Япон улсын өнцөг булан бүрээс өнөөдрийн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн Оомотогын бишрэн шүтэгч, даган баясагч хийгээд Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэгийн эрхэм гишүүд зочид төлөөлөгч та бүхэнд Сэцүбүн их баяр ёслолын халуун баярыг хүргэе.Намайг ХТХЭН-н Монгол төвийн дэд тэргүүн Намдагын Батцэрэг гэдэг.Миний бие анх удаагаа Оомотогын ариун дагшин газарт зохиогдон явагдаж буй Сэцүбүн их баярт оролцож, эрхэм та бүхэнтэй мэндчилэх болсондоо туйлын их баярлаж байна.
ХТХЭН-н гишүүд эдүгэгээс 3-н жилийн өмнө тав дахь үеийн Дэгүчи Күрэнай тэргүүн болон өнөөдөр бурханы оронд заларсан Хиросэ Ясүми ерөнхийлөгчийн удирдлага дор 180-н хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсад айлчилсан билээ.Энэ нь тэртээ 80 жилийн өмнө даян дэлхийн энх тайван хийгээд нийт хүн төрлөхтний эв нэгдэлийн төлөөх их үйлийн учгыг урлан цогцлоохоор амь бие үл хайрлан Монгол улс тийш хүлгийн жолоо залсан Дэгүчи Онисабүро их гэгээнтний агуу үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг залгамжлуулах бодит алхам болсон билээ.Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтарсан энх тайвны мөргөл хийгээд утга учир бүхий бусад олон сайхан арга хэмжээг зохион байгуулж Монгол түмний талархалыг хүлээсэн юм.
Дээрх үйл явдлаас хойш нэг жилийн дараа Дэгүчи Онисабүро гэгээнтний үүсгэн байгуулсан Хүн төрлөхтний хайр энэрэлийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол төв албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.
Миний бие Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчийн шашны зөвлөхийн албан тушаалыг хашиж байна.Би ХТХЭН-н зорьж буй дэлхийн энх тайвны төлөөх олон улсын бурхан шашинтны хамтын ажиллагаа, дэлхийн холбооны төлөөх хөдөлгөөн, боловсролыг дэмжих, хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалан, уламжилалт нүүдлийн мал аж ахуйг дэмжих төслүүдийн утга учир, ач холбогдлыг өндрөөр үнэлж, тэргүүн хатагтайн хүсэлтийн дагуу Монгол төвийн тэргүүний ажлыг хүлээн авч ажиллаж байна.
Өнгөрсөн 3-н жилийн хугацаанд Оомотогын 5 дахь үеийн Дэгүчи Күрэнай тэргүүн хийгээд Оомотогын бишрэн шүтэгчид, Айзэн нийгэмлэгийн гишүүд та бүхний туслалцаатайгаар боловсрол соёлыг дэмжих үйл ажиллагаанаас эхлээд олон сайхан үйлсийг та бид хамтдаа өрнүүлж ирлээ.
Мөн та бүхний мэдэж байгаачилан, Монгол төвийн цаашдын тогтвортой хийгээд үсрэнгүй үйл ажиллагааны үндэс суурь болгох зорилгоор та бүхний гүн дэмжлэгтэйгээр Монгол төвийн барилгыг барьж бүтээхээр төлөвлөн, энэ жил уг барилгыг ашиглалтад өгөхөөр боллоо.Улаанбаатар нийслэл хотын төв хэсэгт газар дор 1 давхар, газар дээр 6-н давхар бүхий барилга сүндэрлэн босч буй бөгөөд ирэх 6-р сарын 9-ний өдөр үүд хаалгаа нээх болно.
Эндээс зөвхөн Азийн холбоогоор үл хязгаарлагдаж, дэлхийн холбооны бодит биелэлийн уг суурь болох асуудлуудыг Монгол улсын засгийн газар хийгээд Ази тивд орших бусад улс гүрнүүд, цаашлаад дэлхийн олон улс гүрнүүд тийш мэдээллийн долгион цацах төв цамхагын үүрэг роль гүйцэтгэнэ хэмээх бидний мөрөөдөл улам бүр өргөжиж байна.
Энэ жил Монгол төвийн барилгын нээлтийн ёслолын үйл ажиллагааг тэмдэглэхээр төлөвлөж буй бөгөөд энэ үйл ажиллагаанд та бүгдээс бүрдэх айлчилалын хэсгийг урин оролцуулж, хамтдаа энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэе хэмээн бодож байна.Иймээс эрхэм гишүүд төлөөлөгч, бишрэн шүтэгч та бүхнийг ирэх 6-р сард Монгол улсыг зорих айлчилалын хэсэгт багтаж, шинэ барилгын нээлтийн баярт хүрэлцэн ирэхийг сэтгэлийн гүнээс хүсэж байна.
Улмаар Дэгүчи Онисабүро гэгээнтэн багшийн үйлсийг залгамжилан, тэргүүн хадагтайн сэтгэлийн дэмжлэгийг хүлээн, хичээнгүйлэн ажиллах болно.Зорилго нэгт эрхэм нөхөд та бүхнээс бидний цаашдын үйл ажиллагаа, түүний цэцэглэн хөгжих хөгжилд тусалж дэмжихийг хүсэе.
Үүгээр Сэцүбүн их баярын мэндчилгээгээ өндөрлөе.
Баярлалаа.
E-mail: