлаа.

Дакаүд нэг л удаа очиход хангалттай газар.Гэсэн хэдий ч би 20-иод жилийн өмнө дахин тийш очих шаардлага тохиосон билээ.Насанд хүрсэн хойноо очсон хэдий ч бага ахуй насандаа очиход төрсөн сэтгэгдэл тэр л хэвээр байсан юм.Гүн гүнзгий шаналал, уур хилэн, үзэн ядалт мөн утга учиргүйн дүр зураг.Ном бичихийн тулд би Нага-сакид очсон юм.Цөмийн бөмбөгний гамшигт нэрвэгдсан 3-н хүнээс ярилцлага авсан бөгөөд тэдний нэгийг Оницүка Акико гэдэг.Тэрээр тухайн үед Оомотогын Нага-саки салбарын тэргүүнээр ажиллаж байсан билээ.

1945 оны 8 сарын 9 өдөр Нага-сакид хаясан цөмийн бөмөгийн тэсрэлтийн үед тэр 5-н настай байсан хэдий ч тэр үед болсон ихэнх зүйлийг сайн санаж байсан юм.Түүний ээж нь усан онгоцны үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд яагаад ч юм тэр өдөр золоор ажилдаа явалгүй гэртээ амарч байжээ.Үйлдвэр нь цөмийн тэсрэлтийн дараах агаарын долгионы цохилтод өртөж сүйрсэн бөгөөд хэрэв тэр үед ажиллаж байсан бол амиа алдах байсан гэдэг.Миний уулзсан тэр хүмүүс Америк хүмүүсийг үзэн ядахгүй байсан бөгөөд харин энэ мэт гамшгийг дахин хэзээ ч гаргахгүйн төлөө хичээх хэрэгтэй хэмээн ярьсан юм.Ооцүка гуай Оомотогын бишрэн шүтэгч бөгөөд өөрийн итгэл сүсгээр дамжуулан энх тайвны төлөөх үйл хэрэгт оролцож, нөгөө нэг хохирогч нь ном зохиол, дүрс бичлэг, хэвлэлийн хуудсуудын цуглуулгаар дамжуулан, бас нэг нь хүүхэд багачуудад өөрийн биеэр үзсэн дайны гамшгийн тухай ярьж таниулах замаар энх тайвны төлөөх үйл хэрэгт тус тус оролцож байлаа.Би анх Хирошима дахь Цөмийн гамшгийн дурсгалын музей хийгээд яг тэсрэлт болсон тэр газрыг өмнөд Кюү-шюүд ажиллах Оомтогын сурталчилан ухуулагч Мацүнага Үмэо гуайтай хамт үзэж сонирхсон билээ.Тэрээр өнөөг хүртэл зуурдаар нөгчсөн хүмүүсийн сүнс тайвширдаггүйг мэдэрдэг тухайгаа ярьсан билээ.Урьд нь Оомотогын тэргүүн энд айлчилсан тухай, мөн түүнд тэр үед төрсөн сэтгэгдлийн тухай тэрээр надад ярьж өгсөн юм.Тэр үед би өөрөө өөрийгөө үзэн ядаж зүхэж байлаа.Энэ мэт сэтгэгдэл нь Хирошима дахь энх тайвны төлөөх дурсгалын цэцэрлэг, Дакаү, Яд-Башам зэрэг газарт очих үед төрдөг билээ.Намайг коллежийн ахлах анги төгсөөд нэг жил ч болоогүй байхад миний дотны найз Ветнамын дайнд амь үрэгдсэн юм.Би өөрийн төрсөн улс Америкийг хамтатган дайн хийж цэрэг стратеги, улс төр, эдийн засгаа бэхжүүлдэг систем бүхий улс гүрнүүдийг ихэд үзэн ядаж жигшдэг юм.Үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэдэг улсуудыг ч мөн адил.

 Түүхчдийн хоорондох маргаан үеийн үед үргэлжлэх буйзаа.Америк улс дайныг дуусгавар болгохын тулд цөмийн бөмбөг хаях зайлшгүй шаардлага байсан эсэх талаар.Аль альных нь хувьд өөр өөрийн үзэл бодол буй.Гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын онц нууцын ангилалд багтаж байсан бичиг баримтаас харахад цөмийн бөмбөг хаях зайлшгүй шаардлага байсан эсэхийг огт нотлож тайлбарлаж чадахгүй байгаа.Тэр тусмаа Японы эзэн хааны 1945 оны 7 сард Трүман(Harry S Truman1945~1953) ерөнхийлөгчид илгээсэн цахилгаан утаст бүрэн мөсөн бууж өгөх тухай харилцан зөвшилцөх тухай санал тавьсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Миний үеийн ихэнх Америкийн иргэд хийгээд би ч бас доорх суртал тайлбарт итгэж ирсэн.Энэ нь 「Бид цөмийн бөмбөг хаяж байж л дайныг зогсоосон.Үүнээс өөр ямар ч сонголт байгаагүй」 гэсэн тайлбар байлаа.Өнөөдөр бид үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэлгүйгээр дайныг дуусгавар болгож болох байсан гэж бодож байна.Мөн Францад ч гэсэн олон мянган цэрэг эрсийн амийг золиослолгүйгээр эзлэн авч болох байсан хэмээн бодож байгаа.

Японы арми дэлхийн 2-р дайны үед олон олон аймшигт алан хядлагыг үйлдсэн гэж бодогддог.Сувдан арлыг довтлох үед 2500 хүний амь хохирсон.Тэдний дийлэнх нь цэргийн албан хаагчид байсан билээ.Гэсэн хэдий ч Нагасаки, Хирошимагын хохирогчидын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд болон өндөр настнууд байсан юм.Эдгээр хүмүүсийн амь нас сувдан арлыг довтолсоны төлөөс болох учиргүй билээ.

Дэгүчи Онисабүро гэгээнтэн тэр үед Японы засгийн газрын үйл ажиллагааг эрс шүүмжилэн анхааруулж байсан хэмээн сонссон.Түүний энэ анхааруулгыг үл тоомсорлосоны гамшиг Токиогын их бөмбөгдөлт, улмаар Хирошима, Нагасаки хэмээн үргэлжилсэн буйзаа.Тоож сонсох нь бүү хэл Онисабүро гэгээнтэнг хилсдүүлэн барьж хорисон юм.

Намайг бичиж буй номынхоо судалгааны ажлаар Оомотод нэлээдгүй хугацаагаар саатаж байх үед цөмийн бөмбөг хаясны 60-н жилийн ой тохиосон билээ.Би 1980-аад оны үед ажиллаж байхдаа Детройт Фрий Пресс гэх өдөр тутмын сэтгүүлд Нагасакид уулзаж сурвалжилсан 3-н хүний тухай нийтлэл бичсэн юм.Түүгээр дамжуулан цөмийн бөмбөг хаясан үйлдэл нь зөв байсан хэмээн нотлогдох эсэх, мөн үнэхээр тийм шаардлага байсан уу? гэсэн асуултыг уншигчдад дэвшүүлсэн юм бөгөөд үр дүн нь гайхалтай зүйл байлаа.Уншигчдаас нийт 30 гаруй цахим шуудан хүлээн авсан нь энэ төрлийн сэдвийн хувьд тийм ч цөөн тоо биш юм.Бараг тал хувь нь надтай санал нэгдэж, тэдний олонхи нь миний энэ төрлийн сэдэв хөндөж буйг зөвтгөн дэмжсэн байсан.Үлдсэн хэсэг нь намайг буруутгасан билээ.Тэдний дотор намайг үзэн ядсан хүмүүн ч бас байсан бөгөөд Америкт хэзээ ч бүү ир хэмээн бичсэн байлаа.Мөн эх орноосоо урвагч хэмээн бас бичсэн байсан.

Өнөөгийн Америк улсад энх тайвны тухай ярьж бичхийн тулд ихэд болгоомжтой байх шаардлагатай.Тиймээс би дээрх цахим захидлуудад их нухацтай бас болгоомжтойгоор хариу бичиж илгээсэн билээ.Цахим захидлаар дамжуулан тэдэнтэй харилцахыг хүссэн юм.Жишээлхэд надтай эсрэг саналтай байсан ч гэлээ эсрэг этгээдийнхээ үзэл бодлыг ойлгох гэсэн оролдлого байлаа.Өнөөдрийн Америкийн нийгэмд энэ мэт энх тайвны тухай харилцан ярилцах нөхцөл боломж нэн хомс юм.

2001 оны 9 сарын 11 өдрийн тероризм нь Америкийн ард түмнээр хязгаарлагдахгүй нийт хүн төрлөхтнийг цочирдуулсан үйлдэл болсон.Би ч мөн цочиролд орсон хэдий ч бусад Америк хүнийг бодвол хөнгөн чанартай байсан.Хүн төрлөхтөн 9 сарын 11 өдрийн үйлдлээс илүү аймшигтай үйлдэл хийж чаддаг гэдгийг мэдэх мэдлэгтэй байсантай холбоотой.Мэдээж тэр үйлдэл нь аймшигтай зүйл байсан хэдий ч Хирошима Нагасакид энгийн номхон ард иргэдийг хомроголосон тэр гаслант үйлдэлтэй харьцуулшгүй билээ.Америкийн энгийн иргэдийн нэлээдгүй хэсэг нь ингэж бодож байгаа хэдий ч сэтгэлийн гүндээ тэгж хүлээн зөвшөөрч чадаж буй гэдгийг хэлэх боломжгүй юм.Учир нь тэдний дийлэнх нь Хирошима Нагасакид очиж үзээгүй билээ.

Харамсалтай нь Америкийн удирдагч 9 сарын 11-ний үйлдлийн эсрэг нийтийн уур хилэнг хөөрөгдөн дэвжээж, хууран мэхлэлт хийгээд бохир үйлдлээр дамжуулан бидний нүдийг таглан, улмаар Ирак улсад дайн зарласан билээ.Өнөөдөр бид гутамшигт үйлдлийн дарамтыг тээн аж төрж байна.4-н жилийн өмнөхөн олон хүмүүс дайныг дэмжиж байсан хэдий ч өнөөдөр Америкийн олон иргэд Ирак улсад довтолсныг буруушааж байгаа юм.Миний бие Ирак улсад довтолсныг зөв гэж нэг ч удаа бодож байсангүй. Учир нь ёс жаяг, үзэл суртахуунгүйгээр бусдын улс оронд довтлох нь хүмүүний нийгмийн ёсноос гажууд зүйл хэмээн хатуу боддогтой холбоотой юм.1941 онд Япончууд Америкийн Сувдан арал(Pearl Harbor) руу довтолсон үйлдэл нь алдаа байсны ижил 2003 онд Иракийг довтолсон нь бас Америкийн алдаа гэж би хувьдаа үздэг.

Өнөөдөр өрнөж буй асуудлын тухайх ойлголтоо гүнзгийрүүлэх үүднээс би ойрхи дорнодын түүхийг судалж үзсэн билээ.Садам Хусейныг устгах нь зүйтэй үйл хэмээн бодож байсан боловч нөгөөтэйгүүр Иракийн ястан үндэстэн хооронд энх тайвныг цогцлоох гэдэг нь огт магадлалгүй хэмээхэд хэтрүүлэг болхооргүй хэмжээний төвөгтэй нарийн зүйл болов уу хэмээн төсөөлж байсан.Цөөн тооны оюуны өндөр боловсрол бүхий Америк иргэд Ирак тийш хийсэн дайны эхлэлийг буруушааж, анхааруулан сануулж байсан билээ.Гэсэн хэдий ч эрх мэдэлтнүүдийн хэн нь ч тэднийг сонсохыг хүсээгүй юм.Сонсох нь байтугай Ирак тийш хийх дайныг буруутгагч хүмүүсийг тероризмаас хулчийгсад хэмээн буруутган, эх оронч үзэлгүй хэмээн адлаж байлаа.Өнөөдрийн Ирак туйлын хүнд хэцүү нөхцөлд оршиж байна.Мөн хэдий чинээ олон цэрэг илгээнэ төдий чинээ байдал улам хүндэрнэ.Хэдийгээр миний хувийн бодол боловч ерөнхийлөгч Бушыг хариуцлага хүлээлгэх суудалд суулгах ёстой ч, түүнд ерөнхийлөгчийн албыг дахиад 2 жил хаших хугацаа байна.Ерөнхийлөгч Бушыг Хирошима болоод Дакаүд очиж үзээгүй гэж боддог.Хэрэв очиж үзсэн бол өнөөдөр тэс өөр үзэл бодлого бүхий удирдагч байх ёстой.Бушын халааг залгамжлагч хэн ч байлаа гэсэн түүнийг асар хүнд олон асуудлууд тосон угтах учиртай.Эхлээд олон олон улстай энх тайванч уур амьсгал үүсгэх шаардлага буй.

Хирошима нь энх тайвны төлөөх харилцан ойлголцолын талаар асар их туршлага хуримтлуулж ирсэн.Хүн төрлөхтний түүхэнд үйлдэгдсэн энгийн ард түмнийг үй олноор хомроголон устгах томоохон үйл ажиллагаа явагдсан газруудын нэг бөгөөд, өс хонзон санахын оронд энх тайвныг бодитоор цогцлоох үүд хаалгыг байнга эрэлхийлж ирсэн билээ.Хирошимагын оршин суугч ард түмэн үнэхээрийн гайхалтай энх тайванч хотыг бүтээн босгож чадсан.Олон олон хурал цуглааныг зохион байгуулж, энх тайван хийгээд хүч үл хэрэглэхийн төлөөх олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүсэн билээ.Энх тайван гэдэг нь Хирошимагын нэрийн хуудас болсон юм.

Өнгөрсөн жилийн 11-р сард энэ мэт үйл ажиллагааны нэгэнд биеэр оролцсон юм.Энэ нь Хирошимагын энх тайвны чуулга уулзалт байсан.Та бүхний дунд ч энэ чуулга уулзалтын тухай сайн мэдэх хүн олон байгаа гэж бодож байна.Мөн өөрийн биеэр оролцсон хүн ч цөөнгүй байгаа буйзаа.Энх тайвны төлөөх үйл ажиллагааны дээд шагнал болох Нобелийн 3-н шагналтан тус чуулганд оролцсон.Төвдийн дээрхийн гэгээн Далай лам, өмнөд Африкийн гол шашины тэргүүн Арчбишёп Түтү(Archbishop Desmond Tutu),Хойд Ерландын Белфастын(Belfast)Бетти Вилямс(Betty Williams)нар байсан билээ.

Далай лам бол Дундад улсын явуулж буй төвдийн газар нутгийн маргааныг энхийн замаар, хүч үл хэрэглэх замаар шийдвэрлэх үйл хэрэгт оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал хүртсэн юм.Тэрээр нийт хүн төрлөхтний туйлын зүтгэл хийгээд түүний төлөөх чин сэтгэлтэй байхын чухлыг онцлон ярьж байсан билээ.Тэргүүн Түтү нь өмнөд африкийн засгийн газрыг буруушаан, үл хүч хэрэглэх зарчмаар ажиллаж амжилт гаргасаныхаа төлөө Нобелийн шагнал хүртсэн юм.Тэрээр энх тайван болоод арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халсаны дараа эв хамт ойлголцлын зөвлөлийг үүсгэн байгуулж, хар болон цагаан арьстны тэгш эрхийн төлөөх үйлсийг өрнүүлсэн билээ.

Хатагтай Бетти Вилямс(Betty Williams)бол 1970 оны үед хойд Ирланд дахь энх тайвны хөдөлгөөнийг анх өрнүүлсэн үйлсээрээ Нобелын шагнал хүртсэн нэгэн билээ.Католик болон Протестант шашны бишрэн шүтэгчид хамтдаа суралцах анхны бага сургуулийг Бельфастад анх барьж байгуулсан юм.Дээрх хурлын чөлөөт асуулт хариултын ажиллагааны үеэр Бетти Вилямс хатагтай энх тайвны үйл хэрэгт Хирошимагын оруулсан хувь нэмэр хийгээд түүний чухлыг онцлон, мөн Оомотогын гүнзгий оролцоо холбоо бүхий олон улсын шашин хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлын тухай гэх мэт өргөн цар хүрээтэйгээр өрнөсөн юм.

Асуултуудаас тухайлан дурдвал, 「Нэг хүн дэлхий ертөнцийг өөрчлөхийн тулд юуг хийж чадах вэ?」 гэсэн асуултад тэрээр,「ямар нэг зүйлийг эхлүүлэх хэрэгтэй.Энэ нь юу ч байж болно.Ямар өчүүхэн жижиг зүйл байх нь хамаагүй.Гэхдээ хайрлах энэрэхийг мартаж үл болно.Эв нэгдлийн төлөө ямар ч жижиг үйл багадана гэж үгүй.Хэрэв та тэрхүү үйлээрээ дамжуулан ганц хүнд ч болов нөлөөлж чадваас энэ нь үнэхээрийн үнэ цэнэтэй үйлс юм」хэмээжээ.

 Би түүний үгийг сонсоод Оомотогын тухай бодсон юм.Шашин хоорондын ойлголцлын төлөөх үйлийг үргэлжлүүлэхэд, жишээ нь нэг хүн байсан ч хамаагүй гагцхүү түүний сэтгэлийн чавхдасыг хөндөж чадваас тэр нь туйлын үнэ цэнэ бүхий үйлс мөн хэмээн Оомотогын хэд хэдэн бишрэн шүтэгчээс сонссон билээ.Энэ нь туйлын гайхамшигтай сэтгэл зүй биш гэж үү?Үнэн хэрэгтээ Оомотогын үйл ажиллагаа нь нэг хүн бус олон хүмүүнд нөлөөлж чадаж буй гэж хэлэхэд Бети Вильямс гуай санал нэгдэнэ гэж бодож байна.Энд би хэд хэдэн бодит жишээ дурдая.

2002 онд Киото хотод Оомотогын зохион байгуулсан 2 дахь чуулган дээр олон шашны удирдагч тэргүүд оролцож,хамтдаа мөргөл үйлдэх сайхан үйл хэрэг тэнд өрнөсөн юм.Түүнээс хэдэн хоногын дараа дээрх чуулганд оролцсон шашны тэргүүд Оомотог үндэслэгчийн их баяр ёслолд оролцсон билээ.Мөн Майдар бурханы их өргөөнд зохион явагдсан түмэн газрын сүнс тайтгаруулах их ёс үйлд хамтдаа мөргөл үйлдсэн билээ.

Хилийн чанад дахь гадаадын улс орны сүм хийдэд Оомото тэр орон нутгийн шашны тэргүүнүүдтэй хамт хамтарсан мөргөл үйлдэж буй дүр зургыг харж байсан.Өнгөрөгч онд Вашингтоны ариун Сант Ежидиод(Sant Egidio)зохион явагдсан энх тайвны төлөөх хамтарсан чуулганд оролцох завшаан тохиосон билээ.Оомотогын төлөөлөгчид Еврей, Ислам, Католик, Грек, мөн Протестант шашнуудын тэргүүдтэй гар хөтлөлцөн Жёоржтауны өргөн чөлөөгөөр алхаж байсан. Энэ нь шашин хоорондын олон улсын харилцан ойлголцлын үр дүнг илтгэх сайхан дүр зураг байлаа.

Түүнчилэн Япон улс дотор ч мөн Оомотогын итгэл үнэмшил болсон энх тайвны төлөөх үйл хэрэгт бусад шашны тэргүүд хамтран ажиллаж буйг олонтаа харсан билээ.Цаазаар авах ялыг халах, мөн дэлхийн холбооны төлөөх үйл ажиллагаа миний толгойд шууд буусан юм.Оомтогын томоохон баяр ёслолын үйл ажиллагаанд Католик, Протестант, Еврей, Ислам зэрэг олон шашны тэргүүд удирдагчид оролцдог билээ.Ойрын үед ойрхи дорнод судлаачид болоод ойрхи дорнодын улс төрийн зүтгэлтэн, тэр дундаа Израйл, Иордан, Египетээс Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд, мөн Палестиний өөртөө засах засгийн газрийн Япон улсад суугаа төлөөлөгчид ч Оомотогын баяр ёслолд уригдан оролцдог юм.

Энэ мэт зүтгэлийн цаана Оомотогын хүн тус бүрийн хүчин чармайлт буй.Эдүгээ бурханы оронд заларсан Хиросэ Ясүми гуай өөрийн ухамсарт амьдралаа энэ л үйл ажиллагаанд зориулсныг нэгэнтээ бид мэдэж байгаа билээ.Тэрээр олон өөр шашны сүсэгтэн бишрэгчид хамтдаа хэлэлцэн ярилцаж, хамтдаа мөргөл үйлдэхийн утга учирт гүн гүнзгий итгэж байсан гэдэгт эргэлзэх зүйл үгүй буйзаа.Оомотогын тухай бичиж байсан номын материал цуглуулах явцдаа Хиросэ Ясүми гуайгаас ярилцлага авч байх үед тэрээр 1979 он болоод 1984 онд нийт 2 удаа Синай уулын мөргөлд Оомотог төлөөлөн оролцож байснаа бахдан хуучилсан билээ.Хиросэ гуай ойрхи дорнодын энх тайван гэдэг нь нийт дэлхий ертөнцөд энх тайвныг бодитоор цогцлоох үйлсийн түлхүүр хэмээн итгэж улмаар ойрхи дорнодоос гадаад харилцааны элч төлөөлөгчдийг Оомотогын төвд урин хамтын ажиллаганы төлөө их зүйлийг хийсэн билээ.Энэ бол Оомото нь ойрхи дорнодын энх тайвны үйл хэрэгт өөрсдийн бодит хувь нэмрийг оруулж чадна хэмээн итгэсний илрэл бөлгөө.

Миний Ерусалемд сурч байх 1971-1972 он бол өнөөгийн түгшүүрт Израйлын шинэ үеийн түүхэн дэх хамгийн амар тайван энх тайванч цаг үе байсан гэж хэлж болох байх.Түүнээс 10-н жилийн дараа би Детройт Фрий прэсс хэвлэлийн газрын гадаад мэдээ мэдээллийн албаны ажилтан болж олон улсын мэдээний сурвалжилагчаар ажилласан билээ.Детройт муж бол нэлээдгүй Еврей үндэстэн оршин суухаас гадна Арабаас цагаачилан ирсэн иргэд их байдаг.Энэ утгаараа Детройт Фрий прэсс хэвлэлийн газраас эрхлэн гаргах мэдээ мэдээдлэлд ялангуа ойрхи дорнодтой холбоотой мэдээлүүдэд няхуур хандаж анхаардаг байсан.Тогтмол хугацаагаар тайлан болон гэрэл зураг илгээдэг байлаа.Тэр дундаа би Израйл Палестиний асуудлыг уншигч олонд зөвөөр ойлгуулах зорилгоор тусгай хуудас төлөвлөн, түүнийхээ бүтэц зохион байгуулалт болоод редактороор өөрөө ажилласан юм.

Энэ мэт харилцаа байсан тул ойрхи дорнод, тэр дундаа Израйл Палестинаас хүүхэд залуучуудыг Оомото урьж буйг сонсоод ихэд баярласан юм.Мэдээж энэхүү үйл хэрэгт Хиросэ Ясүми гуай ч чин сэтгэлээсээ баярлан байсан билээ.Улмаар би ч бас энэ үйл хэрэгт оролцсондоо туйлын их бахархан баярлаж байлаа.

2003 онд Аяабэ төслийн хүрээнд Аяабэ хотын урилгаар Израйл Палестиний 10 орчим насны 7-н хүүхэд багачууд нэг долоо хоногын турш Японд хамтдаа аж төрсөн билээ.Хамтдаа хэлэлцэж, хамтдаа тоглож наадан, хоорондоо харилцан ойлголцсон юм.

Тэд бүгд л гэр бүлийнхээ хэн нэгнийг дайнд алдсан байсан. Аяабэ төсөл нь Аяабэ хотын оршин суугчдын хадиваар зохион явагдсан юм.Мэдээж Оомото бас хөрөнгө санхүүгийн туслалцаа өргөсөн хэдий ч үүнээс илүү чухал зүйл бол орчуулагчаас эхлээд боловсон хүчнийг гаргах үйл ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.Тэдгээр хүүхэд багачууд Япон айлд байрлаж, уламжилалт урлаг соёлтой танилцан, мөн өөр өөрийн ардын дуу хөгжмийн эгшигээр Аяабэ хотын хүн ардад бэлэг барьсан билээ.Бид цаашдаа хэрхэн яаж энх тайвнаар хамтран аж төрөх вэ гэсэн нарийн ээдрээтэй сэдвээр тэд иргэн хүний байр сууринаас өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн мэтгэлцээнийг зохион явуулсан билээ.

Үүний дараа 2004 онд Ока-яма, 2005 онд Токү-шима, 2006 онд Камэ-ока гээд үргэлжилэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч харамсалтай нь Израйл Палестиний дайнаас шалтгаалан хийх боломжгүй болсон юм.Би өөрийн бичсэн 「Оомтогын мөн чанар」 номондоо энэ үйлсийн тухай нэг бүлэг оруулсан.Тэнд бичигдсэн 2 хүний ярилцлагыг энд өгүүлэе гэж бодож байна.

Тэднийг нутаг буцсаны дараа би Израйлаас дээрх үйл ажиллагаанд оролцсон нэг гишүүнээс утсаар ярилцлага авсан юм.Тэр хэлэхдээ, Аяабэ төсөлд хамрагдсанаараа өөртөйгөө яг ижилхэн насны Палестин хүнтэй учирсан хийгээд бидэнтэй огт ялгаагүй энгийн хүн байсан гэж тэрээр хэлсэн юм.

Чин үнэндээ энэхүү төсөл нь тэнд хамрагдсан хүүхэд залуучуудад ямар хэмжээний сайн үр дүн, нөлөө үзүүлсэн гэдэг тухай хариу өнөө хүртэл ирээгүй л байна.Мэдээж тэр хариу гэдэг нь хожмоо ойрхи дорнод дахь ирээдүйн гэр бүл, найз нөхдөд сайн сайхан хэлбэрээр илэрхийлэгдэх нь тодорхой билээ.Аяабэ төсөл нь энх тайвныг цогцлоох үйл хэрэгт хүчтэй хувь нэмэр оруулсан Оомотогын идэвх чармайлтын бас нэг илэрхийлэл юм.

Оомото нь зовлол энэлэл, ялалт амжилт хоршин зохицсон олон өнгийн баялаг түүхтэй билээ.

Оомтогын сүнсний буюу дотоод ертөнцийн гэгээрэлд хүрэхийг зорилгоо болгосон урлагын бүтээл, түүнд хандах хандлага, идэвх чармайлт нь туйлын чухаг зүйл хэмээн ойлгодог.

