おほもと Oomoto

Дэгүчи Онисабүро гэгээнтний их үйлсийг залгамжлаад...

Намдагын Батцэрэг. Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэгийн Монгол төвийн дэд тэргүүн
(орчуулагч:ХТХЭН-н гүйцэтгэх захирал Александр Батбаяр)

Сэцүбүн их баярын нээлтийн ёслол.

Япон улсын өнцөг булан бүрээс өнөөдрийн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн Оомотогын бишрэн шүтэгч, даган баясагч хийгээд Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэгийн эрхэм гишүүд зочид төлөөлөгч та бүхэнд Сэцүбүн их баяр ёслолын халуун баярыг хүргэе.Намайг ХТХЭН-н Монгол төвийн дэд тэргүүн Намдагын Батцэрэг гэдэг.Миний бие анх удаагаа Оомотогын ариун дагшин газарт зохиогдон явагдаж буй Сэцүбүн их баярт оролцож, эрхэм та бүхэнтэй мэндчилэх болсондоо туйлын их баярлаж байна.

ХТХЭН-н гишүүд эдүгэгээс 3-н жилийн өмнө тав дахь үеийн Дэгүчи Күрэнай тэргүүн болон өнөөдөр бурханы оронд заларсан Хиросэ Ясүми ерөнхийлөгчийн удирдлага дор 180-н хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсад айлчилсан билээ.Энэ нь тэртээ 80 жилийн өмнө даян дэлхийн энх тайван хийгээд нийт хүн төрлөхтний эв нэгдэлийн төлөөх их үйлийн учгыг урлан цогцлоохоор амь бие үл хайрлан Монгол улс тийш хүлгийн жолоо залсан Дэгүчи Онисабүро их гэгээнтний агуу үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг залгамжлуулах бодит алхам болсон билээ.Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтарсан энх тайвны мөргөл хийгээд утга учир бүхий бусад олон сайхан арга хэмжээг зохион байгуулж Монгол түмний талархалыг хүлээсэн юм.

Дээрх үйл явдлаас хойш нэг жилийн дараа Дэгүчи Онисабүро гэгээнтний үүсгэн байгуулсан Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол төв албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Миний бие өнөөдөр Монгол улсын шадар сайдын зөвлөхийн алба хашиж буй бөгөөд, ХТХЭН цогцлоохыг зорьж буй Дэлхийн холбоо хийгээд түүний бодит биелэлийн төлөөх үйл ажиллагаа, боловсролыг дэмжих, хөдөө аж ахуйг дэмжих, уламжилалт аж ахуй, тэр дундаа нүүдлийн мал аж ахуйг дэмжих төслүүдийг миний бие өндрөөр үнэлэдэг тул Монгол төвийн дэд тэргүүний үүрэгт ажлыг баяртайгаар хүлээн авсан юм.Улмаар та нөхөдтөйгөө хамт нэгэн зорилго өөд алхаж, гардан гүйцэтгэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Дэгүчи Күрэнай тэргүүн хийгээд Оомотогын бишрэн шүтэгчид, Айзэн нийгэмлэгийн гишүүд та бүхний туслалцаагаар боловсрол соёлыг дэмжих үйл ажиллагаанаас эхлээд олон сайхан үйлийг гүйцэтгэж ирлээ.

Өнөөдөр Монгол төвийн үйл ажиллагааны цаашдын үсрэнгүй хөгжлийн төлөө та бүхний тусламжтайгаар Монгол төвийн барилгыг барих ажил албан ёсоор эхэллээ.Сайхан барилга босож, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах үндэс суурь болно хэмээн бид итгэж байна.Цаашдаа дан ганц Азийн холбоо гэх ойлголтоор үл хязгаарлагдаж, бидний нийтлэг мөрөөдөл болох дэлхийн холбооны бодит биелэлийн төлөө Монгол улсын засгийн газар хийгээд Азийн бусад орнууд, дэлхийн улс гүрэнд мэдээлэл илгээгч төв болон ажиллах зорилго бидэнд бий.

Өнгөрөгч намар, тэргүүн хатагтайн зөвлөмж дор эрт цагт Дэгүчи Нао үүсгэн байгуулагчын гараар бүтэж, Дэгүчи Онисабүро гэгээнтний 「Эх газрын бурхан」 хэмээн нэр хайрласан бурханыг Монгол төвд хүндэтгэлтэйгээр залсан билээ.Энэхүү үйл явдал нь Монгол төвийн бидэнд өндөр хүндэтгэл хийгээд өндөр хариуцлага оногдуулж байна хэмээн бид ойлгосон билээ.

Хүн төрлөхтний хайр энэрэл хийгээд бүх шашин нэг язгууртай гэх үзэлд тулгуурласан үйл ажиллагааны төлөө Монгол төвийн гишүүд болоод сэтгэл зорилго нэгт та нөхөдтэйгөө ирээдүйд бүтээх үйлсийнхээ тухай үүр цайтал ярилцаж суух нь бидэнд баяр баясгалан байх бөгөөд, саад тотгорийг даван туулах их эрч хүчийг бэлэглэнэ хэмээн бодож байна.

Улмаар Дэгүчи Онисабүро гэгээнтэн багшийн үйлсийг залгамжилан, тэргүүн хадагтайн сэтгэлийн дэмжлэгийг хүлээн, хичээнгүйлэн ажиллах болно.Зорилго нэгт эрхэм нөхөд та бүхнээс бидний цаашдын үйл ажиллагаа, түүний цэцэглэн хөгжих хөгжилд тусалж дэмжихийг хүсэе.

Баярлалаа.

写真
あいさつするナムダグ・バトツェレグ氏 (右)
写真
節分大祭で玉串を捧奠するナムダグ・バトツェレグ氏ら

ナムダグ・バトツェレグ氏

1959年;生まれ

1982年;旧ソビエトウラル市技術大学鉱山資源開発技術部卒業

1982年〜1986年 教員

1986年〜1989年 エンジニア

1989年〜1992年 監督庁・長官

1992年;行政経営専門家として修士期取得

1990年〜1996年 ザブハン県の民主党代表

1996年〜2000年 モンゴル国会議員・環境、

            地方開発常任委員会会長

2000年〜現在に至るまで「INSOL」NGO代表

2005年〜モンゴル国文部大臣顧問

2006年〜モンゴル国官房長官外交政策・経済顧問


© 2008 OOMOTO. All rights reserved.