おほもと Oomoto


Арай гэж биелсэн мөрөөдөл,Оомотод зочилсон нь

16-н жилийн өмнө Синай ууланд хийсэн хамтарсан мөргөлийн тухай телевизийн мэдээ үзсэнээс хойш...


Линда Макпи

Би өнөөдөр ч гэсэн тодоос тод санаж байна.Хуримын ёслол болохоос хэдэн сарын өмнө өөрийн гэртээ басан үе юм даг.1979 оны 11-р сар байсан.Тэр үед би дөнгөж 22 настай, Шотландын зүүн хойд хэсэгт төрж өсссөн ёстой л хорвоо ертөнцийг огт мэдэхгүй хөдөөний нэгэн охин байлаа.Буйданд тухлан мэдээ үзэж суулаа.

Хурим хийх өдрөө товлосон, аз жаргалтай залуу бүсгүй байх ёстой атал яагаад ч юм би аз жаргалгүй, уйтгартай, зовлонт нэгэн байлаа.Төрсөн цагаасаа л, эсвэл энэ хорвоод мэндлэхээсээ өмнө ч юмуу, нэг л хүнд ачаа нуруундаа үүрч яваа мэт санагддаг байлаа.Уг хүн нь бол цоглог бас цайлган нэгэн билээ.

Жигшүүрт дайн хийгээд балмад зүйл газар сайгүй өрнөж, энэ ертөнцийг муу муухайн үүр гэх сэтгэгдэл төрдөг байлаа.Юу гэдэг ертөнц юм болоо?

Синай ууланд олон улсын шашинтны хамтарсан мөргөлийн тухай мэдээг телевизийн мэдээнээс анх олж хараад миний сэтгэл маш их догдлож билээ.Одоо ч би тэр үеийн сэтгэл хөдлөлөө тодоос тод санаж байна.Сууж байсан буйдангын эсгий гудасны үнэрийг ч бас тодоос тод.


Акинобү Киши багшийн айлчилалын
хэсэг манай хотод (Scotland Banchory)
хотод айлчилах үеэр.Энэ зураг дээрх ихэнх хүн
Япон улсад аялан, Оомотод зочилж байсан.

Хүн төрлөхтөн өнө мөнхийн хийгээд туйлын энх тайвныг цогцлоохын тулд хүмүүн бид өөрсдөө өөрсдийн гараар бүтээсэн ялгаварлан үзэх үзэл болоод шашин хоорондын ялгаа, түүнээс улбаалан үүссэн олон олон хана хэрмийг нурааж хаях шаардлагатай гэсэн Дэгүчи Онисабүро гэгээнтний сургаалыг сонссон юм.

Би Оомтогын тэр сургаалыг ихэд биширсэн бөгөөд өөрийн мэдэлгүй алга ташиж баяр хүргэсэн юм.Аль нэгэн шашин хийгээд урсгал бус, энэ үеийн хүмүүн өөрт буй бурханлаг оршихуйг хөгжүүлэн, эв эеийг хичээх дүрэм журамд бие сэтгэлээ даатгах гэсэн, хүмүүнд урам зориг хайрласан сайхан зүйл байлаа.

Миний дотоод ертөнцөд цоо шинэ бөгөөд урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм мэдрэмж төрсөн юм.Улмаар энэ хүмүүстэй уулзаж үзэе, ярилцаж үзэе, тэс өөр ертөнцийг хамтдаа цогцлооё гэж бодож билээ.

Миний амьдралд тодорхой мэдэгддэг нэг зүйл бол би ямагт бурханлаг зүйлтэй нягт холбоотой байсаар ирсэн.Дотоод ертөнцдөө тийм бурханлаг зүйлийг эрэлхийлж байсан болов уу хэмээн одоо бодогддог.

Амьдрахын тулд бусадтай ижил хүний хувьд, тэдэнд гадуурхагдаж хаягдахгүйн тулд өөрийн итгэл сүсгийг золиослож өргөл өргөсөн юм.

Мэдээж сайхан үе байсан авч зүдгүүртэй үе бас байсан гэдэг нь тодорхой юм.Өнгөрсөн хугацаанд амьд явсандаа туйлын их баярласан үйл явдал нь миний хүү төрөх тэр агшин байлаа.

Би Оомото гэдэг нэрийг мартсан байсан боловч сэтгэлийн бүүр чанадад тэдгээр хүмүүстэй уулзах юм сан гэсэн хүсэл байнга тээж явсан билээ.Би цаашид амьдрах хэрэгтэй хэмээн бодож, тийм учраас өөрчилөгдөхөөс өөр аргагүй гэж, бас энэ нь миний үнэн дүр зураг мөн чанар гэж, би ийм хүн биш гэж өөртөө итгүүлсэн.

Би хайр энэрэлээр дүүрэн гэр бүлд төрж өссөн юм.Аж төрөхөд таатай амар амгалан орчинд торниж, бүгд намайг хайрладаг байлаа.Ээж маань бурханлаг хүн бөгөөд тэрээр их авьяаслаг, ааш зан сайтай, цаг ямагт үр хүүхдүүдээрээ бахархаж тэднийгээ байнга хамгаалдаг байсан.Аав маань үлгэр дууриал болсон нэгэн байсан бөгөөд тэрээр их уужим сэтгэлтэй хүн байлаа.18-н насандаа дайнд явж үзсэн тул үг дуу цөөтөй, ямарваа зүйлийг их гүн няхуур боддог болсон болов уу гэж би дүгнэдэг.Эцэг эх хоёр маань бидэнд сэтгэл зүйн тогтвор хийгээд гэр бүлийн гүн хэлхээсийг ухаарах сэтгэлийг бэлэглэсэн гэж боддог.

Миний гэр бүлийнхний хувьд аз туршсан ямар нэгэн үйлдэл хийх шаардлага огтоос байгаагүй.Бид хамтдаа бяцхан гэртээ аз жаргалтай, үлгэр дууриал болохуйцаар аж төрж байсан билээ.Амьдрал хийгээд үхэл, тавилан хийгээд зовлон, алдаа болоод оноо бүгд бялхсан нэгэн гэр бүл байсан.Бид амар амгалан байж, бие биендээ уусч, онцлон хүсэх зүйлгүй, хоёр идэхгүй хоосон бас хонолгүйгээр Шотландын загасчны бяцхан тосгонд хорвоогын өдөр хоногыг үдэж байлаа.

Гэсэн хэдий ч би өөрийн энэ амьдралаас алс огт өөр зүйлийг хүсэмжилэж байснаа хэнд ч яриагүй юм.Учир нь надад сэтгэлээ дэлгээд ярих найз огт байгаагүй тул миний дотоод ертөнц шашин хоёрын хоорон дахь зай улам бүр холдсоор.Миний Оомототой холбогдох гэсэн сэтгэлийг улам бүр холдуулж байсан хэдий ч тэрхүү хүсэл минь миний уураг тархинаас арчигдаагүй юм.Миний дотоод сэтгэлийн цөмд тэрхүү бодол үүрэндээ орших авгалдай мэт оршсоор байлаа.Би одоо л дахин тэр бодлоо сэргээсэн бөгөөд, тэр үед холын хол байж, огт оршдоггүй мэт бодогддог байлаа.

Цагаан өнгийн өмсгөл өмсөж, хар өнгийн овоодой толгойдоо духдуулсан шинто шашны лам хуврагуудын өвөрмөц сонин дүр төрхийг анх телевизээр харснаас хойш даруй 16-н жил өнгөрчээ.Өнгөрөгч энэ хугацаанд миний бие олон удаа өвдсөн билээ.Эмч нар хийгээд эмнэлгүүд бүгд л намайг гэртээ харь гэхээс өөрөөр яаж ч туслаж чадаагүй юм.Орчин үед элбэг тохиолдох архаг ядаргаа гэгдэх шинэ цагын өвчин гэж хэлж оношлосон юм.

Дараа нь би Акинобү Киши багшийн уулзалт ярилцлагын сурталчилгааг олж харав.Юунд тэгтлээ сэтгэлээ эзэмдүүлснээ огт мэдэхгүй.Миний тэгтлээ гүйж очиж сонирхоод байх сэдэв ч биш байлаа.Тэр тусмаа 6-н настай хүүхэдтэй эх хүн гэхэд бүтэн 5-н хоногоор явна гэдэг нь урьд өмнө огт тохиолдож байгаагүй билээ.

Хэдэн долоо хоногын турш тэр зарлалаас нүдээ салгаж чадаагүй бөгөөд, тэглээ гээд бас юу ч хийж чадаагүй юм.Харин сүүлийн мөчид надад хувь заяаны тохиол учирч, би тэр уулзалтад оролцох болсон билээ.Би энэ мэт зүйл хийж байгаадаа өөртөө ч итгэхгүй байлаа.Энэ мэт зүйлд огт оролцож хийж байсан удаагүй юм.

Уулзалт ярилцлагын сүүлчийн өдрийн шөнийн сэтгэгдэл тийм ч өндөр бус байлаа.Энэ мэт нь надад огт тохирохгүй ажил байна гэж бодсон хэдий ч маргааш өглөөний үйл ажиллагааг эхлэхээс өмнө талбайд хамгийн эрт очсон нь би байлаа.Миний шийдвэр хийгээд өөрийн зан араншинд эсрэг хүч үйлчилэн, шалан дээр суугаад Киши багшийн хийн дасгал эмчилгээг өөртөө хийлгэхийг хүчтэй тушаасан юм.

Тэрхүү хийгээ удирдах эрдэм гэдэг нь Киши багшын шүтдэг Шинто шашнаас үүдэлтэй хийгээд ямар нэгэн хэлбэр дүрсийг давсан, харилцааны арга зам юм.Эх байгальд хандаж гүн хайр болоод хүндэтгэл, анагаах увьдис түүний бодит гүйцэтгэл болгон цэгэн эмчилгээний мэдлэг хийгээд хүмүүний махбодид орших сүнсний увьдисын тухайх гүн ойлголт юм

Тэр үеийн мэдрэмжийн тухай энд нарийн зүйл ярих боломжгүй бөгөөд миний хувьд туйлын хүчтэй үйлчилэл үзүүлсэн гэдгийг л хэлэхэд хангалттай хэмээн бодож байна.Энэ олон жил тарчилаж зовж байсан тул анх удаа эрүүл саруул байх гэдгийг тэр үед л мэдэрсэн билээ.Киши багш намайг их уйтгар зовлон тээж явааг мэдсэн гэж бодсон.Хүмүүн бид үзэсгэлэтэй сайхан гариг дээр аж төрж байгаа хэдий ч, ихэнх нь үүнийг анзааралгүй, хүндлэх сэтгэлийг үүсгэлгүйгээр өнгөрөөчихөөд, нэгэн үеийн төгсгөлд нуруундаа хүнд ачаа үүрдэг тул ядарсан сэтгэл тайлагддаггүй юм.

Шинто шашны лам болох Киши багш хийгээд түүний үзэсгэлэнт гэргий Кэйко гуайтай учирсанаас хойш л Япон улсын тухай, шинто шашны тухай сонирхож эхэлсэн өөрийгөө бага багаар өршөөж эхэлсэн билээ.Өөрөө шүтэхийг хязгаарласан байсан миний хувьд гэгээрэх явц их удаан явагдаж байлаа.Өөрийн амьдрах тосгонд жил бүр уулзалт ярилцлага зохион явагдаж, би ч жил бүр очдог болсон.Далдын ямар нэгэн хүч үйлчилэн, түүний сургааль дотоод сэтгэлд туйлын ойр дөт санагдаж, өөрийгөө хүчлэлгүйгээр ахин дахин очдог болсон билээ.


Элсээр бүтээсэн бурхан Буддагын өмнө

Гэлээ гээд огт өөр арга зам, огт өөр итгэл сүсэгт хөтлөгдөн бүх хурд хүчээрээ хичээн суралцсан ч болж өгөхгүй байлаа.Яагаад гэдгийг би огт мэдэхгүй.

1999 онд надад Японд айлчилах тухай санал ирсэн юм.Тэр үед ч би оролцож чадахгүй биз дээ, бүтэхгүй биз дээ гэж бодож байсан ч дотоод сэтгэлдээ би явах болно гэдгээ гүн төвшинд мэдэрч байсан.Түүний дараа хоёр дахь боломж нь түрүү удаа татгалзсаны ачаар бодит биелэлээ олсон юм.Яагаад ийм болсныг ч бүү мэд.

1999 оны 9 сар нь, анх телевизийн мэдээгээр өвөрмөц сонин дүр зураг харсны яг 20-н жилийн дараах он цаг бөгөөд яагаад энэ цаг мөчид Япон улсад байгаагаа ч сайн ойлгох сөхөөгүй бийбээр Камэ-Ока дахь номын санд「Бан-кёо доо-кон」 буюу бүх шашин нэгэн язгууртай гэх номтой анх учирч билээ.Миний сэтгэл гэнэт хөлдөж, зүрх минь хэсэг зуур зогсох шиг санагдсан.Учир нь тэр номын гадна хавтас дээрх зураг эрт үед миний сэтгэлд хоногшин үлдсэн тэр зураг байлаа.Би дотоод сэтгэлдээ хашгиран цурхиран уйлж байлаа.Би уйлсаар л байлаа.Баярын, гайхшралын, бас тайтгаралын нулимс байлаа.

Би энд байна.Арай гэж.

Камэ-Ока хот

Өглөөний 5 цаг.Дэлхий ертөнцийн хэмнэл өөрчлөгдөв.Тэр бол бурханлаг цаг хугацаа байлаа.

Бид Бан-шёо-дэн дацанд цэвэрлэгээ хийж байлаа.Өөрийгөө ариутгаж байлаа.Өөрийн дотоод ертөнцөд ямар нэгэн зүйл хөдлөж шилжиж буйг мэдэрч байсан.Аливаад хандах хандлага бас өөрчлөгдөж байлаа.Би дээш харав.Бусад маань ч бас дээш харав.Бид зогсоогоороо, хэн ч хөдлөж үл чадав.

Тэнгэрт дув дугираг хэлбэрийн гэрэлт бөмбөлөг байв.Зөөлөн ягаан өнгө давамгайлсан хөхөлбөр тэнгэрт гар сунагавал хүрчихмээр ч юм шиг санагдав.Түүний үзэсгэлэн төгөлдөрт өөрийн эрхгүй сэтгэл хөдлөв.Түүнээс энэ хорвоод оршдог гэж хэлэхийн аргагүй танан эрдэнийн туяа цацрч, гараар хүрч мэдрэх боломжгүй холын холд орших мэт сэтгэгдэл төрөв.

Байгаль ертөнц нь анир тайван хийгээд, шувуу ч хорхой шавьж ч, бүгд чив чимээгүйгээр харилцан бие биендээ шүтэн барилдсан байлаа.Аймшиг хийгээд гайхширал бишрэлээр бялхсан хором байсан бөгөөд ийм байх учиртай хэмээн бодсон энэ сэтгэл миний дотоод ертөнцөд үүрд мөнх хоногшин үлдэх буйзаа.

Оомотод, Японы гам гүн нутаг оронд, унаган байгаль дунд би сэтгэл санаа тэнэгэр, эрүүл саруул байдаг.

Би харих бодолтой байгаа.Дахин нэг удаа амар амгалан газар нутгийн хүн ардаар өөрийгөө угаан ариусгуулахыг хүсэж байна.Нэг насны амьдралынхаа тал хугацааг элээсэн надад ариун бурханы мөн чанарыг миний бие сэтгэлд шингээж өгөхийг хүсэж байна.

Бурханы өргөөг харж, бурханы сургаальд мэлэрч, тэндээс цацрах эзэмдэгч хийгээд увьдист их хүчийг мэдэрдэг.Мэдрэмж суларсан бие сэтгэлийг нэвтлэн ирэх шинэ мэдрэмжийг хүлээн авдаг юм.

Рюү-ан хийдийн үзэсгэлэт цэцэрлэгт хүрээлэнгээс туйлын төгөлдөр үзэсгэлэн хийгээд түүний бидэнд илгээх увьдист илбэдүүлэн, түүний хүчинд согтон мансуурч, чимээгүйхэн алмайран суух бөлгөө.

Зам мөрөө олж

Эгнээнд нь элсэж

Анир чимээгүйхнээр

Бодол нэгт хүмүүний хамтаар

Боловсорч гэгээрэн

Байгаль ертөнцийг тэврэн

Бүхэнд талархаж, өөртөө бас талархаж

Нүд сэтгэлд сүнс амилан, зөв хийгээд гэрэлт ертөнц магадлалтай хэмээн

Өөр хоорондын ижилгүй зүйлсыг хүлээн зөвшөөрч харилцан хүндлэлцэх

Түмэн бодисын амийг тэтгэгч аугаа хүч

Оомотод уламжилагдан дэлхийн тавцанд зохион явагдаж буйг мэдлээ.

Та бүхэндээ баярлалаа.

© 2008 OOMOTO. All rights reserved.