Мөн Оомотогын баяр ёслол, зан үйл нь өнгө төгөлдөр хийгээд гүн гүнзгий баяр баяслыг дуудан сэрээдэг юм.Оомотогын үйл ажиллагааны нэг чухал хэсэг болох олон улсын шашны хамтын ажиллагаа, өөрөөр хэлбэл энх тайван хийгээд хайр хүндлэлийг уриалан дуудсан үйл ажиллагаа нь 21-р зууны дэлхий ертөнцөд туйлын чухаг үйл билээ.Өнөөгийн ороо бусгаа цаг дор шашин шүтлэг л гол хөдөлгөгч хүч хэмээн Оомтогын нийт бишрэн шүтэгчид итгэдэг юм.Жишээ нь нэг хүн нэг хүмүүнийг гэгээрүүлэхээс хэтрэхгүй хэдий ч.Оомото нь өнөөдрийн энхүү зүг чигээ алдалгүй улам цааш хөгжүүлэн давшихыг миний бие туйлаас хүсэмжилнэ.Энэ нь өндөр дээд үүрэг гэж ойлгож буй.

Олон олон учир шалтгааны улмаас би өнөөдөр энд чанга дуугаар зарлан тунхаглахыг хүсэж байна.Би Оомтогын найз нөхөр гэдгэрээ туйлын их бахархадаг.


Хирошима дахь дэлбэрэлтийн голомтын ойролцоо байсан барилгын үлдэгдэл.

Олон мянган хүн түлэгдэн тарчлахын эрхэнд энэ голд үсрэн орсон бөгөөд ихэнх нь живж үхсэн.

Хирошимагын энх тайвны цэцэрлэгт хүрээлэн дэхь дурсгалын хөшөөны өмнө мөргөл үйлдэх Оомотогын сүсэгтэнүүд.

Хирошимагын энх тайвны цэцэрлэгт хүрээлэн дэхь цөмийн дэлбэрэлтэд өртөн амь насаа алдагсдын сүнс тайтгаруулах бунхан хийгээд энх тайвны бамбар

Сүнс тайтгаруулах бунханы хойд талд байрлах энх тайвны дурсгалын мэдээллийн өргөө

Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнгийн сакүра цэцэг(2000 оны хавар)

Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн гэр бүлээрээ зугаалагсдаар дүүрэн байдаг. (2000 оны хавар)

Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд байх「энх тайвны хонхыг」 дуугаргаж буй багачууд

Бүх хүчээрээ хонх цохиж буй нь.

Дэлбэрэлтийн голомтын ойролцоох гүүр дээрээс харагдах дүр зураг

Нагасаки дахь дэлбэрэлтээс амьд үлдсэн Оницүка Акико гуай

Нагасаки дахь дэлбэрэлтийн голомтын ойролцоо байх「Энх тайвны эх үрс」сийлбэр хөшөө

「Энх тайвны эх үрс」сийлбэр хөшөөний томруулсан зураг

Бөмбөг дэлбэрсэн цаг хугацаа тэмдэглэгдсэн дэлбэрэлтийн голомтын ойролцоо босгосон хүрэл хөшөө.

Нагасаки ход дахь цөмийн дэлбэрэлт болсон голомт газар.

Цөмийн дэлбэрэлтийн голомтод босгосон хөшөө.(Энэ цэгээс дээш агаарт 500 метрийн өндөрт тэсэрсэн цөмийн бөмбөг агшин зуурын хугацаанд олон мянган эрэнэт хүмүүний амийг булаан авсан билээ)

Цөмийн дэлбэрэлтийн цацрагт салхинд эвдэрч сүйдсэн барилгын үлдэгдэл

Аяабэ хотын иргэд Израйл Палестинаас ирсэн хүүхэд залуучуудыг баярлан угтаж буй нь.

Аяабэ төсөл нь Оомтогын энх тайвны төлөөх олон үйл ажиллагааны нэг хэсэг болон зохион явагдсан билээ.

Израйл болон Палестины хүүхэд залуучууд Японд нэг долоо хоногыг хамтдаа өнгөрүүлсэн юм.
© 2008 OOMOTO. All rights reserved.