Тэргүүн хатагтай Дэгүчи Күрэнай
Оомотогын ерөнхийлөгч Хиросэ Ясүми
Хуран цугласан эрхэм бишрэн шүтэгч, сүсэгтэн олон та бүхэндээ юуны түрүүнд энэхүү үзэсгэлэнт Аяабэ хотод хуран цуглах энэ сайхан арга хэмжээнд намайг урьж оролцуулсан явдалд туйлын их баярлаж буйгаа илэрхийлэе.
Өнөөдөр миний төрсөн нутаг Иордан, мөн дэлхийн Иорданыхаа хувьд ямар үүрэг гүйцэтгэх тухай та бүхэнтэй ярилцах болсон энэ завшаанд миний бие туйлын их баярлаж байна.
Японд ажиллах хугацаандаа би нэгэн зүйлийг анзаарсан юм.Тэр юу вэ гэвэл Ази болоод Ази хүн гэхээр зүүн хийгээд өмнөд Азийг төлөөлүүлэн ойлгоод бах шиг санагдсан.
Миний төрсөн нутаг болох Иордан ч мөн Ази тивийн баруун хэсэгт оршдог.Үүнтэй харьцуулахад Япон улс нь зүүн Азид оршино.
Өнөөдөр онгоц гэх мэт техникийн хөгжлийн ачаар та бидний оршин буй газар нутгийн хоорон дахь зай улам бүр ойртсоор байгаа хэдий ч эрт дээр цагын худалдаачид болоод аялагчид торгоны замаар дээрх газруудыг холбож байсныг эргэн санах хэрэгтэй.
Та бүхний өвөг эцэг Дэгүчи Онисабүро гэгээнтэн илүү өргөн утгаар Азийг харж төсөөлж байсан хэмээн миний бие сонссон билээ.Тэрээр Монгол улсыг зорьж, улмаар Ерусалем орох зорилготой байсан.Иймээс эрхэм та бүгдийг Ази тив Газар дундын тэнгисээр дуусдаг гэдгийг нэгэнтээ ойлгосон хэмээн бодож байна.
Иордан бол жижиг улс юм.Нийт 5-н сая 5-н зуун мянган хүн амтай, 92 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай.Нийт газар нутгийн 80% нь элсэн цөл тул байгалийн баялагаар туйлын хомс.Гэсэн хэдий ч олон мянган жилийг гэтлэсэн түүх соёлын агуу баялагын эзэн болох хувь бас тохиосон юм.
Үхсэн тэнгис нь далайн төвшнөөс хамгийн доор байрлах сонирхолтой газар нутаг билээ.Агууламж өндөртэйн дээр давс, болон бусад минералаар баялаг юм.Тэр дундаа арьсыг нөхөн төлжүүлэх гайхамшигтай үйлчлэл байдаг.Усны мандалд хөвөнгөө сонин уншиж болох дэлхийд цорын ганц газар бол энэ билээ.
Найз нөхдийг сонгож болох ч хөршийг сонгох боломжгүй гэсэн үг байдаг.Миний төрсөн нутаг болох Иордан нь маш хэцүү хийгээд түгшүүртэй бүс нутагт байршиж байна.Түүх соёлын баялаг өв сантай хэдий ч байгалийн баялаг, тэр дундаа газрын тосны баялаггүй билээ.
Гэсэн хэдий ч байгалийн баялаггүй Япон улсын нэгэн адил бидний хамгийн том бахархал, баялаг бол хүний баялаг юм.Хүмүүс боловсролын өндөр төвшинд хүрч бүхий л салбарт нээлт хийхээр хичээж байна.Боловсролоор дамжуулан бүхий л улс гүрэн аж амьдралынхаа төвшнийг дээшлүүлэн, улмаар энэ нь өөрсдийн гараар өөрийн улсыг цогцлоох их үйлийг гүйцэтгэх магадлал болох учиртай.
Улс төрийн салбарын хувьд бол Иордан нь өнөөгийн энэ хэцүү цаг үе дор бүс нутгийн энх тайван хийгээд тогтвортой байдлыг тогтоохын төлөө идэвхтэйгээр үүрэг роль гүйцэтгэхийг зорьж ажиллаж байна.
Иордан нь харьцангуй тайван бус улс гүрнүүдтэй хиллэдэг билээ.Үүнээс шалтгаалан бидний улсыг нөмрөн ирэх бүхий л асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллахын зэрэгцээ, өөрийн ард иргэд болоод манай улсад олон төрлийн зорилгоор орших ард иргэдэд энх тайван болоод тогтвортой байдлын говийн дундах баян бүрд байхын төлөө ажиллаж байна.
Иордан бол өмнөх үеийн Хусейн Бин Талал хаан болоод мөн 2-р Абдул Бин Ал-Хусейн хааны удирдлага, тэдний хурц мэргэн ухаан, холч хараа ариун айлдварыг даган Араб Израйлын тэмцлийг энхийн замаар олон улсын тавцанд шийдвэрлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан бөгөөд өнөөдөр ч мөн энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна.
Бид нэгэн зүйлд хатуу итгэдэг.Шударга ёс хийгээд эрүүл саруул оюун ухаанд үндэслэсэн энх тайван гэдэг нь дан ганц байгалийн баялагаар хязгаарлагдахгүй, түүхийн болоод соёлын өв уламжлалтай энэ бүс нутгийн нийт ард түмний сайн сайхан,элбэг хангалуун ирээдүйг цогцлоох их үйлд үр шимээ өгнө гэдэгт.Бид энх тайван нь дан ганц ирээдүйд амьдрах бидний хойч үеийнхний төлөөх зүйл бус, өнөөдөр аж төрж буй бидэнд ч, бидний энэ үед ч хэрэгтэй хэмээн бат итгэж байгаа.
Эртний Хүсейн хааны идэвх чармайлтаар
E-mail: