Дэгүчи Күрэнай тэргүүн хийгээд Оомтогын нийт бишрэн шүтэгч та бүхэндээ энэ өдөр зохион явагдаж буй үүсгэн байгуулагчын мэндэлсэн өдрийн их баяр ёслолд оролцож байгаадаа туйлын их баярлаж байгаа бөгөөд, чин сэтгэлийн талархал дэвшүүлэе.
Оомото хийгээд бидний хамтын үйл ажиллагааны түүх эдүгээгээс 32 жилийн өмнө эхэлсэн билээ.Бидний нөхөрлөл бол их гүн гүнзгий хийгээд баялаг зүйл юм.Хамтдаа үйлдэж, хамтдаа аялаж, хөтөлбөрөө хамтдаа гүйцэтгэж, хүч бололцоогоо нийлүүлэн хурал зөвлөлгөөн болоод хамтын мөргөлүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ.Энэ тухай ярия гэвэл надад олгогдсон 10-н минутад яагаад ч багтахгүй.Хүслээр болдогсон бол бүтэн нэг өдөр та бүхэнтэйгээ яримаар байгаа хэдий ч бас тийм бололцоо байхгүй билээ.Иймээс би яриагаа дараах 7-н хэсэгт нэгтгэн багцалая хэмээн бодож байна.
1. Анх бүх зүйл 1975 оны “ сард эхэлсэн юм.Би тэр үед Нью-Иорк хотын ариун Ионы сүмын(Cathedral of St. John the Divine) гэсгүйгээр ажиллаж байх үед манай сүмд Дэгүчи Онисабүро гэгээнтний урлашын бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн нэгэн гайхамшигтай үзэсгэлэн зохион байгуулагдсан билээ.Бүтэн нэг сарын хугацаатайгаар зохион явагдсан уг үзэсгэлэнгийн үеэр Но-жүжгийн үзүүлбэр, Якүмо-ятга хөгжмийн тоглолт(орч:Онисабүро багшийн бүтээсэн ятга хөгжим), уламжлалт цайны ёс зэрэг олон гайхалтай соёлын сурталчилгааны ажлууд явагдсаны дотор хамгийн гайхамшигтай гүн утга учир бүхий чухал үйл явдал нь тус ариун сүмд Японы уламжилалт Шинто шашны ёслол хийсэн явдал байлаа.Үүний дараагаар тэр жилийнхээ 9 сард НҮБ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн дурсгалд зориулсан ажиллагаа нэг долоо хоногын хугацаатайгаар зохион явагдах үеэр дахин Оомтогын шинто шашны ёслол соёл урлагын ажиллагааны хамтаар зохион явагдсан билээ.1975 оны хоёр удаагын уулзалтын ачаар бид найз нөхөд болсон бөгөөд 1977 онд Оомтогын ариун дагшин газарт ирж Христын шашны мөргөлийг Шинто шашны сүмд зохион явуулах урилгыг хүлээн авсан юм.Улмаар 1977 онд бид анх удаа Оомтод айлчилан бүтэн хоёр долоо хоногын турш хамтдаа байж, Япон нөхдүүдтэйгээ улам дотносон,бидний амьдралд том өөрчлөлт орсон билээ.Тэр үед л би гэнэт шашны олон улсын хамтын ажиллагаа гэдэг юу болохыг ойлгосон билээ.Миний хувийн амьдралын утга учир хийгээд зорилго нь цаашдаа олон улсын шашин хоорондын хамтын ажиллагаа юм байна гэдгийг тэр үед би бататгасан билээ.
2. 1978 оноос бид хамтын ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.Оомотогоос 2 залууг урьж, ариун сүмд 2 сарын хугацаатайгаар, ариун сүмээс мөн 2 , эсвэл хэд хэдэн залуучуудыг Оомтогын зуны семинарт оролцуулсан юм.Миний төрсөн охин Поли(Polly) ч мөн 1978 оны энэ семинарт оролцож, улмаар энэ нь түүний амьдралд том өөрчлөлтийг авчирсан юм.Онисабүро гэгээнтэн бол урлаг соёлын агуу зүтгэлтнээр зогсохгүй, шашин хоорондын ойлголцол хийгээд даян дэлхийн энх тайвны төлөөх үйл хэргийн төлөө мятрашгүй тэмцэгч, магадгүй дэлхий дээрх анхны шашны тэргүүн гэдгийг би анзаарсан билээ.Гэгээнтний энх тайвны төлөөх сэтгэл оюун нь оршсоор байсан хэдий ч Оомотогын хэлмэгдүүллээс болж тэрээр гянданд хоригдсон юм.
3. Оомтогын эрхэм нөхдийнхөө хамтаар бид хэд хэдэн удаа аялал хийсэн билээ.Праг, Синай уул, Египет, Кантербери, мөн долоо хоногын турш зохион явагддаг олон улсын чуулганд нийт 3-н удаа оролцсон.1990 онд Орос улсын нийслэл Москва хотод зохиогдсон олон улсын чуулга уулзалт(Global Forum Conferences in Moscow 1990), 1992 онд Рио-Де-Жаниеро, 1994 онд Японы Киото хотод тус тус зохион явагдаж хамтдаа оролцсон юм.
4. Оомото хийгээд бидний нөхөрлөл туйлын нягт бөгөөд гүн гүнзгий зүйл гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.Миний охин Поли 1981 онд хагас жилийн турш Оомотод амьдарч, их зүйлийг сурсан бөгөөд тэр дундаа гурав дахь үеийн тэргүүнээс тусгай халамжыг хүртсэн билээ.Тэрээр японы уламжилалт гар сүлжмэлийн урлагт суралцан, өнөөдөр гар сүлжмэлийн мастер болсон бөгөөд энэ нь түүний амьдралын зорилго болсон болно.
5. 1997 оны 1 сард би 25-н жил тэргүүнээр нь ажилласан ариун сүмээ орхин, Нью-Иорк олон улсын шашны төвийг үүсгэн байгуулсан юм.2000 онд шинээр баригдсан тус төвийнхөө барилгад Онисабүро галлерей байгуулж,гэгээнтний бүтээсэн 「Шюүн-ран-ман」 буюу хаврын цэцгийн мандал нэртэй үзэсгэлэнт шаазан аяга болоод 3 дахь үеийн тэргүүний гараар бүтсэн аяга бас 2 ширхэгийг үзүүлэндээ дэлгэн залсан билээ.2004 онд манай төвд Оомотогын төвийн зөвлөх Дэгүчи Кёотаро гуай айлчилж, гэгээнтний аж амьдрал, түүний үйл хэргийн тухай яриа хийж, НҮБ-н нэгдсэн чуулганы хаалтын ажиллагааны шашны ёслол дээр Оомотог төлөөлж залбирал үйлдсэн билээ.
6. Оомтогын бишрэн шүтэгч Мицү-тако гуай шинто шашныг төлөөлөн 2003 оноос 2004 он хүртэл манай шашны олон улсын төвд ажилласан билээ.2004 онд Онисабүро гэгээнтнээс эхлээд үе үеийн тэргүүдийн бүтээсэн урлагын бүтээлийн үзэсгэлэн Киото хотод зохиогдсон бөгөөд тэр үед би анх удаа 5 дахь үеийн тэргүүн Дэгүчи Күрэнай гуайтай уулзаж, түүний урилгаар Камэ-Ока хотод хамт өдрийн зоог барьсан нь миний хувьд их аз завшаантай хэрэг байлаа.Энэ оны 6-р сард шашны олон улсын ажиллагааны төвөөс Онисабүро гэгээнтнээс эхлээд үе үеийн тэргүүнүүд, мөн нийт бишрэн шүтэгчдийн олон жилийн туршид олон улсын шашин хоорондын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, итгэл зүтгэлийг үнэлэн, Оомотог төлөөлүүлэн Оомтогын хүндэт зөвлөх Дэгүчи Кёотаро гуайд Олон улсын шашны шагналыг илгээсэн билээ.Шагнал гардуулах ёслолд Танака гуай Кёотаро зөвлөхийг төлөөлөн оролцож, Онисабүро гэгээнтний бүтээл болох 「Шюүн-ран-ман」 буюу хаврын цэцгийн мандал нэртэй аягийг Стони Пойнт Конференс Центерт (Stony Point Conference Center) байрлах шашны олон улсын ажиллагааны төвийн шинэ үзмэрийн танхимд бэлэглэсэн билээ.
7. Миний 7 дахь буюу сүүлчийн энэ яриа бол ирээдүйд хийж бүтээхийг зорьж одоогоор төлөвлөж буй үйлсийн тухай болно.Америк улсад Оомтогын оршихуйг үүрд мөнх илэрхийлж байх тухайх төсөл юм.Өнөөдөр Америкт олон мянган Япон иргэд ажиллаж амьдарч буй бөгөөд мэдээж тэдэнд шинто шашны мөргөлийн сүм хийд шаардлагатай нь ойлгомжтой зүйл бөлгөө.Энэ утгаараа Мицү-тако гуай манайд ирж ажилласан нь бас олзуурхууштай явдал болсон билээ.Тиймээс Оомотогын оршихуй хийгээд түүнийг илэрхийлсэн урлагын бүтээлүүдийг манай олон улсын шашны хамтын ажиллагааны төвд дэлгэн үзүүлж, үеийн үед үүрд мөнх орших Онисабүро гэгээнтэн багшын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг цогцлоохыг зорьж байгаа болно.Бодитоор хэлбээс, Стони Пойнт Конференс Центерийн(Stony Point Conference Center)тэргүүн доктор Виллям Пиндер (William Pinder) тус төвийн эзэмшил 200㎡ газарт Онисабүрогын олон улсын шашин-энх тайвны өргөөг барьж бүтээхээр төлөвлөсөн болно.Онисабүро галлерейг бүтээсэн архитектор (Stephen Glassman) ноён Степен Гласмен нь олон алдартай шагнал хүртэж байсан сийлбэрч бөгөөд эхний зураг төслийг урьдчилсан байдлаар хийж гүйцэтгээд байгаа билээ.Ирээдүй өөд тэмүүлэх их үйлсийн гарааны цэг болгон та бүхэндээ танилцуулахыг хүсэж байна.
Эцэст нь Оомотогын эрхэм нөхөд та бүхэндээ дахин гүн талархалаа өргөн барья.Гэгээнтэн багшдаа, үе үеийн тэргүүнүүддээ, мөн гайхамшигтай та бүхэндээ туйлын ихээр талархаж байна.Гэгээнтэн багшын үүсгэн байгуулсан Оомотогын олон улсын шашны үйл ажиллагаа, хүрээлэн буй орчин, даян дэлхийн энх тайван түүний бодит биелэл өөд тэмүүлэх та бүгдийн хүчин чармайлт бол туйлын чухаг үйлс бөлгөө.Энэ үйлсийг би Америкийн шинэ үеийнхэн, залуу үеийнхэнд дамжуулнаа.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
E-mail: