おほもと Oomoto


Яагаад Оомотод дахин эргэж ирдэг юм болоо?


Колен Киберт


 Энэ өдөр бол Калифорни, Хавай, Канад зэрэг улсаас Япон улс, Оомотод хийсэн бидний 3-н долоо хоногын аялалын сүүлчийн өдөр.Бидний ихэнх нь 2 дахь, 3 дахь, 4 дэх, магадгүй зарим нь түүнээс ч олон удаа ирж байна.

Яагаад ингэж олон удаа Оомотод эргэж ирээд байдаг юм болоо?

Бидний дийлэнх нь шаазан урлал, уран зураг, уран зохиол, дуу хөгжим гэх мэт урлагтай ямар нэгэн хэлбэрээр холбогдсон байдаг.Бид урлагын оюуны дээд төгөлдөршил нь дан ганц технологийн дэвшил, түүний хөгжлөөр дамжуулан бусдад туслах үйл бус, урлаг хийгээд хүмүүний дотоод сүнс, түүний бодит оршилтой холбох гэсэн ойлголтод бүгд хүрээд байна.Энэхүү оюун санааны тухайд Америк улсад зөвхөн Оомотогоос өөр байгууллага бүрэн төгс хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа.

Бидний өөрсдийгөө өнгөлөх үйлтэй холбоо бүхий сүнслэг зүйлсийн төгөлдөршил гэдэг нь хувь хүн хүмүүний өөрсдийн ухамсартай холбоо бүхий зүйл бөгөөд, энэ нь хэт ганцаардмал зүйл билээ.Иймээс бид хамтдаа аялдаг юм.Энэ үзэл Оомотод бодитоор хэрэгжиж буйг өөрийн нүдээр харж, улмаар бидний гэгээрлийг төгөлдөршүүлдэг учир Оомотод ирдэг билээ.Эдгээр нь бидний Оомотод ахин дахин ирэх шалтгаан болно.

Энд байх хугацаандаа Савада багшаас бийрийн уран бичлэг, Кавамүра багш болоод түүний залуу шавь нараас цайны урлагын тухай их зүйлийг сурлаа.Нишижима багшийн удирдлага дор өвлийн улиралын аяганаас гадна бүх улирлын аяга хийж үзлээ.Энэ бүхнийг биеэр гүйцэтгэж үзсэнийхээ хувьд бид хэлж чадна.「Сэтгэл оюун урьдынхтай адилгүй байгааг. Цай гардах үед, цайны аягийг харах үед, мөн бийрийн уран бичлэгийг ажиглах үед」 бид илүү гүн гүнзгий сэтгэл хөдлөлийн эзэд болсон билээ.

Энэ хэдэн жилд Оомотогын бас нэг өөр онцлогыг олж мэдсэн юм.

Ирээдүй өөд тэмүүлэх шинэ инерги хүчийг мэдэрсэн билээ.Магадгүй энэ нь залуу тэргүүн хатагтайн зүгээс Оомотод илгээгдэж байдаг их хүч болов уу гэж бодогдоно.Энэхүү үйлийг хөдөлгөгч их хүч цэцэг адил дэлбээлэх тэр цаг үеийг өөрийн нүдээр үзэх юмсан гэж бодож байна.Энэ нь Оомотогын шинэ түүхийн эхлэл байх болно гэж бодном.

Мөн цагын аясаар улам бүр гүнзгийрэн төгөлдөрших та бүгдийн халуун дулаан хийгээд үнэнхүү сэтгэлийн тухай энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүссэн юм.

Оомотогын найз нөхдийн гэрээр зочилож, мөн тэргүүн хатагтайн гараас аяга хүртэж, Аяабэ дахь Чёо-сэй-дэн ариун сүмд хамтдаа мөргөл үйлдсэн.

Оомотогын та бүхнийг дахин шинээр таньж, та бүхний үзэл бодлыг илүү гүн гүнзгий ойлгох боломж олгосон та бүхэндээ талархал илэрхийлэе.Мөн та бүхэн бидэнд өөрсдийгөө улам ихээр гүн гүнзгий нээн таньж, өөрсдийгөө ажиглах билгийн толийг бэлэглэсэн билээ.Энэ нь бидний сүнс хийгээд урлагын төгөлдөршлийг дээшлүүлээд зогсохгүй хүн хоорондын харилцааг илүү төгөлдөршүүлж баялаг болгож өгсөн билээ.Эдгээр нь энх тайванд хүрэх арга замын нэг гэж бат итгэж байна.

Аяабэ дахь Мирокү(Майдар бурхан) ариун сүмээс Кинрюү-кай буюу Алтан луу тэнгисийг харахад дараах шад шүлэг санагдсан юм.Энэ нь эртний ой хамгаалагчын тухай шүлэг бөгөөд энэ шүлгээр энэ мэндчилгээгээ дуусгая гэж бодож байна.Та бүхэндээ баярлалаа.

「Тоби-шима голын гүехэн хэсэгт хөшилдөх манан

түргэн арилаж замхрахгүйн адил

Аяабэ өөд тэмүүлэх сэтгэл арилж замхрах учир үгүй」

(2002 оны 12-р сарын 1-ний өдөр Тэн-Он-Кёо сүмийн Цүки-Нами баярын мэндчилгээ)

© 2008 OOMOTO. All rights reserved.